"IEM Rio" тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өнөөдөр/2026.04.18/ болно. Энэ шатанд Оросын "Spirit", Саудын Арабын "Falcons", Францын "Vitality", Бразилын "FURIA" багууд шалгарсан. Өнөөдөр "Falcons"-ийн эсрэг тоглох "Spirit"-ийн мэргэн бууч "Sh1ro" тоглолтын өмнө тун. сонирхолтой ярилцлагыг өгчээ.
"Spirit"-ийн дасгалжуулагч "hally" хувийн шалтгааны улмаас багтайгаа хамт Рио-де-Жанейрог зориогүй бөгөөд түүнийг орлож, академийнх нь дасгалжуулагч "S0tF1k" яваа.
"Spirit" өмнөх шатанд "MOUZ"-ийг хожиж, одоо "Falcons"-той учраа таарав. Хоёр баг нийт таван удаа учраа таарахад "Spirit" ганц хожиж, бусад учраанд нь "Falcons" илүүрхжээ. Энэ талаар "Sh1ro" ярихдаа "Одоо тэс өөр тоглолт болно гэж бодож байна. Юу болохыг харъя. Олон зүйл яримааргүй байна. Үнэндээ тэднийг хожиж, финалд шалгармаар байна. Болох ёстой зүйл болдгоороо болог" гэжээ.
Шинэ дасгалжуулагчийнхаа талаар "Sh1ro" "Түүнтэй хамт бид сайжирсан. Дима ирээд бидний алдааг хэлж өгсөн. Бидний юу болохгүй байгааг шууд хэлж эхэлсэн. Зарим үед бид тоглолтын үеэр өөрчлөгдөж чаддаггүй байсан. Үүнийг өөрчилсөн. Гэхдээ бүхэлдээ өөрчлөгдөөгүй" гэв.
"Falcons"-ийн эсрэг тааруу тоглодог талаараа тэрбээр "Тэдэнтэй тоглохдоо бид үргэлж өөр, өөр нөхцөл байдалд байсан. Яагаад тааруу тоглодог талаараа олон удаа бодсон. Яг одоо бол надад ямар ч мэдэх юм алга" гэж тайлбарласан аж.
Хоёр багийн тоглолт өнөөдөр 23:00 цагаас эхэлнэ.
3,576.02






















































Иргэн 2026-04-18 59.153.113.73
цахим спортын тэмцээн юм уу даа./гэж ойлголоо/
Нэргүй 2026-04-18 85.118.165.197
) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom