Зуны сар зургаа биш дээ гэдэг шиг монголчууд дулаарахтай зэрэгцэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлдэг. Урин цагтай уралдаж л бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй бол жилийн дөрвөн улиралтай, хажуугаар нь найр наадам өргөнтэй улсын хувьд бүтээн байгуулалтын үе бол цөөхөн бөгөөд богинохон цонх үе. Яг л энэ үед бэлтгэл ажил хангагдаад өдийд бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн байх учиртай.
Гэвч өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлууд ердөө 15-хан хувьтай байгааг Сангийн яамнаас мэдээлжээ.
Энэ жил гэхэд шинээр 296 төсөл хэрэгжүүлэхээд дийлэнх нь одоо ч тендер зарлагдаагүй байна. Тендер зарлагдаагүй гэдэг нь энэ хэрээр ажил нь хойшилно гэсэн үг юм.

Улсын төвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийтдээ 738 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хот болон 21 аймгийн 286 суманд төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлэх бөгөөд зам гүүр 94, инженерийн дэд бүтэц 45, цахилгаан дулаан хангамж 36, бусад 263 төсөл хэрэгжүүлнэ.
Мөн улсын хэмжээнд 89 сургууль, 66 цэцэрлэг, 36 дотуур байр, 28 эмнэлэг, 38 соёлын төв, музей, театр, 41 спорт заал, цогцолбор барихаар төлөвлөсөн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 15 хувьтай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэл:
- Төвийн бүст 392 тэрбум-12 хувь
- Зүүн бүст 377,2 тэрбум-11 хувь
- Говийн бүст 161,6 тэрбум-5 хувь
- Хангайн бүст 342,7 тэрбум-10 хувь
- Баруун бүст 488,9 тэрбум-15 хувь
- Хойд бүст 166 тэрбум-5 хувь
- Улаанбаатарт 881,8 тэрбум-27 хувь
738 төслийн 442 нь өмнөх онуудаас шилжсэн бол 296 нь төсөл нь шинээр эхлүүлж буй. Нийт төсөвт өртөг нь 11,1 их наяд төгрөг бөгөөд одоогоор төсвийн 15 хувийг олгож, 85 хувийн үлдэгдэлтэй байна. Шинээр эхлүүлж буй 296 төслийн санхүүжилт нь 1,3 их наяд төгрөг. Үүнээс 125,6 тэрбумын гэрээ байгуулсан, 1 их наяд төгрөг нь тендерийн шатанд, 139,9 тэрбум төгрөгийн тендер зарлагдаагүй байна.

Сангийн яамнаас төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулахгүй байх, 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөрт багтаан худалдан авах ажиллагаа дуусах боломжгүй төсвийн хөрөнгө оруулалтын төслийн худалдан авах ажиллагааг эхлүүлэхгүй байх, тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор ажиллаж байгаа гэв.
Ш.ЧИМЭГ
3,576.02






















































Нэргүй 2026-04-21 85.118.165.202
:)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom