Төвийн аймгуудын нутгаар нойтон цас орно

Төвийн аймгуудын нутгаар нойтон цас орно

Төвийн аймгуудын нутгаар нойтон цас орно
Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 30-н хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23 болон 25-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байх бол 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо нойтон цас орохыг анхаарууллаа. 

Мөн энэ сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо нойтон цас орно. Дөрөвдүгээр сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орох төлөвтэй байгаа ажээ.

Энэ сарыг дуустал ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4-9 хэм хүйтэн, өдөртөө +3+8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1-6 хэм хүйтэн, өдөртөө +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3+8 хэм хүйтэн, өдөртөө +19+24 хэм, бусад нутгаар шөнөдөө -1+4 хэм, өдөртөө +11+16 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод 25-нд ялимгүй хур тунадас орох бол бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-17 метр хүрч ширүүснэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

)))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж