Кубын засгийн газар Орос руу цэрэг илгээсэн гэж АНУ-ын Төрийн департмент Конгрессын тайлангаас эш татан мэдээлэв. Тайланд дурдсанаар Кубын эрх баригчид Оросын зэвсэгт хүчнийг дэмжих зорилгоор иргэдийг илгээх урсгалыг санаатайгаар хүлээн зөвшөөрч, дэмжин, нүдэн балай чихэн дүлий царайлсан байж болзошгүй. Тоон үзүүлэлтүүд янз бүр байгаа ч нээлттэй эх сурвалжуудын мэдээлснээр Кубын 1000-5000 орчим иргэн Украинд тулалдаж байгаа гэж үздэг.
"Reuters" агентлаг өнгөрсөн оны аравдугаар сард үүнтэй төстэй мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээлэлд дурдсанаар Оросын талд хамгийн олон цэрэг нийлүүлсэн улс бол Хойд Солонгос. Үүний араас Куба удаалж байж магадгүй аж.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хэлэхдээ "Кубын дэглэм иргэдээ Орос, Украины дайнд шатрын хүү болгож ашиглуулахгүйгээр хамгаалж чадсангүй" гэжээ.
ОХУ дайнаа үргэлжлүүлэхийн тулд гадаадын цэргүүдэд улам ихээр түшиглэх болсон. Владимир Путин 2022 оны арваннэгдүгээр сард гадаадын иргэдийг зэвсэгт хүчинд элсэхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан нь үүнийг улам дэмжиж өгчээ. Сүүлийн үед ОХУ Африкийн хэд хэдэн орноос цэрэг элсүүлсэн гэж хэвлэлээр мэдээлэх болсон. Үүний зэрэгцээ Энэтхэг, Балба, Шри-Ланка, Кени зэрэг улс Орост хандан ард иргэдийг нь элсүүлэхгүй байхыг шаарджээ.
3,576.02


















































Зочин 2026-04-16 202.21.109.33
Дэлхийн улсуудын ард түмэн эх орныхоо эрх ашгийн төлөө амь насаа зориулдаг. Харин бид нар зөвхөн өөрийн хар амиа бодож эх орноо үзэл бодлоо худалдаж урваж шарваж амьдардаг бэртэгчин болсон.
Зочин 2026-04-16 202.55.188.38
орос сөнөтүгэй
Нэргүй 2026-04-16 66.181.183.125
чи өөрөө
Нэргүй 2026-04-16 85.118.165.202
!! Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Зочин 2026-04-16 59.153.113.125
Кубууд оросын талд тулалдаж байгаа нь үнэн байх оо, гэхдээ сайн дурынхан хувиараа гэрээлсэн, засаг нь эс мэдэгч бол өөгшүүлж байгаа нь ч үнэн байх, хойд со бол шал өөр, хоёр улсын тохироогоор хойдын арми нь дайнд оролцсон
Нэргүй 2026-04-16 66.181.160.74
Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.