
Хэвлэл мэдээллийн байгууллагын салбар тэмцээнд МҮОНТ, NTV, TV9, Eagle телевизүүд болон Ардын эрх, Нийгмийн толь сонин зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцсоноос TV9 телевизийн Баярсайхан ахлагчтай баг нийт 2 тоглолтын нийлбэр дүнгээр 1227 оноогоор, Содбаяр ахлагчтай NTV телевизийн баг 1215 оноогоор тус тус шалгарч хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлөн финалын шатанд оролцох эрхийг гардан авлаа. Боулингийн CITY CUP -2010 тэмцээний бусад салбарын өрсөлдөөн дараахь байдлаар үргэлжлэх юм байна.
Үүнд:
Биеийн тамир, спортын салбар тэмцээн – 2010.09.25 – 10.00 цаг
Нийслэлийн төр захиргааны салбар тэмцээн – 2010.09.18 – 10.00 цаг
Банк, санхүүгийн салбар тэмцээн – 2010.10.02 – 10.00 цаг
Мэдээлэл харилцаа, холбооны салбар тэмцээн 2010.10.09 – 10.00 цаг
Газрын тосны салбар тэмцээн – 2010.10.16 – 10.00 цаг
Дэд бүтцийн салбар тэмцээн 2010.10.22 – 10.00 цаг
Бизнесийн байгууллагуудын салбар тэмцээн 2010.10.23 – 10.00 цагаас тус тус болох бөгөөд аваргын төлөөх шигшээ тоглолт 2010.10.24-ний 10.00 цагт “Биг боулинг” төв дээр болох юм байна.