Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүйн адилаар Ерөнхийлөгчийн төсөл энэ долоо хоногт дархан эрхт данхгар дарга нарыг сандаргаад авлаа. Улс төрийн үзэл баримтлал, хувийн ашиг сонирхол зөрчилдсөн нэр бүхий нөхөд ч нарсанд орох болсон. Гэвч хэзээ мөдгүй гараад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Ард иргэдийн амьдрал инфляц гэх атгаалжин хар мангасын аманд орчих гээд байх үед саарал ордны нөхөд ядаж сэхээрээд өгөөч гэмээр л өдөр хоног өнгөрлөө. Тэгвэл "NEWS" агентлаг энэ долоо хоногийн (2026.04.13-.04.19) онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН 44

УИХ-ын хаврын чуулганы хамгийн галтай асуудалд багтаж байсан Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэхийг эсэргүүцэж, татгалзсан санал өгсөн 44 гишүүн өнөөдрөөс эхлэн "44-ын бүлэг" гэдэг албан бус тодотголтой болж байна. Учир нь, УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж санал өгсөн 44 гишүүний 23 нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бол 14 нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн ИЗНН-аас хоёр, Үндэсний эвслээс гурав, ХҮН намаас хоёр гишүүн байгаа юм.
Тус 44-ийн хувьд "Парламентын засаглалаа хамгаалах зорилгоор Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж байр сууриа идэвхтэй илэрхийлж ирсний зэрэгцээ энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг ч зөрчиж байгаа гэж мэдэгдсэн юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ТУС БҮР 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.04.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 дахь өдрөө үргэлжиллээ. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус оноолоо. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ. Түүнлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн тооцно. Мөн шүүгдэгчдийн Монгол Улсын хилээр гарах хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг нь энэ өдрөөс тооцож эхлэхээр шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСӨВ

2026 оны гуравдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсөж, инфляцийн түвшин 7.4 хувьтай гарчээ.
Үүнээс барааны бүлгийн үнэ 7.4 хувь, үйлчилгээний үнэ 6.8 хувь тус тус өссөн байна. Инфляц өсөхөд дараах бүлгүүд голлон нөлөөлсөн байна. Үүнд:
• Хүнс, усны үнэ – 14.1 хувь
• Согтууруулах ундаа – 5.4 хувь
• Хувцас, гутал – 6.5 хувь
• Гэр ахуйн бараа – 7.2 хувь
• Амралт, соёл – 6.6 хувь
• Зочид буудал, нийтийн хоол – 9.9 хувь
• Боловсролын үйлчилгээ – 12.8 хувь
Монгол Улс 2026 оны эхний улирлын байдлаар дэлхийн 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүчээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.
Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН ОРОН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХУВЬ ОЛГОНО"

-Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь суурь салбар. Нийт төсвийн орлогын 28–30 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж буйтай холбоотойгоор ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ хуулийн өөрчлөлтийг сүүлийн долоон жилийн турш ярьж ирсэн бөгөөд томоохон шинэчлэл нь 20–30 жил хүлээгдсэн. Томоохон хөрөнгө оруулалтыг татах, түүнийг зөв зохистой зохицуулахад энэхүү хуулийн төсөл чухал үүрэгтэй. Ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг илүү шударгаар хуваарилах, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн иргэдэд илүү боломж олгох зохицуулалт шаардлагатай байна. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сум улсын эдийн засгийн 10 орчим хувийг бүрдүүлдэг атлаа сургууль, дэд бүтцийн асуудалтай хэвээр байна. Энэ нь баялгийн хуваарилалт шударга бус байгааг харуулж байна. Иймд уул уурхайн салбар дахь эсэргүүцлийг зөв зохистой болгох, оролцогч талуудын тэгш оролцоонд тулгуурлан салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг дэвшүүлж байна. Гол өөрчлөлтүүдийн хүрээнд: Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Хууль, дүрмээ мөрддөг, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэг, орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харилцдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжсэн орон нутгуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс илүү хувь олгоно. Одоогоор орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг төвлөрүүлж байгаа бөгөөд үүнийг 15–20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
МОРЬТ ХАРВААНЫ МОРЬДЫГ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны орчимд бэлчээрлэж байсан Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг бойд өгөн төхөөрсөн ноцтой хэрэг бүртгэгдсэн. Тус хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүд морьт харвааны спортын гол түшиг болсон сургуультай морьдыг нэг дор нядалж, их хэмжээний хохирол учруулсан юм. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шуурхай шалгаж, холбогдох этгээдүүдийг тогтоон саатуулсан байдаг. Тэгвэл тус хэргийг үйлдсэн этгээдүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,576.02






















































Нэргүй 2026-04-19 85.118.165.38
!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-19 172.58.243.16
Морьт харвааны Багшид нь их учир бий дээ !!!
Тэр хүн өөрөө Шавь нараа муухай дээрэлхэж байж л ийм явдал болсон доо !!!
Манай шүүх асуудалд хэт өнгөц ханддаг юмшүү дээ !!!
Нэргүй 2026-04-19 73.240.33.186
новшнуудыг цаазал