Э.Ням-Очир өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Э.Ням-Очир өнөөдөр барилдана

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 84, 96 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох учиртай. Харин манай улсаас тус гурван жинд Э.Ням-Очир /60 кг/, Д.Түгждорж /84 кг/, Я.Алтантулга /96 кг/ нар барилдана.

Э.Ням-Очир эхний тойргийн барилдаанд хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Японы бөх Хироюүки Одатай барилдана. Мөн 84 кг-д Д.Түгждорж мөн эхний тойргийн барилдааныг өнжиж, дараагийн тойрогт Узбекистаны бөх Заурбек Сохиевтэй барилдахаар сугалаа татсан байна. Түүнчлэн 96 кг-д барилдах Я.Алтантулгын тухайд мөн л эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанаа Кубын тамирчин Микел Антонио Батиста Мартинезийн эсрэг хийхээр болжээ.

Барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж