Энэ зуны олон улсын сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ

Энэ зуны олон улсын сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ

Яанг Брэйн Институт, Pila Education, Leisure Trips Tourism байгууллагууд хамтран 2026 оны зуны улиралд хүүхэд, багш нарт зориулсан олон улсын сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг Бүгд Найрамдах Филиппин Улсын Себу хотод зохион байгуулахаар албан ёсоор зарлаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд, багш нарт олон улсын боловсролын орчинд суралцах, англи хэлний мэдлэгээ сайжруулах, соёл хоорондын ойлголтоо тэлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийн танилцуулга

1. Хүүхдийн “Summer Camp” хөтөлбөр

12 ба түүнээс дээш насны сурагчдад зориулсан уг хөтөлбөр нь англи хэлний эрчимжүүлсэн сургалт, чөлөөт цагийн үйл ажиллагаа, аялал болон соёлын туршлагыг хослуулсан цогц хөтөлбөр юм.

  • Байршил: Филиппин, Себу хот
  • Хугацаа:
    • 1-р ээлж: 2026.06.14-07.11 / 06.21-07.18  /Зөвхөн Монгол хүүхдүүд хамрагдана /
    • 2-р ээлж: 2026.07.09 – 08.15 / Олон улсын хүүхдүүд хамрагдана /
  • Төлбөр:
    • Монгол хүүхдийн кэмп – 2600 ам.доллар
    • Олон улсын кэмп – 2800 ам.доллар

Онцлог:

  • Ганцаарчилсан болон багийн сургалт
  • Англи хэлний эрчимжүүлсэн хичээл
  • Соёлын солилцоо, аялал
  • Олон улсын орчинд суралцах боломж

2. TESOL багшийн хөгжлийн хөтөлбөр

Багш, боловсролын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан TESOL хөтөлбөр нь англи хэл заах арга зүйг олон улсын түвшинд эзэмшүүлэх, практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

  • Байршил: Филиппин, Себу хот
  • Хугацаа: 2026 оны 6, 7, 8-р сар
  • Төлбөр:
    • 3 долоо хоног – 2250 ам.доллар
    • 4 долоо хоног – 2450 ам.доллар

Эцэг эхчүүдэд зориулсан аюулгүй байдал, хяналтын мэдээлэл

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдал, тав тух, хяналтыг нэн тэргүүнд тавьж дараах зохион байгуулалтыг хангана. Үүнд:

  • Хариуцсан багш, зохицуулагч:

Монгол талаас туршлагатай багш, зохицуулагчид хүүхдүүдийг Монгол Улсаас эхлэн буцах хүртэл бүх хугацаанд хамтран ажиллаж, өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлнэ.

  • 24 цагийн хяналт:

Сурагчид байрлах хугацаанд 24 цагийн турш хяналттай орчинд байрлаж, багш, ажилтнуудын шууд хараа хяналтад байна.

  • Байр, хоол, орчин:

Сургалтын байгууллагын баталгаатай дотуур байр, стандарт шаардлага хангасан хоол хүнсээр хангагдана.

  • Эрүүл мэнд, даатгал:

Оролцогч бүрийг аяллын болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.

  • Холбоо, мэдээлэл:

Эцэг эхчүүдэд зориулсан мэдээллийн сувгаар (чат групп, тайлан мэдээ) дамжуулан хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэнэ.

  • Аялал, чөлөөт цагийн зохион байгуулалт:

Бүх аялал, гадуур үйл ажиллагаа нь багш, зохицуулагчийн хамт, урьдчилан төлөвлөгдсөн маршрутын дагуу аюулгүй байдлыг ханган зохион байгуулагдана.

Youngbraininstitute@gmail.com

Холбоо барих: 8513-0909, 8553-0909

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-20 85.118.165.38

:)) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

монгол орон нүүдэлчдиын дөрвөдүүдийн бусд нүүдчдын бусд монгол яст угсаатнуудын эх орон шүү дээ мнголд үүрлж тархж оргнсн манжхужаагуулын орон биш шүү дээ одоохндо манжхужаагууд хулгайлаад эзлчээд бгаа болхоос.

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

монгол орон нүүдэлчдиын дөрвөдүүдийн бусд нүүдчдын бусд монгол ястнууд эх орон шүү дээ мнголд үүрлж тархж оргнсн манжхужаагуулын орон биш шүү дээ одоохндо манжхужаагууд хулгайлаад эзлчээд бгаа болхоос.

Avatar

Нэргүй 2026-04-20 202.9.40.28

монгол орон нүүдэлчд дөрвөдүүдийн эх орон шүү. мнгол үүрлж тархж оргнсн манжхужаагуулын орон биш шүү дээ одоохндо манжхужаагууд хулгайлаад эзлчээд бгаа болхоос.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж