Нийслэлийн хэмжээнд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, Бага тойруугийн хэмжээнд нийт 86 байршилд 185 албан хаагч хяналт тавьж ажиллахаар болов. Хяналтыг нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд олон нийтийн цагдаа нарыг тусгай сургалтад хамруулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжийн дагуу Бага тойруу дотор дугуйн замын тэмдэглэгээгүй хэсэгт скүүтер, мопедтой явган хүний замаар зорчихгүй. Харин авто замын баруун талын хөвөөгөөр зорчино. Мөн тээврийн хэрэгслийн жолооч автозамын баруун хөвөөг чөлөөлж, скүүтер, мопедтой зорчигчдод хүндэтгэлтэй хандах үүрэгтэй аж.
Үүнээс гадна тэмдэглэгээ бүхий дугуйн замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх бөгөөд дугуйн замаар явган хүн зорчихгүй байхыг тусгаж өгсөн байна.
Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн намраас л 16 нас хүрээгүй бол унах боломжгүй тохиргоо хийхийг аж ахуй нэгжүүдэд анхааруулсан. Гэтэл одоо ч 11 настай хүүхэд мопед унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд бэртээгүй. Гэвч хүний амь наснаас илүү бизнес гэж байх ёсгүй. Хаа хаанаа хариуцлагатай баймаар байна гэж НИТХ-ын дарга А.Баяр онцлов.
Иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдалд хүндэтгэлтэй хандахыг Нийслэлийн ЗДТГ-аас уриалж байна.
3,576.02






















































Нэргүй 2026-04-19 124.158.119.35
Ингэж хянана гэж юу байсын??? Анхнаасаа хил дээр 1000, 1000-аар нь оруулж ирж байхад боддоггүй юмуу??? бүүр нэг бүтэлгүй, арчаагүй төр засагтайдаа гутархын
Нэргүй 2026-04-19 202.70.43.34
Нэг Хүний Эрх Нөгөө Хүний Эрхээр Хязгаарлагдахыг Ардчилал гэнэ. Хязгаараас давсан, Бусдын Зовлонгийн Шалтгаан нь болсон Эрх Чөлөө Монголчуудад Хэрэггүй. Суррон_ Скүүтэр Мотоцикл унаж байгаа Хүүхэд Залуус болон Иргэд Дэндүү ХАРИУЦЛАГАГҮЙ, БЭРТЭГЧИН бгаа нь ҮНЭН
ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2026-04-19 202.70.43.34
Нэг Хүний Эрх Нөгөө Хүний Эрхээр Хязгаарлагдахыг Ардчилал гэнэ. Хязгаараас давсан, Бусдын Зовлонгийн Шалтгаан нь болсон Эрх Чөлөө Монголчуудад Хэрэггүй. Суррон_ Скүүтэр Мотоцикл унаж байгаа Хүүхэд Залуус болон Иргэд Дэндүү ХАРИУЦЛАГАГҮЙ, БЭРТЭГЧИН бгаа нь ҮНЭН
Нэргүй 2026-04-19 172.58.243.16
Ер нь Монголын төр засгийн үйл ажиллагаа бүхэлдээ л нийт ард түмний төлөө огт бус зөвхан МАН-ын том жижиг дарга нар тэдний гар аөлүүд, сонгуулиар МАН-д саналаа худалддаг бэртэгчингүүдийг тэжээхэд л чиглэж бгаа шүү дээ !!!
Нэргүй 2026-04-19 85.118.165.38
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-19 103.229.121.65
odoo eroosoo unsan uildsen bish harin setel gargsan humuusees yumin nehemjildeg bolgii ger buliin hucherhiilel ene ter gsen eldev yumig hurtel erchuudiig turuulj brutuugahaasa aumhu hohirogch gegsdiig uursdiign shalgah estoi yum ene shig , dugui unuulj bgaa ezdiin shalgah estoi yumaa
Нэргүй 2026-04-19 66.181.187.76
Энэ скүүтерийг бага насныханд унуулж байж л наад шуналтай эзэд мөнгөтэй болно. Тийм болохоор 16 нас гэсэн тохируулгыг санаатайгаар хийхгүй байгаа юм.
Нэргүй 2026-04-19 202.9.40.28
слнгийн ман ан гэж бүгд хоорндо холбоотой х***а манжууд адгийншаарнууд хоорнд х***а манжлж хоорндо манжл бүлглж шаадг.
З 2026-04-19 202.9.46.79
БОССУУДААС НЬ ЗАРДЛЫГ НЬ ГАРГААЧ
Хохирогч 2026-04-19 202.9.46.137
Тэмээн дээр ямааны гарз л гэгч болж байх шив дээ. МАН-ын нэг нөхөр л оруулж ирсэн шүү дээ. ИХ -д МАН-аас дэвшээд гараагүй байхаа. Их тойрууд болохоор 2000 гаруй хүн хяналт тавина. Төсвөөс цалинжана….гоёо гоё….
зочин 2026-04-19 59.153.112.230
ЯВГАН ХҮНИЙ ЗАМГҮЙ ШАХУУ БОЛСОН УЛААНБААТАРТ ЭНЭ СКҮҮТЕР, МОПЕДИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
ИРГЭН 2026-04-19 103.57.95.40
Жирийн иргэд, жижиг дунд АА нэгжид ийм хэл амтай бизнесийг МАН мафиууд зөвшөөрөхгүй, энэ скүте мопедийг оруулаж ирж байгаа хүмүүс бол МАН мафиууд гарцаагүй мөн!!! МАН сөнөтүгэй!!!
Нэргүй 2026-04-19 202.9.40.28
үхсн хөвсглийхн яаадгийн элдв бусын бөөхараадг гээд яаадгиийэ ганц нэгюм хийлээ гээд бдгийн тэор юм болхгшй шд.гяяяхх гяяяхх.
Зочин 2026-04-19 103.168.34.252
Мопед скүүтэр гэх мэтийг оруулж ирж түрээсэлдэг нэг этгээдийн шиг орлогыг хангахын тулд зориуд иргэдийг гудамжинд зорчиход нь эрсдэл үүсгэчихээд, ард иргэдэд санаа тавьж буй мэт худлаа дүр эсгэн баахан хүнд хэрэггүй ажил удаж сүр бадруулах нь "монгол ухаан" юм уу?!