АНУ тэнгисийн цэрэг хориг арга хэмжээнийхээ хүрээнд Ираны далбаатай ачааны хөлгийг Персийн буланд саатуулсан гэж Дональд Трамп мэдэгдэв. Тэрбээр цахим сүлжээндээ "Өнөөдөр Ираны далбаатай ‘Touska’ хөлөг манай хоригийг зөрчих гэж оролдоод амжилт олсонгүй. Тус хөлгийн урт нь 270 гаруй метр бөгөөд нисэх онгоц тээгч хөлөгтэй дүйцэхүйц хүнд жинтэй. Бид тус хөлөгт анхааруулга хүргэсэн боловч тэд тоогоогүй. Тиймээс манай тэнгисийн хүчнийхэн тэднийг зогсоосон. ‘Touska’ хөлөг хууль бус үйл ажиллагааны түүхтэй учраас АНУ-ын Сангийн яамны хоригт багтсан байдаг" гэжээ.
"Touska" хөлгийг саатуулсан талаар Ираны тал огт мэдэгдэл хийгээгүй байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс энхийн хэлэлцээний хоёр дахь шатны яриа хэлэлцээг хийхээр Пакистаныг зорих тухай мэдээллийн дараа уг мэдээ цацагджээ. Пакистаны хэлэлцээнд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийг Стив Виткофф, Жаред Кушнер нар дагалдана.
Уг хэлэлцээнд Иран оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч Исламабад хотод хэлэлцээний бэлтгэл ажил эхлээд явж бу аж. АНУ-ын хориг байсаар байгаа цагт Ираны албаныхан хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн. Эсрэгээрээ АНУ энхийн хэлэлцээнд хүрэх хүртэл Ираны боомтуудыг хаахаа зогсоохгүй гэжээ.
3,576.02



















































Нэргүй 2026-04-20 85.118.165.38
:)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom