126 гишүүнтэй парламентын олонхыг Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр бүрдүүлдэг. Харин Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний зориг-ногоон нам гэсэн гурван нам нь цөөнхийг бүрдүүлдэг. Парламентын засаглалттай Монгол Улсын хувьд олон намын төлөөлөлтэй, намын жагсаалт, тойргоос бүрдсэн учраас энэ удаагийн парламент маш том давуу талтай. Тиймээс ч энэ парламентаас олон нийт их зүйл хүлээж, жинхэнэ утгаараа ардчиллаа хамгаалсан, олон ургалч үзлээр асуудалд хандах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл парламщентыг ч УИХ дахь намуудыг ч талцуулав. Мэдээж хуулийн төсөл санаачлагчийн зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй, хариуцлагатай болгох нь парламентын дархлааг хамгаалах зорилго агуулж буйг тайлбарлаж байгаа. Ямартай ч УИХ-ын босго давж, энэ хууль хэлэлцэгдэхээр боллоо.
Чуулганы хуралдаанд 126 гишүүнээс эмнэлгийн чөлөөтэй гурав, гадаадад томилолттой 10 гишүүн байсан бөгөөд хуралдаанд 101 гишүүн оролцсон. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын 57 гишүүн дэмжсэн бол 44 гишүүн дэмжээгүй.
УИХ дахь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ууд өмнө нь гишүүдийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй гэдээ илэрхийлж байсан бол УИХ дахь Монгол ардын нам гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцоно гэж мэдэгдсэн. Мэдээж УИХ дахь МАН-ын бүлэг 38/30-аараа хуваагдчихсан учраас угаас тодорхой байсан. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын 30 гишүүн дэмжихгүй байсан учраас бүлэг дээр нэгдсэн байр суурь гаргах боломжгүй. Тиймээс ч өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцоно гэж аргацаасан. Харин УИХ дахь Ардчилсан нам, намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч дэмжихгүй, бид нэгдсэн байр суурьтай гэж мэдэгдэж байв. Гэтэл АН-ын 42 гишүүнээс 18 нь дэмжсэнээр үндсэндээ Ерөнхийлөгчийн хуулийг парламентын босго давуулчихав.

Үндсэндээ парламент дахь МАН, АН, ИЗНН гэсэн гурван нам дотроо албан ёсоор хоёр хуваагдав. Монгол ардын нам гэхэд 38/30-аараа хуваагдсан бол Ардчилсан нам 18/14 болов. Харин ИЗНН 2/2 болж хуваагдав. Үүнийг гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл баталчихав.
Ардчилсан парламентын танхим зөвшилцлийн танхим. Аливаа асуудалд талцаж, УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр санал өгөх нь зүйн хэрэг. Гишүүдийг эгүүлэн татах хууль дээр ч гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал өгсөн гэж наанаа хэлж байгаа боловч цаанаа УИХ дахь намуудын талцал, хуваагдал ямар түвшинд байгааг илтгэж буй хэрэг.
Ш.ЧИМЭГ
3,576.02






















































зочин 2026-04-17 66.181.160.89
Эцсийн эцэст аль алийг нь бид л өөрсдөө сонгосон дөө ..4 жилдээ бадан тас шдээ… Буруу ч бай зөвч бай АРД ТҮМНИЙ Л СОНГОЛТ шдээ Замаас нь хэн нэгэн нь засаад байж болохгүйэээээ …Буухаар нь авдаг арга хэмжээгээ авнал биз …Ямар насаараа сонгогдчихож байгаа биш
Нэргүй 2026-04-17 202.179.26.227
Уучлаарай. Ерөнхийлэгчийн өргөн барьсан хууль биш үү. Сонгуулиар элдэв зан раншинтэй, нийгэмшээгүй боловсрол муу хүмүүжилгүй хүмүүс их орж ирсэнний гай. тухайлбал, хөдөө хээр зөгий маллан ажилгүй залуу банди нарыг эргүүлж явсан сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн орж ирсэн нь УИХ-ын танхимд хирээс хэтэрч орилж чарласан доромжлол, хэрүүл маргаан хирээс хэтэрч байна. Урьд өмнөх жилүүдэд УИХ- д ийм байдал ажиглагдаж байгаагүй. Иймээс Ерөнхийлэгчийн өргөн барих хуулийг гишүүд дэмжих нь зөв.
Нэргүй 2026-04-17 85.118.165.38
:)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
иргэн 2026-04-17 202.126.88.165
126 гишүүнээр яах юм бэ татвар төлөнчидын мөнгө үрэгдсээр бна 76 бхад болоод ажил явагдаад бсан одоо олон боллоо гээд хоорондоо хэрэлдээд биё биёнийгээ муулаад эд нар аар түйч хэрэггүй ахиад сонгууль явуулаачээ ард түмнээ бодоочээ татвар даатгал түрээс өндөр яах гэж амьд яваагаа ойлгохгүй үргэлж уур стрёсстэй болгох юм улс орноо зөв удирдаад цөөхөн ард түмнээ аваад явчих төр алга бна улам л ядуурлаа
Нэргүй 2026-04-17 66.181.188.221
Мэдээж, тэгэхээр энэ олон хулгайчуудын аль нь ч улсын төлөө сонгогдоогүй нь илт байгаа биз дээ
Нэргүй 2026-04-17 202.126.88.185
Байдал тайван бнаа. Энэ юу ч биш.
Зочин 2026-04-17 59.153.114.117
Оюунэрдэнэ хууль баталж Оросын Дума шиг болох ргэж байна гэж шал худлаа ярьсан Дума д харин эргүүлэн татдаг механизм байхгүй
Зочин 2026-04-17 59.153.114.117
Хуулийг эсэргүүцсэн энэ олон хүн парламентын мөн чанарыг огт ойлгоогүй байна Гишүүн гь чөлөөт мандаттай бол эргүүлэн татдаггүй Харин манайх шиг сонгогчдынхоо өмнө үүрэг харижцоага хүлээдэг буюу imperative mandate тай Англи мэт улсад сонгогчдын саналаар гишүү6ийг эргүүлэн татдаг Англид тойргийн срнгогчлын 10 хувиар эргүүлэн татаж болдог байна
Зочин 2026-04-17 103.168.34.4
Парламент гэж далдаганан өөр хоорондоо хэрэлдэж, талцаж хуваагддаг тэнэглэлээ одоо болих юм биш үү? иргэдээ. Улс орноо задлан бутаргаж сүйтгэдэг засаглал байж болохгүй. Энэ бол Улс орнуудын Төрийг үгүй хийж, нийгмийг задлан саринуулах гадны маш нарийн боловсруулсан технологи шдээ. Тэгээд бид арпдчилсан парламентаа хөгжүүлнэ гэж бүгдээрээ элийрцгээгээд тусгаар улсаа өөрсдөө үгүй хийгээд бусдад худалдаад сууцгааж байна шдээ.
хулгайчууд 2026-04-17 103.229.121.215
Зөвхөн авлиач Энхбаяр гэхэд л эрх банди, нууц амраг хэрлэн хоёроо оруулсан гэхээр л ойлгомжтой. ямар юмных нь парламент байдын, зайлсан хулгайчууд
Зочин 2026-04-17 202.9.47.16
Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэж улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж монгол улсыг хөгжилд хүргэх хүмүүс маань үндсэн ажлаа хийхийн оронд улс төр, хувийн эрх ашгаа урьтал болгож байгаа нь харамсалтай. Бидэнд маш их боломж байна. Орос Хятад 2 орон манай улсыг хэзээ ч эзэлж авахгүй. Ганцхан бид өөрсдөө л хичээж улс эх орноо хүчирхэг болгох ёстой.
Нэргүй 2026-04-17 103.212.162.179
Ардчилал гэдгээ ч мэдэхгүй харанхуй, боловсролгүй нам гэж далдагансан ёс зүй түй ч байхгүй төрийг бузарлагчдыг УИХ-аас шууд татах хуулийг яаралтай батлан хэрэгжүүлэхийг иргэд шаардаж байна
санаа 2026-04-17 112.72.8.90
Ийм бага хүн амтай ядуухан үйлдвэржилтгүй импортын харъяат улс оронд бодлогоо, орлогоо, хариуцлагаа хуваахад нам хэмээх нүүртэй мөнгөний талцал байнаа байна,
Нэргүй 2026-04-17 66.181.184.237
Үндэсний эвслийг байгуулагч наг тал болох МҮАН улс төрийн шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ нь улс төрийн хувьд ҮЭ мөн хуваагдалай гэсэн үг. Номтын шийдвэр хүчингүй гэсэн үг…