Монголын Өмгөөлөгчдийн холбооноос өнөөдөр /2026.04.20/ өсвөр насны үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар мэдээлэл хийв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров:
-Монголын өмгөөлөгчдийн холбоо нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэдэг. Нийт 2300 өмгөөлөгчийг нэгтгэсэн байгууллага юм. Бидний чиг үүргийн нэг хэсэг нь нийгэмд эерэг нөлөөлөл түгээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах байдаг. Үүнтэй холбоотойгоор “Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хороо” ажилладаг. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж буй нийгмийн асуудлуудын нэг болох үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг эерэг нөлөөллийн аянг өнөөдрөөс эхлэн зарлаж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт нь нийгэмд маш сөрөг үр дагавартай бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, мөн сурч боловсрох эрхэд ноцтойгоор халддаг асуудал юм.
Энэ асуудлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь 21 аймаг дахь 24 салбар зөвлөлийн өмгөөлөгчдийн санал, санаачилгад тулгуурлан “Өмгөөлъе, Хамгаалъя” нэртэй нийгмийн эерэг нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Үе тэнгийн дээрэлхэлт нь суралцагчдын нийгмийн харилцаанд нээлттэй оролцох, сурч боловсрох зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлдэг тул бид сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд энэ чиглэлд илүү анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэ асуудалтай холбоотой бодлого, зорилтоо нэгтгэн хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлж байна гэлээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүд "Орон нутаг болон нийслэлийн сургуулиудад эрх зүйн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн хууль эрх зүйн талаас бус, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг хамтад нь хэрэгжүүлэх юм. Сургалтыг зөвхөн “дээрэлхсэн, дээрэлхүүлсэн” гэж ялган ангилах бус, бүх талын оролцоог хамарсан байдлаар зохион байгуулна. Мөн сургууль, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан хамтын ажиллагааг бүрдүүлснээр илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Олон улсын судалгааны байгууллагуудын судалгаагаар дэлхийн нийт хүн амын 45 хувийг 10–24 насныхан эзэлж байна. Эдгээрээс 13–17 насны хүүхдүүдийн 26.8 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн тоон мэдээлэл гарсан бөгөөд энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдагдсан байна.
Өнөөдөр бид хариуцлага, ял шийтгэлийн талаар онцлохыг зорьсонгүй. Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртөн хохирсон хүүхдийн сэтгэлзүйг сайжруулах, энэ төрлийн зөрчлийг хэрхэн бууруулах талаар голлон анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Бусад байгууллагууд энэ чиглэлээр олон сургалт, арга хэмжээг зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй алхам юм. Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь хууль эрх зүйн салбарт ойр ажилладаг мэргэжлийн байгууллагын хувьд хүүхдийн бодит нөхцөл байдалд тулгуурласан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Энэ хүрээнд видео, контент, эсээ бичлэгийн уралдаан зэрэг хэлбэрээр хүүхэд, залуусын оролцоог идэвхжүүлэх юм" гэв.
3,576.02





















































Нэргүй 2026-04-20 85.118.165.197
)))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom