Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Улаанбаатар хотын төв талбайд өнөөдөр /2026.04.20/ “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөг гурван өдрийн турш буюу дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдөрлөгийн хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйлчилгээ үзүүлэх юм. Мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг идээ, ундаа, амьдралын зөв хэвшлийг таниулахын зэрэгцээ бие бялдрын үнэлгээ хийж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож, иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах аж.

Өдөрлөгийн хөтөлбөр:

• 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир

• 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг

• 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан

Монгол Улсад нийт нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Иймд иргэдийг уг өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.38

;)))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 72.229.161.235

gudamjinj iim yum zohiogoo estoi nogoo pooproh gegch ni bols bna daa. Uugeer yu ilruuldeg yum

Avatar

Нэргүй 2026-04-20 59.153.112.197

Попорсоор байгаад л унах улсдаа

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

жоохнтаыьн байчийн гэхээрхужааманжууд дагаад найрлаадмнайрн дундаа шаачх гээд бхийн. ёстой тамтайхужааманж хулгайгаа гааруулаад шаачх гээд бхийн.

Avatar

Баларсан юм 2026-04-20 66.181.164.211

Уламжлалтын эрт илрүүлэг гэж юу байсын? Уламжлал бол эмчилгээ биш, онош ч нарийн тавихгүй. Иллэг, бариа нь юу юм гэхээс…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж