С.Ням-Очир хэсгийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир хэсгийн аварга боллоо

Японы нийслэл Токио хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглож буй С.Ням-Очир дөнгөж сая Киргизстаны бөх Азат Кубакаевийг 28 дахь секундэд цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо. Дашрамд сонирхуулахад, Киргизстаны бөх Кабакаев Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргад жин өгсч, 73 кг-д зодоглож байгаа юм.

Одоо манай тамирчин Голландын бөх Декс Эльмонттой барилдах бөгөөд ялвал аваргын төлөө, харин ялагдвал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Барилдаан Монголын цагаар 16.00 цагаас эхэлнэ.

С.Ням-Очир эхний тойргийн барилдаанд Австралийн Николья Пежичийг цэвэр, хоёрдугаар тойрогт Швейцарийн бөх Мартин Ньетлиспачийг юүко үнэлгээгээр, дараагийн барилдаандаа Грекийн жүдоч Диамантис Цоупарисыг цэвэр ялснаар зооны аваргын төлөө Египетийн бөхтэй барилдсан юм. Энэ барилдаанд манай тамирчин илт илүүрхэж, цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө Киргизстаны бөхтэй барилдаж, ялсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж