Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

Япон болон Австрали батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Мөн Австралийн тэнгисийн цэргийн шинэ хөлгүүдийг хамтран бүтээхээр тохиролцлоо. Японы батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро болон Австралийн батлан хамгаалахын сайд Ричард Марлз нар өчигдөр (2026.04.18) Мельбурн хотод ойролцоогоор нэг цаг гаруй хугацаанд уулзсан байна.

Коизүми Австралийн шинэ фрегат хөлгүүдийг хамтран хөгжүүлэх гэрээг сайшаасан. Эдгээр хөлөг нь Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний сайжруулсан Могами ангиллын хөлөгт суурилсан байх юм. Уулзалтын үеэр сайд нар Австралийн саяхан танилцуулсан үндэсний батлан хамгаалах стратеги болон бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Хэлэлцээний дараа хоёр сайд Австралийн усан онгоц үйлдвэрлэх чадавхыг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулсан санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Коизүми "Австрали Японы хөлгийн загварыг сонгосон нь хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Япон улс Австрали, АНУ болон бусад ижил байр суурьтай орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-19 59.153.114.231

ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2026-04-19 202.126.90.136

Японы виз захиалсан чинь аймаар ичмээр. Өмнө нь нэг монгол хулгай хийж яваад баригдсан, хэрэгт холбогдоогүй гэсэн цагдаагийн тодорхойлолт, ажлын тодорхойлолт, сүүлийн нэг жилийн орлого зарлагын баримт, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, батлан даагч гээд түмэн юм шаардсан шүү.

Avatar

Нэргүй 2026-04-19 85.118.165.38

)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Хаха 2026-04-19 103.229.120.157

энэ хоёр нэгдээд хятадын эсрэг тэмцэж чадахуу хаха

Avatar

Зочин 2026-04-19 202.126.88.174

Цаана нь АНУ, өмнөд солонгос бас бус юмнууд байгаа даа, ямар гэсэн Хятадын хувьд юм бодогдуулах хэмжээний хангалттай бодит хүч

Avatar

Нэргүй 2026-04-19 66.181.161.64

хаха хятадууд биднээс том болохоос биш гүрний хувьд бол цаасан бар Америк барахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж