Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр /2026.04.20/ хянан хэлэлцэж байна. Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтаж буй. Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “… улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон.
АТГ-аас мэдээлснээр, хэргийг шалгах явцад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулаад байгаа юм.
3,576.02




















































Нэргүй 2026-04-20 85.118.165.38
:))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Баагий 2026-04-20 202.126.88.163
Энэ Ганхуяг ч АНын жинхэнэ дүр зураг нь болсон улаандаа гарсан луйварчин даа
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД 2026-04-20 64.119.29.63
Одоо нийтийн тээврийн саарал автобуснуудын оронд нөгөө капиталын ногоон автууснууд бүх шугамд хар утаа хаяад л паржигнаж дуугараад л шааж өгч байна лээ дээ… Эднүүсийн солонгосын хог дээрээс босгосон автусууд л байх шиг байна лээ дээ!!! Үүнийг Улаанбаатарын нийтийн тээвэрт ашиглуулахгүй энэ тэр гээд л байсан шаал худлаа л юм байна дөө…
Дэлгэрсайхан Түгжрэлийн сайд хийхдээ оруулж ирсэн саарал автобуснууд л нийслэлийн иргэдийн ажлыг амжуулж хуучин булайг нь далдалсан даа!!! ХАРИН ОДОО ЯАХ ГЭВ.
Нэргүй 2026-04-20 185.97.113.56
Хэн хариуцлага хүлээх вэ? 100,000 төгрөгийн авилгал авсан өрх толгойлсон цагдаа 2 жилийн ял авлаа. Нийгмийн даатгалын 300 тэрбум төгрөг алга болгосон Бишрэлтийн Ундармаа 2 жил ял авав. УИХ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 790 тэрбумын орлого олсон З.Энхболд 2 жилийн ял авлаа. Хөгжлийн банкнаас барьцаагүй 180 тэрбум төгрөг авчихаад өгөөгүй Эрлийн Эрдэнэбат наранд зүгээр л явна. Японы Марубени корпорацийн 20 сая доллар хулгайлсан Буянгийн Жаргалсайхан зүгээр л явна.
Зочин 2026-04-20 59.153.113.125
Хотын дарга асан Сумьяабазар яагаад энэ хэрэгт хамааралгүй болчихсоныг л ойлгодоггүй юм даа, уг хамгийн гол найруулагч нь баймаар санагдах