Украин Бямба гаригт (2026.04.18) шилжих шөнө Оросын хэд хэдэн нефтийн байгууламжид дроноор цохилт өгсөн гэж албаныхан мэдээллээ. Энэ нь АНУ Орос улсад тавьсан хоригоо зөөллөсний дараа болжээ. Тодруулбал, Орост хоригт хамрагдсан газрын тосоо тодорхой нөхцөлөөр үргэлжлүүлэн худалдахыг зөвшөөрсөн байв.
Самара муж дахь Новокуйбышевск болон Сызрань хотуудын нефть боловсруулах үйлдвэрүүдийг онилсон гэж Украины дроны хүчний командлагч Роберт “Мадьяр” Бровди мэдэгджээ. Мөн Краснодар муж дахь Тихорецк нефтийн терминал, Балтын тэнгисийн Висоцк боомт, Оросын эзлэн түрэмгийлсэн Крымийн Севастополь дахь нефтийн агуулахыг онилсон байна. Оросын Батлан хамгаалах яам эдгээр цохилтыг батлаагүй боловч шөнийн турш Украины 258 дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан гэж мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч Оросын бүс нутгийн албаныхан халдлагын үр дагаврыг мэдээлсэн байна. Самара мужийн захирагч мэдэгдэхдээ, үйлдвэрийн байгууламжуудад цохилт өгсөн бөгөөд онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байгаа гэв. Краснодар мужийн албаныхан Тихорецк дахь нефтийн агуулахад гал гарсан бөгөөд галыг унтраахаар олон зуун ажилтан ажиллаж байгааг мэдээлсэн. Мөн Висоцк боомтод дроны халдлагын улмаас гал гарсан ч дараа нь унтраасан гэж албаныхан мэдэгдсэн.
Бровди эдгээр цохилтыг АНУ Оросын нефтийг тавдугаар сарын 16 хүртэл худалдахыг зөвшөөрсөн шийдвэрийн хариу арга хэмжээ гэж тайлбарласан.
Тэрбээр уг шийдвэрийг шүүмжилж, энэ нь Украины иргэдийн амь насанд аюул заналхийлж байна гэж анхааруулжээ. АНУ-ын Сангийн яам Баасан гаригт энэхүү зөвшөөрлийг гаргаж, дэлхийн газрын тосны үнэ өсөж буй нөхцөлд нефтийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой гэж мэдэгдсэн. Энэ нь АНУ болон Израилийн Ирантай холбоотой хурцадмал байдлын улмаас нефтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм.
АНУ ийм төрлийн түр зөвшөөрлийг Орост олгож буй хоёр дахь тохиолдол болж байна. Өмнөх зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 11-нд дууссан бөгөөд албаныхан сунгахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан ч эцэст нь сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр ойролцоогоор 100 сая баррель газрын тос борлуулах боломж бүрдэж байна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-19 202.9.47.63
Укруудыг арчаач с** бензинмнэмэгдээд бна
Нэргүй 2026-04-19 85.118.165.38
)))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Болдог шү. 2026-04-19 66.181.179.30
Цахим цагдаагын албаныхан. Энэ с***р самууныг сурталчилсан энэ нөхрийг олж тогтоогоод хуулиар арга хэмжээ аваач.
Харгал 2026-04-19 103.229.120.219
Одоо энэ хохолуудын газрын хөрстэй нь тэгшлэх цаг нь иржээ хөөрхий.
Аавын чинь суран тэлээ 2026-04-19 103.57.94.78
Мэдрэл а*нуудаас болж ядарсан Монголд бензиний үнэ өсөж, хамаг бараа бүтээгдэхүүн тэнгэрт хадах нь дээ
Нэргүй 2026-04-19 178.174.229.45
OROS HULMAS DURAKUUDIIG BUGDIIG N STATAAJ ALAACH
Хаха 2026-04-19 103.229.120.219
чи ядаж өөрийн гэсэн нэртэй болчихоод хохолуудаа өмөөрөөч хө. Эсвэл тэнд очоод хохолуудынхаа талд орж байлдаач. Амжих уу? хахаха
Өшөө 2026-04-19 202.126.89.44
украйны фашист хунтын дэглэм үхэхдээ үхэр буугаа тавьж бна уу
Нэргүй 2026-04-19 103.145.234.19
Байлдаантай кино яриад байгаамуу чи
Б 2026-04-19 202.55.191.130
ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ. ЦАРЬ БСДАД ЗОРИУЛСАН БҮҮР ТОМ ГАЛЫН НААДАМ ЭНЭ ОНД ХИЙГДЭХ БОЛТУГАЙ.