Орос улс Азербайжанд нөхөн төлбөр олгох болсон тухай албаныхан Лхагва гаригт /2026.04.15/ мэдэгдэв. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сард Чеченийн нийслэл Бакугаас Грозный руу нисч байсан Азербайжаны агаарын тээврийн онгоц Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний цохилтод өртсөн. Улмаар тус онгоц Казахстаны баруун нутаг дэвсгэрт осолдож, 62 зорчигчоос 38 нь амиа алдсан юм. Энэ хэрэг хоёр орны хооронд дипломат маргаан дэгдээж байсан бөгөөд хэрэг гарснаас бараг 16 сарын шийдвэрт хүрч байна.
Орос, Азербайжаны Гадаад хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд "нөхөн төлбөр төлөх зэрэг зохих тохиролцоонд хүрсэн" гэж онцолсон байв.
Мөн уг осол нь "Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн санамсаргүй цохилтын үр дүн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн" байна. Гэхдээ одоогийн байдлаар хэр хэмжээний нөхөн төлбөрийг Азербайжанд олгох нь тодорхойгүй байна.
Эхэндээ Орос улс онгоцны ослын хариуцлагыг хүлээхээс зайлсхийх гэж оролдсон. Энэ нь Ильхам Алиевыг уурлуулж, "Москва үнэнийг нуухыг оролдож байна" гэж буруутгасан юм. Владимир Путин дараа нь Алиевтай уулзаж, Оросын пуужин ослын шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар өнгөрсөн аравдугаар сард хоёр орны харилцаа дээрдэж эхэлсэн байна. Өдгөө Казахстанд мөрдөн байцаалт үргэлжилж байна. Эхний үр дүнгээс харахад онгоц пуужингийн хэсгүүдэд оногдсон гэж тогтоогджээ. Гэхдээ эдгээр хэсгүүд хаанаас ирсэн нь хараахан тодорхойгүй байна.
3,576.02





















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
~~ Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-16 38.42.106.107
1.Ираны Тегран Дубайн нислэгийг АНУ пуужиндаад 290 гэмгүй хүнийг aлж байв. Тэр үеийн АНУ ын засаг хамаг булай нь нотлогдоод ирмэгц “пуужиндсан нь үнэн юм шиг байна” гэж гүрийсээр уучилал гуйлгүй өнгөрөөж байв 2. Найра гээч өрөвдлийн нэг Кувейт охин нус нулимсандаа хахан байжИрак цэргүүддийн яргaллыг конгресст “илчилсэн” нь Иракын дайныг эхлүүлэхэд ихэд тус болов. Хожимоо тавилттай жүжиг байсан нь илэрч онигоонд орсон ч дайн эрлдэгээрээ эхлээд АНУ хүссэндээ хүрлээ. Уудалбал дуусашгүй
Нэргүй 2026-04-16 103.57.95.52
муу бөөдлэр бидэнд хамаагүй нөхөн төлбөр өгөхгүй гэж томроод байсан алив
путин ба түүний оросууд там руугаа тонилго 2026-04-16 202.21.113.115
Оросууд төмсөггүй эр болжээ.
Нэргүй 2026-04-16 103.57.92.225
Чечений нийслэл бол Баку биш Грозный хот шүү. Баку бол Азербайжаны нийслэл хот. Сэтгүүлчдийн мэдлэг муу байнаа
Нэргүй 2026-04-16 178.174.229.45
BUZARIIN MUUHAI OROS HULMASUUD MUUHAI UNEREE HAA SAIGUI HANHALUULJ BH YUM DAA