Путин бүхий л сэдвээр Хиллари Клинтонтой ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Путин бүхий л сэдвээр Хиллари Клинтонтой ярилцав

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Москва орчмын Ново-Огарево дахь өргөөндөө хүлээн авахдаа Пуужингийн довтолгооноос хамгаалах системын талаар энэ асуудлыг АНУ ба Европ, Орос хамтраад хэрхэн урагшлуулах талаар өөрийн бодлыг хэлсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга асуудалд анхааран хандсан гэнэ.  Мөн тэд хоёр орны харилцаатай холбон Украин ба Гүржийн талаар ярилцсан байна. Оросын Ерөнхий сайд Ираны хоригт өөрийн үнэлгээг өглөө. “Хориг тавьж болно. Гэхдээ тэр болгон хориг үйлчлээд байдаггүй. Заримдаа эргээд сөрөг үйлчилгээтэй. Иран аюулыг бий болгож байна. Ахмадинежадад найдах аргагүй. Одоо хамтарсан тогтоол дээрээ хамтран ажиллаад Ираны удирдлагад сануулга өгөх ёстой” гэж Ерөнхий сайд тайлбарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж