МАН: Нийгмийн ажлын үйлчилгээг авсан иргэдийн мэдээллийн санг бий болгоно

МАН: Нийгмийн ажлын үйлчилгээг авсан иргэдийн мэдээллийн санг бий болгоно

МАН: Нийгмийн ажлын үйлчилгээг авсан иргэдийн мэдээллийн санг бий болгоно

УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр /2026.04.20/ мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонсч, гишүүд санал бодлоо илэрхийлж, байнгын хороо болон чуулганы хуралдаанаар үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжихээ илэрхийллээ. Хэлэлцүүлгийн түвшинд гишүүдийн санал, тооцоо судалгааг хийж, сайжруулах тал дээр анхаарч, нийгмийн ажлын төрөл чиглэл, гүйцэтгэл үр дүнг хангуулах замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр тогтлоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн ажиллаж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Монгол Улс нэгдэн орсон маш олон олон улсын гэрээ конвенциуд байдаг. Түүн дээр нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг илүү чанартай хүргэх нь давхар хүний эрхийг хамгаалах зохицуулалттай байдаг. Нөгөө талд Монгол Улсын Үндсэн хууль, баримт бичиг, Засгийн газрын хөтөлбөр, үйл ажиллагаанд нийгмийн ажил, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, хөгжлийн үйлчилгээг сайжруулахтай холбоотой маш олон зүйл заалт байдаг. Яг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 13 хуулийн 162 заалт дээр нийгмийн ажлын үйлчилгээний тухай тусгасан байдаг ч олон улсын гэрээнд тусгасан шиг чанартай үйлчилгээг зорилтот хүндээ эхнээс нь дуустал хүргэдэг тогтолцоо биш байна. Монгол Улсад өнөөдөр 6000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байна. Мөн 3000 гаруй нь төрийн байгууллагад ажиллаж байгаа ч өөр өөрийн төрийн албан хаагчийн ангилалтай байдаг. Тухайн салбарынхаа хавсарга үйлчилгээг хүргэдэг мэргэжилтэн ажилтан болохоос биш хүнээ чадваржуулах, эрсдэлээс сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна.

Монгол Улсад 30 жилийн өмнө нийгмийн ажлыг хариу арга хэмжээний хэлбэрээр хийж эхэлсэн. Өнөөдөр бид урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байна. Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн шийдэл дотор мэргэжлийн тодорхойлолтуудыг нэг цэгцтэй болгож өгсөн байгаа.

Нийгмийн ажлын үйлчилгээ өнөөдөр 20 гаруй журам тушаалаар дөрвөн салбарт зохицуулж байна. Тушаал журамд хариуцлагын асуудлыг тусгадаггүй. Нийгмийн ажлын мэргэжлийн холбоо байгуулж, хүмүүсээ мэргэшүүлж, сургалтаа хийж, тусгай зөвшөөрлийг олгох чиглэлээр ажиллана. Тусгай зөвшөөрөл авч, төрийн үйлчилгээг хүргэдэг цөөн мэргэжил буюу эмч, хуульч, сувилагч байгаа бол нэг нь нийгмийн ажилтан юм. Нийгмийн үйлчилгээгээр дамжуулан улсаас өндөр татаас авч, халамж авдаг боловч халамжаас хөдөлмөрт гэдэг үг хоосон лоозон болж байна. Нөгөө л нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ажлаа хийх боломж бүрдэхгүй байна. Сургуулийн сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэргийн асуудал болоход хамтарсан баг ажиллаж, үнэлгээ хийж, хариуцлага тооцсон уу гэхээр тодорхой болдог. Тийм учраас нийгмийн ажил гэдэг үйлчилгээг үзүүлэх ёстой. Энэ үйлчилгээний урсгал төрийн ажлын уялдаа холбоог сайжруулж, нийгмийн хөгжлийн үйлчилгээг бэхжүүлэх юм. Өнгөрсөн 2005 онд 471.7 тэрбум төгрөгийг халамжид зарцуулсан байх жишээтэй. Энд олон шалтгаантай ард иргэд багтсан хэдий ч ажил огт хийхгүй байна гэж шүүмжилдэг. Эрүүл мэндийн үйлчилгээг зөв үзүүлж чадвал нийгэмдээ ажил хийж, идэвхтэй амьдрах боломж бүрдэнэ. Хуулийн төсөлд мэдээллийн сан байгуулах асуудлыг судалсан. Өнөөдөр халамж, хамгааллын үйлчилгээнд ийм сан байхгүй байна. Эхлээд салбар яам дээр түшиглэсэн мэдээллийн платформыг хөгжүүлж, мэдээллийн санг бий болгоно. Нийгмийн ажлын үйлчилгээг авсан иргэдийн мэдээллийн бүрдүүлнэ. Үүнийгээ дагаад 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ахмад настнууд гэхэд сувилалд хэвтэхээс гадна өөр нийгмийн үйлчилгээг авах боломжтой. Тэгэхээр өөртөө туслах бүлэг, дэмжих бүлэг, спортын бүлгийг байгуулах санал санаачлага гарна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.197

))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 202.70.43.34

ТӨР өөрөө Маркетинг Мэнэжмэнтийн ажлаа ХОЛДЧИХМООР байгаандааа …..Юм бүхэн дээр л ТӨР дүүхэлзэж харагдах юм….Миний Төсөл Би Нөр их ажил хийсэн юм гэж ирээл Захиалгат Субъектит контентууд хийж өөрийгөө рекламддаг байдал газар авлааа ……………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж