Солонгосын тусламжаас Ираны энгийн иргэнд нэг ч доллар очихгүй

Солонгосын тусламжаас Ираны энгийн иргэнд нэг ч доллар очихгүй

Солонгосын тусламжаас Ираны энгийн иргэнд нэг ч доллар очихгүй

Өмнөд Солонгосын засгийн газар Иранд 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл Ираны миссийн тэмцээний 2018 оны гуравдугаар байрын шагналтан, влоггер Хода Никү үүнийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

29 настай Хода Никү Өмнөд Солонгост амьдардаг бөгөөд Ираны дэглэмийг ил тод эсэргүүцдэг. Тийм ч учраас Иран дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцсэн жагсаал цуглаануудад идэвхтэй оролцож, бичлэг хэлбэрээр ч дуу хоолойгоо илэрхийлсээр иржээ.

Тэрбээр Лхагва гаригт инстаграмдаа "Ийм цаг үед Иранд илгээж буй мөнгө иргэдэд бус дарангуйлагч дэглэмд л зарцуулагдана. 40 мянган хүнийг хядсан дэглэм энэ мөнгийг терроризм юм уу зэвсэгт л зарцуулна. Энгийн иргэнд нэг ч доллар очихгүй. Ираны одоогийн дэглэмийн төгсгөлийг маш олон хүн эртнээс нааш хүссэн. Тэд удирдагчдад чиглэсэн ийм тусламж хүсэхгүй байна" гэж бичжээ.

Өмнөд Солонгос улс энэхүү тусламжаа Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан илгээх юм. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын хүсэлтийн хариу болгож БНСУ энэ шийдвэрийг гаргасан. НҮБ өөрөө ч Иранд 12 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Гадаадаас аливаа тусламж ирлээ гэхэд иргэдэд хүргэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгааг Хода Никү онцолжээ. Тэрбээр "Хэрвээ эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламжууд үнэхээр гэмтэж бэртсэн хүмүүст хүрвэл сайн л байна. Гадны тусламжийг өөр янз бүрийн байгууллагаар дамжуулах байх гэж иранчууд санаа зовж байгаа. Би тусламжийг бол эсэргүүцээгүй. Үнэхээр хэрэгцээтэй хүмүүстээ хүрэх болов уу гэдгийг л ойлгох хэрэгтэй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-16 67.168.92.100

хаа газар энэ б**********ч шиг юмнууд байх юм аа. Өөрийн улсыг нь бөмбөгдөж байхад салтааныхаа хэмжээгээр л тэмцэх юм. Иранд янханталтыг хориглодог болохоор л үзэн ядаж бгаа ха ха

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.181.29

Ираны иргэд үзэл бодлоороо 2 хуваагдсан байдаг. нэг тал нь шашны хэт үзэлтнүүд, хуучныг баримтлагчид. нөгөө талд нь чөлөөт үзээл баримтлалтай, шинэчлэлийг дэмжигчид. гэхдээ 2 уулаа дийлдэшгүй үндэсний үзэлтнүүд

Avatar

Нэргүй 2026-04-16 85.118.165.202

!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-16 59.153.113.125

Кимчинүүд яах вэ дээ зайлуул, сайндаа ч биш ганц нэг танкер газрын тос ормузын хоолойгоор гаргачих санаатай л нохойтож байгаа хэрэг, ойлгомжтой ш дээ

Avatar

Б 2026-04-16 202.131.225.197

МАЛ МИНЬ ХЭРЭВ ТЭГЭХ БАЙСАН БОЛ ИРАНЫ НЭГ ЭРХТЭН ДАРХТАНЫ ХАЛААСАНД ХИЙХЭД Л ХАВААСАГ ШД ТЭНЭГЭЭ. ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ГЭДЭГ ЧИНЬ ЧИНИЙ БОДДОГООС ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж