Хүүхдийг дээрэлхэлтээс хамгаалах ажлыг эрчимжүүлж байна

Хүүхдийг дээрэлхэлтээс хамгаалах ажлыг эрчимжүүлж байна

Хүүхдийг дээрэлхэлтээс хамгаалах ажлыг эрчимжүүлж байна

“И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аян амжилттай үргэлжилж, хүүхдийг цахим болон бодит орчны дээрэлхэлтээс хамгаалах ажлыг илүү эрчимжүүлээд байна. Энэхүү аян нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд технологийн шийдэл болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Аяны хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдэлт нөхцөл байдлыг бууруулах бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамтыг өдөөх, түгээх зорилготой групп, хуудсуудыг илрүүлэн, үйл ажиллагааг нь хязгаарлах, хаах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа нь хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах чухал алхам болж байна.

Үүний зэрэгцээ “И-Монгол академи” УТҮГ -аас хүүхэд хамгааллын E-Kids системийг илүү хялбар, хүртээмжтэй болгох зорилгоор нэмэлт хөгжүүлэлтүүдийг хийж, эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүдэд зориулсан хэрэглээг улам сайжруулахаар ажиллаж байна. Соён гэгээрүүлэх чиглэлээр тус байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан тусгай хөтөлбөрт сургалтыг үе шаттай зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 930 сурагчийг хамруулсан 27 удаагийн (нийт 21 цагийн) сургалтыг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр сургалтаар хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах мэдлэг, зөв харилцааны ур чадвар, цахим орчны зохистой хэрэглээний ойлголтыг олгож байгаа нь ирээдүйн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Хүүхэд хамгаалал нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, харин иргэн бүрийн оролцоо, хариуцлагад тулгуурладаг хамтын үйл хэрэг юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулж, тэдэнтэй нээлттэй, ойлголцсон харилцааг бий болгох, хүүхэд, залуучууд үе тэнгийн дээрэлхэлтийг үл тэвчих, эерэг харилцааг эрхэмлэх соёлыг түгээх, иргэн бүр хүүхдийн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдэлд хариуцлагатай, сонор сэрэмжтэй хандах нь нэн чухал байна.

Хүүхэд бүр айдасгүй, аюулгүй орчинд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрхтэй бөгөөд бид хамтдаа хичээж чадвал тэдний ирээдүйг “эвдрээгүй” хэвээр нь хамгаалж, илүү гэрэл гэгээтэй нийгмийг цогцлоох бүрэн боломжтой юм.

Сургууль, анги хамт олноороо цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, эерэг харилцааг төлөвшүүлэх, цахим технологийг зөв зохистой хэрэглэх мэдлэг олгох сургалтыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих: 7711-1197 (дотуур 3)
И-мэйл: digitalskill@ema.gov.mn

“И-Монгол академи” УТҮГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-18 85.118.165.197

)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-18 202.9.40.28

мнголд ү/а явууож бгаа бүх хужааманж компни гэх х***а манж хулгайч хужааманж компни гэх хулгайчдын ү/а үогсоох хэргтэй тэгхгүй бол хужааманжуудхулгай эзллт дийлдхгүй.

Avatar

Нэргүй 2026-04-18 202.9.40.28

ерн бол орн сууцны зай завсртай шунлт хужааманжууд байшэ барилг барьж шаачаад хүн явх газргүй машн зогсох зогсоолгүй хүмүүс чихлдсн юм хийж шаачаад.гай шаагаад бхийр буруу аргаа т/а шаарнуудыр шаагаад буруу аргаар шаасн гаруудн эргээд буруу аргаартшаасн шигээ т/а оруулаад буруу ажлаад шаагаад бгаа бхгүй юу тэгн шдэ буруу аргаар шаасн юм чн буруу аргаар шааж ажллна шдж логикн тэр буруу шаадг пздануудыг шаасн юм чин.

Avatar

Өвгөн Балдан 2026-04-18 59.153.115.236

Дээрэлхэлт гэдэг үгийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Энэ бол нийгмийн үзэгдэл биш ухвар мөчид, овилгогүй цөөн тооны эцэг эхчүүдийн гэнэн хүүхдүүдийн зан чанарын доголдол юм шүү дээ. Тэдгээр хүүхдүүд чинь нууц биш шүү дээ, нүдэн дээр чинь л байгаа шдэ. Багш нар, эцэг эхчүүд дор бүрнээ үүргээ ухамсарлаад хэлж яриад л засч залруулаад явчихаж болмоор юм. Улс орны тусгаар тогтнол, ард түмний итгэл үнэмшил хойч ирээдүйг нь бусниулах гэсэн гадны л явуулга шүү дээ. Бүү авт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж