Нутгийн зүүн хагаст шороон болон цасан шуурга шуурна

Нутгийн зүүн хагаст шороон болон цасан шуурга шуурна

Нутгийн зүүн хагаст шороон болон цасан шуурга шуурна

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.04.19) цаг агаарын мэдээг хүргэж байна.


Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -3…+2 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчим: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч 0…-2 градус хүйтэн байна.

Багануур орчим: Үүл багасна, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч 0 градус орчим байна.

Тэрэлж орчим: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10-15 градусаар эрс хүйтэрч -1…-3 градус хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, 10-20 градусаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороонд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Хүчтэй салхи, шороон шуурга: Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хүчтэй салхи: Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цасан шуурга:  Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Шороон шуурга: Сүхбаатарын өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-19 85.118.165.38

!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж