"Эмээлт" захад ямааны арьс 60 мянган төгрөгийн ханштай байна

"Эмээлт" захад ямааны арьс 60 мянган төгрөгийн ханштай байна

"Эмээлт" захад ямааны арьс 60 мянган төгрөгийн ханштай байна

Малын гаралтай түүхий эдийн гол зах болох "Эмээлт" захад өнөөдөр /2026.04.20/ зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, харин ноолуурын ханш өндөр түвшинд хадгалагдаж байна.

Тодруулбал, өнөөдрийн үнийн мэдээллээр ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөг, ноолуур 200-203 мянган төгрөгийн хооронд арилжаалагдаж байна. Ноолуурын ханш 200 мянган төгрөг давсан нь улирлын эрэлттэй холбоотойгоор өссөн аж. Харин бусад түүхий эдийн хувьд хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна.

Мөн сүүл ширхэг нь 12 мянга, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянга, бухын шир мөн 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөөврийн үнэ 20 мянган төгрөгт хүрчээ. Захын худалдаачдын мэдээлснээр хаврын улиралд ноолуур, хөөвөр зэрэг түүхий эдийн нийлүүлэлт нэмэгддэг ч гадаад зах зээлийн эрэлт өндөр хэвээр байгаа нь үнийг тогтвортой хадгалахад нөлөөлж буй юм. Малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд үнийн энэхүү түвшин нь орлогын чухал эх үүсвэр болж байгаа бол цаашид ноолуурын ханш хэрхэн өөрчлөгдөх нь зах зээлийн эрэлт, экспортын нөхцөлөөс шалтгаална гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.38

😉 Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-20 203.217.139.241

Ямааны арьс 60к, хонины нэхий 3к. Үүнд дүгнэлт хийхэд маш амархан. Хэн нэгэн нь Монгол ямааг устгахыг зорьж байна.

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

ерн бн шдэхараа х***а оруулж ирж бгаа бүр кппни бүх юмын зогсоох хэргтэй тэгээд тнэ хужаө манжуулихужаа оруул иряээд худла ярьжбрилгдэир ажллн гэж худла шааж хужаагуудыг оруулж ирчээд худлаа ярьж бгаа болиулх хэргтэй худла ярих блвоо хулгайтай адил залилн.

Avatar

Зочин 2026-04-20 202.126.88.174

Ямааны арьс яахаараа бусдаасаа тасархай өндөр үнэтэй байна, ямааны арьсаар юу хийдэг юм бэ

Avatar

Зочин 2026-04-20 66.181.190.88

Бусад малын арьс ширний үнэ ч гэсэн жаахан нэмэгдээсэй. Уг нь байгальд ээлтэй, түмэнд буянтай бэлчээрийн аж ахуй юмсан.. Төрийн бодлого л мэдэх байх

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

гяяхх гяяхх ингсн тэгсн ингж төсл шалгрсн гээд шаачхаар болчн гэж манжхужаа бодлгор манжхужаагууд тэгээд шаагаад болчдг гэсн манжхужаа бодлго шааж ирсн тэгээд болчдг болжийнуу. процессн яааж ч шаасийн.хужааманжууднаад гажигманжуударгаар жижгхн чацг адгийн үан заргдга болиорой өвчтэй оюуны хомсдлтой пзданууд.

Avatar

Мөнхтөр 2026-04-20 202.55.188.86

малчид бол арьс шир үнэгүй хаягддаг тэтгэмж халамж авна гэдэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж