Мадагаскарчууд өнгөрсөн жил засгийн газраа эсэргүүцэн жагсч, улмаар үр дүнд нь цэргийнхэн засгийн эрхэнд гарсан. Ерөнхийлөгч асан Андри Ражоелинаг өнгөрсөн оны аравдугаар сард зугтахад залуучууд баярлаж байв. Гэсэн хэдий ч түүнийг залгамжилсан хурандаа Майкл Рандрианиринагийн засгийн газрын албан тушаалтнуудыг ялгаагүй хуучин тогтолцооны нэг хэсэг байна гэж залуучууд сэтгэл дундуур байх болсон юм. Шинэ засгийн газар эдийн засгийн шинэчлэлд хойрго байгаа бөгөөд Оростой ойролцоо тогтолцоотой байна гэж залуучууд үзжээ.
Тэгвэл шинэ засгийн газар энэ сарын эхээр сонгуулийн огноог тогтоохыг шаардан жагссан залуусыг баривчилсан нь ард иргэдийн айдсыг төрүүлээд байна. Цэргийн дэглэм өмнөх засгийн газраас дээрдэхгүй байх вий гэж залуус болгоомжилж байна.
"Z" үеийн дөрвөн идэвхтэн болох Херизо Андриаманантена, Миора Ракотомалала, Дина Рандрианарисоа, Номена Ратсихориманана нарыг жагсаалаас хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 12-нд баривчилжээ. Тэднийг улсын аюулгүй байдлыг алдагдуулсан, гэмт хэргийн хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Энэхүү баривчилгаа нь өмнөх засаг захиргааны танил хэв маяг гэдгийг "Transparency International" байгууллага ч мэдээлжээ.
32 сая хүн амтай Энэтхэгийн далайн арал болох Мадагаскар нь биологийн олон янз байдал, байгалийн нөөцөөр баялаг улс. Гэсэн хэдий ч төрийн эргэлт, авлига, цаг уурын хямралаас үүдэлтэй хар салхи, ган гачиг зэрэг хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон. Дэлхийн банкны мэдээлснээр, 2024 онд тус улс дэлхийн тав дахь хамгийн ядуу улс болж, нэг хүнд ногдох ДНБ нь 545 ам.доллар болжээ.
3,576.02
















































Нэргүй 2026-04-20 85.118.165.197
!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-20 202.9.40.150
Непалийг дуурайж нохойн замаар орсон улс юм. Сэргээн босгоход хугацаа шаардана. Монголыг бас Непальдах гэж хэсэг хүмүүс оролдож иргэдийг турхирсан. Тийм юм болсон бол улсын хөгжил 1-2 жил зогсох байсан. 2008 оны 7 сарын 1-ний өдөр үймээн самуун болж монголчууд хохирч үлдсэн. харин хэдэн хулгайн бүлэг завшиж нилээн зүйлийг хулгайлж мөнгөжсөн гэж ярьдаг.
Нэргүй 2026-04-20 178.174.229.45
mongol madagaskar 2 ah duu nar bilee