Жүжигчин Руби Роуз болон дуучин Кэти Перри нартай холбоотой хэргийг Австралийн эрх баригчид шалгаж эхэлжээ. Тодруулбал, жүжигчин Роуз саяхан дуучин Перриг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн. Энэ нь 2010 онд Мельбурн хотын нэгэн шөнийн клубт болсон байна.
Викториа мужийн цагдаа нар уг хэргийг шалгаж эхэлснээ баталсан. Хэргийн шалгалт үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Дуучин Перри дээрх мэдэгдлийг няцааж, Роуз санаатайгаар худал мэдээлэл тарааж, гүтгэж байна гэж мэдэгдсэн байна. Эхэндээ Роуз цагдаад гомдол гаргах сонирхолгүй гэж байсан ч дараа нь шийдвэрээ өөрчилж, албан ёсоор өргөдөл гаргасан байна. Мөн одоо энэ талаар олон нийтэд ярих боломжгүй гэж мэдэгджээ.
3,576.02






















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
!!!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-16 202.55.188.94
аллнууд өөрсдөө эхэлдэг бүх зүйл дээрээ дараан хохирогчын дүрд тоглдог одоо болих хэрэгтэй