Хавар сэргэж, намар мартагддаг Сэлбийн бүтээн байгуулалт ичээнээсээ гарав. Ингэж хэлэхийн учир нь Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтын төслүүд жил бүр сэргэж, удалгүй замхардаг жишиг тогтсон.
Анх Сэлбэ голын эрэг дагуух тохижилт, арчлалтын ажил одоогоос 15 жилийн өмнө буюу 2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр, Ерөнхий сайд Сү.Батболд нарын санаачилгаар “Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах төсөл”-ийн хүрээнд эхэлж байв.
Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж, тохижуулан хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөж, төсөлд 8.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн ч “Нийслэлийн төсөв хүрэлцэхгүй” гэх шалтгааны улмаас Сэлбэ голын эрэг дагуух тохижилтын ажлыг төсөвт тааруулж, гурав хувааж хийхээр болсон байдаг. Дараа нь 2018 онд “Сэрүүн Сэлбэ” төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газартай 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийж, голын урсгалыг сайжруулах, орчныг нь тохижуулах зорилтыг тавьж эхлүүлж байсан. Гэтэл 2022 онд Нийслэлийн ИТХ-аар энэ төслийг зогсоосон.

Удалгүй 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр Сэлбэ гол эргээсээ хальж үерлэсний улмаас цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. Үерийн ус барилгын зоорийн давхруудад нэвтэрч, автомашинууд живж, ойр орчмын сургууль, цэцэрлэгүүд усанд автсан. Мөн орон сууцны байрнуудын доод давхруудад үерийн ус тогтож, нөхцөл байдал хүндэрсэн. Энэхүү гамшгийн улмаас тухайн бүс нутгийн иргэд ихээхэн хохирол амсаж, зарим нь сар гаруй хугацаанд тог, усгүй амьдарч, орон байр, буудал, нийтийн хоолны газраар хэсүүчилж, амьдралын хүндрэлтэй нөхцөлд орж байлаа. Үүний дараагаас 2023 онд “Сэлбэ сэргэлт” нэртэй шинэ төсөл гарч ирж, Сэлбэ болон Дунд гол дагуу 21.6 км авто зам, олон гүүр, нүхэн гарц, 43.2 км явган болон дугуйн зам, бас нийтийн тээврийн тусгай сүлжээ байгуулах том төлөвлөгөө танилцуулсан.
Одоогийн хийж буй ажил нь үерийн хамгаалалт нэрээр ердөө 1.4 км газарт 20 тэрбум төгрөгөөр 4-5 метрийн өндөр бетон хана босгохоос хэтрэхгүй байгаа нь харамсалтай.
Архетокторууд голыг ингэж хашиж боох биш, харин голдирлыг нь тэлж усыг чөлөөтэй урсгах ёстойг сануулсаар байсан. Гэвч бодит байдал дээр Сэлбэ бетон дунд хавчигдсан "суваг" болон хувирч байна. Дэлхийн хотууд голын эргээ иргэд амарч зугаалдаг ногоон бүс болгон хөгжүүлдэг бол манайд замбараагүй барилгажилт, өндөр ханаар голыг тусгаарласаар байна. Сэлбэ гол хэзээ ч жинхэнэ утгаараа сэргэж чадахгүй нь.
3,576.02

















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
:)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-21 202.179.26.227
Урсац сайжруулах төслөө зогсоо. Сэлбэ ширгэж лаг шавар хог дүүрсэн газар болсон. Энэ их мөнгөний цаана хэн ийм зүйл хийж байна аа, Нямыаатараа хурдан солишоч ээ. Голден билл хотхоны харалдаа голоо хараач ээ. Зогсоол байхгүй, чөлөөтэй газраа зарсаар гүүрэн дээр шөндөө 8-10 машин байрлуулж хонодог болсон. Одоо удахгүй гүүр нурна. Нямбаатар үнэхээр даргааа хийж чадахгүй байна. Хог нохой хоёроор дүүрлээ.
Т.бямбажав 2026-04-21 66.181.181.85
СЭЛБЭ ГОЛ БАРАГ ШИРГЭЖ ЛАГ ШАВАР ,ХОГИЙН УРГАМАЛ АХУЙН ХОГООР ДҮҮРЧ ӨМХИЙ ҮНЭРТЭН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ учирч байна.хөөрхий хөгшид хүүхдүүд очих газаргүй болохоор амьхандаа агаарт гарч байгаа гэж бодон өмхий үнэрлэн сууж байна.байгалаасаа хот дотор ийм сайхан гол заяасан байхад үүнийг түшиглээд сайхан тохижуулаад амралт зугаалгын газар болгомоор байна.анхны тохижилт нь нураад лууссан суух сандал ч алга арай дэндүү юмаа.хот дүүргийн удирдлагууд анхаармаар юм.СБД ийн захиргаа яг дэр
Нэргүй 2026-04-21 124.158.108.53
АН-ханы хар пиар гэж энэ