Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлүүлнэ

Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлүүлнэ

Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлүүлнэ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнг чөлөөлөх бичгийг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлэхээ мэдэгдэв.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун  “Ж.Батсуурь гишүүн согтуу байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намайг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудлыг ярьж байхад “Нөгөө нэг тэнэг юмаа ярьж байна. Дандаа идэж, ууж, халамж авах тухай ярьдаг хоолны сав” гээд янз бүрээр доромжилсон. Миний гаргасан гомдол хэрхэж буй талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс асуухад “Та хоёр хоорондоо л ярилцчихаач дээ” гээд инээсэн. Ёс зүйн дэд хорооны даргын ярьж буйгаар би одоо Ж.Батсуурь гишүүний араас очоод “Та намайг гомдоосон. Хоёулаа ярилцъя” гэх юм шиг байна. Яагаад миний өргөдөлд ажил хэрэгчээр хандахгүй байгаа юм бэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.  Энэ нь өөрөө Ёс зүйн дэд хорооны дарга нь ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж ийнхүү дэд хорооны даргаас нь чөлөөлөх санаачилга гаргаж байгаа гэлээ.

Сонирхуулахад, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэн гишүүн ажилладаг бөгөөд гишүүдээр О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

У. ням 2026-04-20 202.131.233.11

Төрийн ордонг минь хулгай луйвар, архидалт, талцал хуваагдал, хэрүүлийн талбар болгож дуусгаж байнаа

Avatar

Нэргүй 2026-04-20 202.179.26.227

Олоны хүсэлтээр Яара гэх эрүүл бус хүний асуудлыг авч хэлэлцэх гэсэн нь бурууддаг юм бэ. Харин тэр Саранчулуун бол уг нь Шижиртэйгээ зохицохгүй дээ. Зөв л зөвлөмж хэлсэн байна билээ.

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.150

Монголчууд бүгд хэрүүлийн бузар болсон гэж би хувьдаа боддог. хаана л байна дандаа хэрэлдэж зодолдсон тэмцэлдсэн хүмүүс байдаг. Бүр фейсбүүкээр тувт хэрүүл тэмцэл болж байна. Хоёр том нам нь ард түмнээ 2 хувааж талцуулаад 35 жил болсон. Хоёр нам хоорондоо тувт хэрэлдсээр байгаад миний хүүхдийг 35 нас хүргэсэн. Тэр нь бусдад халдварласан.

Avatar

Хүннү 2026-04-20 202.55.188.42

Хөөе ээ…та нар минь одоо болсон. Алийн болгон хэрүүл хийж байх юм вэ? Бид хэцүүдлээ. Саяхан түлшний үнэ 1литер нь 500₮-өөр нэмтэл маргааш нь 1ш талх 300₮-өөр нэмэгдлээ. Үүнд анхаардаг гишүүн байна уу? Ийм солиорсон үнэ чинь ард иргэдийг сөхрүүлж байна. Нөгөө “Би ард түмнээсээ сонгогдсон, ард түмэнтэйгээ хамт” гэдэг нөхөр яасан? Одоо ард түмэнтэйгээ хамт байхгүй юм уу?

Avatar

Зочин 2026-04-20 66.181.189.215

Ямар хүнийг УИХын гишүүн болгочихов оо. Энэ Саранчулуун өс санаж намайг л 1дүгээрт гэсэн тархины бэрхшээлтэй бүсгүй юм. Ангийнхаа хүүхдүүдийг ааваараа загнужлах гэсэн цэцэрлэгийн хүүхдийн санаагаа хураа. Согтуу хүн өдийд юу хэлсэндээ мартаа биз

Avatar

Нэргүй 2026-04-20 103.212.116.54

Батшугарын хойд ээж гэл үү ккк

Avatar

uuuu 2026-04-20 157.15.6.105

Би нэг үгийг хатуу л хэлчихмээр санагдаад бгм. Их л хэрүүлч хазгар авгай

Avatar

Нэргүй 2026-04-20 66.181.188.221

Тэгж хариу өгсөн бол ёс зйүгүй даргыг зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-20 203.98.77.101

Ёс зүй гэж юу гэсэн үг вэ? Яг юуг ёс зүй гэх вэ?

Avatar

Үочин 2026-04-20 202.179.26.227

Ёсзүйн хороонд Хэрлэн, Энхтуяа, Ариунзаяа, Номин гэхээр үнэхээр сайхн хүмүүжилтэй, ёсзүйтэй хүмүүс л байдаг юм байна шүү дээ. Яахаараа Хэрлэн бурууддаг юм бэ. Нэг ангийнхан чинь хоорондоо эхлээд учирзүйгээ олох нь зөв биз дээ. Саранчулуун эгчийн дүү тэгж болохгүй ээ. Чи боловсролтой хүн. Энэ удаа шинэ Нара болоод явахав дээ.

Avatar

Нэргүй 2026-04-20 103.212.116.54

Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг доромжлоод сууж байгаа учраас тэр. Ойлгохгүй байгаа бол өөрийгөө Монголын хамгийн тэнэг хүнээр тооцоход болно шүү хө гэж

Avatar

Зочин 2026-04-20 103.229.123.100

Энэ нэг хүүхэн өөрийгөө ихэд бодчихсон сонин л гар харагдаад байгаа юм. Муугаа мэдэхгүй хэрүүлч, хорчин, хов базагч төдийгүй бас бусдад халгаатай бололтой. Хэрлэнг чөлөөлөөд өөрөө болох санаатай байгаа л байх. Бас нэг муу албан тушаалд дуртай хэнээтэн юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж