Болгарчууд өнгөрөгч Ням гаригт (2026.04.19) сонгуульд дахин санал өглөө. Дахин гэж хэлж буйн учир нь тогтвортой засгийн газар байгуулж чадаагүйн улмаас сүүлийн таван жилийн дотор найм дахь удаагаа санал өгч байна. Тус улсын сүүлийн засгийн газар нь өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон олон нийтийн эсэргүүцлээс болж огцорсон юм. Тухайн үед олон мянган хүн, ялангуяа залуус зонхилон жагсаж, авлига, хээл хахууль болон шударга бус шүүх тогтолцооны эсрэг дуугаа хүргэсэн. Болгар улс 2021 оноос хойш богино настай олон засгийн газартай байсан. Үүний улмаас иргэдийн улс төрд итгэх итгэл буурч, сонгуулийн ирц ч багассан аж. Гэхдээ энэ удаагийн сонгууль чухал ач холбогдолтой.
Учир нь Оросыг дэмждэг, зүүн чигийн бодлоготой хуучин ерөнхийлөгч нь өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр урьдчилсан тоогоор тэргүүлж байна.

Тодруулбал, Румен Радев шинээр байгуулагдсан төв-зүүний “Прогрессив Болгар” эвслийг удирдаж байна. Тэр нэгдүгээр сард буюу хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас хэдхэн сарын өмнө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон. Ингэснээр ерөнхий сайд болж, засгийн газрыг удирдах өрсөлдөөнд оролцохоор болсон. Өмнө нь сөнөөгч онгоцны нисгэгч, агаарын хүчний командлагч байсан 62 настай Радев Болгарын хамгийн алдартай улстөрчдийн нэг гэж үнэлэгддэг. Тэрбээр улс орондоо шинэ эхлэл авчирна гэж амласан. Түүний дэмжигчид мөн хоёр хуваагдаж байгаа. Эхний хэсэг нь Радев авлигыг зогсооно гэж найдаж байгаа бол, нөгөө хэсэг нь түүний Европт эргэлзсэн, Оросыг дэмжсэн байр суурийг дэмжиж байна. Санал хураалт эхэлсний дараа Радев дэмжигчдэдээ хандаж хэлсэн үгэндээ "Болгар улс засаглалын авлигад автсан тогтолцоог өөрчлөх түүхэн боломжтой" гэжээ. Мөн хүмүүсийг олноороо санал өгөхийг уриалж, “олон хүний санал бол санал худалдаж авах явдлыг зогсоох цорын ганц арга” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Санал авах байр өглөөний 07:00 цагт нээгдэж, оройн 20:00 цагт хаагдсан. Урьдчилсан үр дүнг өнөөдөр танилцуулж байна.
Болгар улс Европын холбоо болон НАТО-гийн гишүүн юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд евро бүсэд нэгдсэн бөгөөд өмнө нь Шенгений чөлөөтэй зорчих бүсэд орсон. Гэхдээ 2021 оноос хойш улс төрийн тогтворгүй байдалтай байна. Тэр үед гурван удаа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн Бойко Борисов авлига, шударга бус байдалд дургүйцсэн олон нийтийн томоохон эсэргүүцэлтэй тулгарсны дараа огцорсон. Гэсэн хэдий ч тэрбээр дахин өрсөлдөж байгаа нь зарим иргэдийн дургүйцлийг өдөөж байна.

Одоогийн байдлаар саналын 32 хувийг тоолсон байгаа бөгөөд "Прогрессив Болгар" эвсэл 44.59 хувийн санал авч тэргүүлж байна. Өмнөх судалгаагаар ч Радевын нам ойролцоогоор 44 хувийн санал авч байгаа нь харагдсан. Хуучин ерөнхий сайд Бойко Борисовын консерватив нам 12.5 хувийн саналтайгаар хоёрдугаарт явж байна. Харин “Өөрчлөлтийг үргэлжлүүлье – Ардчилсан Болгар” эвсэл гуравдугаарт орох төлөвтэй байна. Радев тэдэнтэй хамтран ажиллаж болох ч цөөнхийн засгийн газар байгуулах илүү дээр сонголт гэж үзэж буйгаа ч хэлсэн.
Борисовын хувьд “Сонгууль хэн түрүүлэхийг шийднэ, харин хэлэлцээ хэн засаглахыг шийднэ” гэх байр суурийг илэрхийлээд байна.
Радев ерөнхийлөгчөөр есөн жил ажилласныхаа дараа огцорч, авлигын эсрэг жагсаалыг дэмжиж, “олигархын засаглал”-ыг зогсооно гэж амласан юм. Мөн дахин сонгууль явуулахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлж, Болгар улсад тогтвортой засгийн газар хэрэгтэй гэж мэдэгджээ. Радев Оростой харилцаагаа сэргээхийг дэмжиж, Украинд зэвсэг нийлүүлэхийг шүүмжилсэн. Үүнээс болж зарим хүмүүс түүнийг Оросыг хэт дэмждэг гэж үздэг.

