Тамара Чикуново хэвлэлийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Тамара Чикуново хэвлэлийнхэнтэй уулзав

 “Цаазаар авах ялыг халах, эрүүдэн шүүхийн эсрэг Эхчүүдийн хөдөлгөөн”-ийн тэргүүн Тамара Чикуново Стефано  энэ долоо хоногт манай улсад хүрэлцэн ирж, төр захиргааны ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм. Тэрбээр манай улсыг “Амьдралын төлөөх хотууд”, “Цаазаар авах ялын эсрэг хотууд”  өдөрлөгт нэгдэхийг уриалсан юм.  Учир нь түүний хүү Дмитри хилсээр   ял хүлээн  цаазаар авахуулсан нэгэн бөгөөдТамара Чикуново Стефано  хүүгээ цаазлуулснаас хойш дээрх хөдөлгөөнийг байгуулж, цаазаар авах ялыг халах тухай тууштай тэмцэж иржээ. Түүнээс дараахи хэдэн асуултад хариулт авсан юм.

-Таны хүү ямар хэрэгт холбогдон цаазын ял хүлээсэн юм бэ?

-Миний хүү одоогоос арван жилийн өмнө хоёр хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэх хэрэгт сэжигтнаар татагдан   мөрдөн байцаагчид эрүүдэн шүүлгэж, хилсээр ял хүлээсэн. Ингээд өнгөрөгч  2000 онд 28-хан насандаа цаазлуулсан юм.

-Хэзээ түүнийг цагаатгасан бэ?

-Манай улсын шүүхээс хүүг цаазалснаас хойш долоон жилийн дараа гэм зэмгүй болохыг нь тогтоож, хилсээр  цаазын ял хүлээснийг нь баталсан. Тэр цагаас хойш би “Цаазын ялыг халах, эрүүдэн шүүхийн эсрэг” хөдөлгөөн байгуулж,  хүүгээ цаазаар авахуулсан эмэгтэйчүүд болон уг  ялын эсрэг үзэл бодолтой хүмүүстэй нэгдэн, тэмцэж эхэлсэн юм. Үүний үр дүнд 23 хоригдлын амийг аварсан.
-Тухайн үед хүү тань яагаад үйлдээгүй хэрэг хүлээсэн юм бол оо?
-Манай улсын хуулийн байгууллагаас  хүүд маань хилс хэрэг хүлээлгэхийн тулд намайг ч эрүүдэн шүүж байсан. Тэр үед  хүү минь  “Ээжийг минь бүү шүүгээч, би хэргээ хүлээе” гэснээр буруутан болсон юм.

-Та Улсынхаа Ерөнхий прокурорт хандаж байсан уу?

-Хүүгээ хилсээр цаазлуулсны дараа  Улсын Ерөнхий прокурортой  би  уулзаж байлаа. Тэрбээр ”Нэгэнт цаазаар авахуулсан хүнийг одоо яах билээ” гэх утгатай, маш хариуцлагагүй үг хэлж байсан.

                                                                                                                                   Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж