АН дотоод зохион байгуулалтын ажлуудаа бүрэн дуусгасны дараа УИХ дахь бүлгийн даргын асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Тухайлбал, тавдугаар сарын 15-наас өмнө ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, намын бүтцийн үлдсэн асуудлуудыг эцэслэх шаардлагатай байгаа аж.
Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Ардчилсан нам дотоод хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Үүнээс хойш тэрбээр намын дарга болон УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг давхар хашиж ирсэн юм. Харин дөрөвдүгээр сарын 15-нд болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дарга, бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зөв гэж үзэн, бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор танилцуулжээ.
Ийнхүү бүлгийн даргын суудал сулрах нь тодорхой болсон тул дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуудал улс төрийн хүрээнд идэвхтэй яригдаж эхэллээ. 42 гишүүнтэй АН-ын бүлэгт туршлагатай гишүүд олон байгаа тул дараагийн даргын сунгаа нэлээд өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар Л.Гантөмөр, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Р.Эрдэнэболд зэрэг гишүүдийг нэр дэвших магадлалтай хэмээн үзэж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.ГАНТӨМӨР

Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд болсон АН-ын ҮБХ-ны хуралдааны үеэр АН-ын даргаар ажиллаж байсан Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ үеэрээ тэрбээр, "Ардчилсан намын шинэ дарга намынхаа эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүй байх шаардлагатай. Мөн хүчтэй сөрөг хүчний ажлыг хийх үүрэг даалгавар оногдож байна. Үүнээс гадна шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагуудыг дахин зохион байгуулах гээд нүсэр их ажил өмнө нь байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна. Намайг хэр сайн ажилласныг ард түмэн дүгнэх байх" гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Ийнхүү О.Цогтгэрэл намын дарга болохдоо Л.Гантөмөрийг бүлгийн даргаар томилох тохироо хийсэн гэх мэдээлэл бий.
Ажилласан байдал:
- 2000-2004 онд Сэтгэшгүй трейд ХХК-ийн захирал
- 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
- 2006-2007 онд Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын Хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд
- 2016 онд Астрарүүт ххк- ТУЗ-ын дарга
- 2023 оноос Ардчилсан намын дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН

Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Харин одоогоор УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлаар ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.
Ажилласан байдал:
- 2000-2005 онд “Эрэг нэг” ХХК үүсгэн байгуулагч
- 2008-2012 онд Эрүүл мэндийн яам- Сайдын зөвлөх
- 2012-2015 онд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны дэд сайд
- 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга
- 2016 онд НХҮЕГ-ын дарга
- 2016 онд Төрийн банк ТУЗ-н дарга
- 2017-2019 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2020 онд Ардчилсан Намын дэд дарга, Намын даргын үүрэг гүйцэтгэгч
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн / Төв аймаг, 14р тойрог/
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн / Төв аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг 5р тойрог/
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН

Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн хамгийн сүүлд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, парламентын дарга намын даргын албыг давхар хаших ёсгүй гэсэн сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан юм.
Ажилласан байдал:
- 1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
- 2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
- 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
- 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ

Дээрх туршлагатай гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу зэрэг залуу гишүүд ч УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвших сонирхолтой байгаа аж.
Ажилласан байдал:
- 2007-2010 онд “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч
- 2010-2012 онд “Шууд.мн”, “Шууд” телевизэд сэтгүүлч
- 2012-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч
- 2014-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч
- 2016-2018 онд “PResident PR agency” захирал
- 2018-2019 онд Тв6 телевизэд Продюсер
- 2018-2019 онд НТВ телевизэд Продюсер
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүн Р.ЭРДЭНЭБОЛД

Тэрбээр, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Ажилласан байдал:
- 2000-2003 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Хүүхэд сургалт, танин мэдэхүйн Ерөнхий редакцид “Толь” нэвтрүүлгийн хөтлөгч
- 2003-2006 онд Нээлттэй Мэтгэлцээний Холбоонд сургагч багш
- 2009 онд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харъяа Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Гадаад харилцаа, Хүний нөөцийн ажилтан
- 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Олон Нийттэй Харилцах, Мэдээлэл Боловсруулах албаны дарга, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч
- 2010 оноос Түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүн
- 2016-2020 онд Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч
- 2018 оноос Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч, Хүндэт Ерөнхийлөгч
- 2017-2023 онд Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2018 оноос “MARS-V” төслийн санаачлагч, Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвийн Тэргүүн
- 2022 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөх
- 2023 оноос Төвийн Бүсийн Хөгжлийг Дэмжих Агентлагийн тэргүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
:))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
ЗочинЧ 2026-04-21 202.72.245.182
хөөрхий поп гарууд олон байна. Тэмүүжин Эрдэнэболд 2 арай дээр юмуу. За тэр Гантөмөр Долдой нтр зайл зайл. Бага гай болоосой попорсон худлаа гаруу
зочин 2026-04-21 103.57.92.117
Эрдэнэболд Гантөмөр хоёр л боломжтой санагдаж байна
d 2026-04-21 103.229.122.72
Туваан Жонхуугийн хүүхэлдэй биш бол бусад нь дүүрч
Нэргүй 2026-04-21 202.21.126.106
битон гамбаа яасан бэ маш мундаг хүн шүү
Нэргүй 2026-04-21 202.126.91.90
Хэрэггүй нь Тэмүүжин, Шижир. Бусад нь яахав дээ л
Нэргүй 2026-04-21 66.181.180.32
Эргүүлэн татах хуулийг дэмжиж Зи-г зайлуулсан нөхөд үү, яасан Ухаа худаг вэ, хэзээ улсад ирж улныханд хувь хүртээх вэ
Баярцогтыг дэмжсэнээр ИЗНН руу нөхөд чинь явж эхлэлээ дээ
Нэргүй 2026-04-21 172.58.243.16
Ухаа худгийг төр хэзээ ч авахгүй, авах ёсрүй юм шүү !!!
Улныхан уландаа унтаж ухнатаж бгаад л улсын хөрөнгө зүгээр цуслах учиргүй шүү, гараа хөдөлгөж байж амаа тостдог ертөнцийн жам шүү !!!
Нэргүй 2026-04-21 43.228.130.186
Тэмүүлэн
Нэргүй 2026-04-21 59.153.114.163
Дандаа өвчтэй гарууд нь байдаг
Нэргүй 2026-04-21 202.131.225.242
Туваан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын гэрээ буюу монголчуудын ярьдгаар харбины гэрээнд оролцохдоо гадны эрх ашигт үйлчилж эх орноосоо урвасан хулгайч шүү. Энэ хулгайч болон үүнтэй хамт оролцсоон данх, төмрийн хүдрийн хулгайч дэлгэрсайхан нарыг бусад хулгайчдынх нь хамт цээжний зүүн хэсэгт нь дабль, толгойд 1 медаль шигтгэж өгөх зүйтэй юм.
Нэргүй 2026-04-21 202.70.41.122
Эзэмшсэн мэгэжил, төгссөн сургуулиа нуудаг болжээ эд нар.
Нэргүй 2026-04-21 66.181.177.237
Энэ нам ирээдүйгүй болсон.Ардчилалыг самарч хэт туйлширч юу дуртайгаа хэлж шүүмжилж суудаг хэл амтай авгай нар шиг болжээ.