Энэ сонгууль нь Унгарт Виктор Орбан 16 жилийн засаглалаа алдаж, сонгууль ялагдсаны дараа болж байна. Яагаад энэхүү үйл явдалыг дурдаж буй нь Европын холбооны санхүүжилт Болгарын хувьд маш чухал байдагтай холбоотой. Тус улс холбооны хамгийн ядуу гишүүн орны нэг тул Болгарын удирдагчид ихэвчлэн Унгарын удирдагч Виктор Орбантай адил маргаантай үйлдэл гаргахаас зайлсхийдэг юм. Европын холбооны нэгэн дипломат хэлэхдээ, "Радев бол Орбантай адил нөлөөтэй, асуудал үүсгэдэг хүн биш" гэжээ. Учир нь түүний бодлого өөрчлөх чадвар, хүсэл нь Орбанаас хамаагүй бага гэж үзсэн байна.
Мөн Словакийн ерөнхий сайд Роберт Фиког Радевтай нэгтгэсэн ч нь Орбаны түвшинд хүрэхгүй гэж тайлбарласан.
Сонгуулийн өмнөх өдрүүдэд Радев өөрийг нь Оросыг дэмждэг гэсэн шүүмжлэлийг няцаасан юм. Тэр “Би Оросыг дэмжсэн байр суурьтай биш, харин Болгар болон Европыг дэмжсэн байр суурьтай” гэж хэлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар Радев Болгарын нэр нөлөөтэй хоёр улс төрч болох Бойко Борисов болон Делян Пеевскитэй эвсэхээс татгалзах болно. Өмнө нь хэд хэдэн удаа Радев тэднийг “авлигад автсан тогтолцооны оройд байгаа хүмүүс” гэж буруутгасан юм. Харин “Өөрчлөлтийг үргэлжлүүлье– Ардчилсан Болгар” намын удирдагч Асен Василев шүүхийн шинэчлэлийг чухалчилж, Радевтай хамтран ажиллах боломж байж магадгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Тиймээс энэ удаагийн сонгууль нь болгарчуудын хувьд чухал үе болж байна.
3,576.02





















































Нэргүй 2026-04-20 85.118.165.38
;))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-20 202.9.40.28
гяяхх гяяхх ингсн тэгсн ингж төсл шалгрсн гээд шаачхаар болчн гэж манжхужаа бодлгор манжхужаагууд тэгээд шаагаад болчдг гэсн манжхужаа бодлго шааж ирсн тэгээд болчдг болжийнуу. процессн яааж ч шаасийн.хужааманжууднаад гажигманжуударгаар жижгхн чацг адгийн үан заргдга болиорой өвчтэй оюуны хомсдлтой пзданууд.
Нэргүй 2026-04-20 43.242.242.59
Манайх Болгар шиг 6 сар болоод Засгийн газра түлхэж унагаадаг болж байна даа. ойр ойрхон засгийн газар солигдоод байхад яаж улс орон хөгжих билээ. Бүтээн байгуулалтын талаар яриад хэрэггүй. Монголчууд бид хэрүүл тэмцэлгүй нэг санаа зорилготой улсаа хөгжүүлж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлмээр байна. Тийм боломж Монголчуудад бүрэн байна. Газар дээрээ болон газрынхаа дор маш их баялагтай орон бол Монгол мөн
Нэргүй 2026-04-20 202.9.40.28
🤮🤮 одоо хөгжүүлээл 🤮🤮. 🤮🤮
Нэргүй 2026-04-20 202.9.40.28
монгол оронд малтай холбоогүй нэг ч аймаг алга нэг сум алга монгол орныг яривал малын тухай л яринтөрийн захиргааны бүтэцчхүртл мал аж ахуй эрхлэгчд хүргх гэж бгуулагдсн.