Шекспирийн Лондон дахь байшингийн байршлыг тогтоожээ

Шекспирийн Лондон дахь байшингийн байршлыг тогтоожээ

Шекспирийн Лондон дахь байшингийн байршлыг тогтоожээ

Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн Лондон дахь байшингийн байршлыг анх удаа олж, тогтоожээ. Өмнө нь түүнийг Лондон хотын Блэкфрайарс бүсэд байшинтай байсан нь мэдэгдэж байсан ч яг хаана байрлаж байсан нь тодорхойгүй байв.

Харин судлаач Люси Мунро 1668 оны хуучин газрын зургийг олсноор Шекспирийн байшингийн байршил, хэлбэрийг тодорхой болгож чаджээ.

Тухайн байшин нь дундад зууны үеийн хийцтэй, L хэлбэрийн барилга байжээ. Том биш ч гэсэн хоёр айлын хэмжээтэй байсан бөгөөд холгүйхэн Шекспирийн хамтран эзэмшдэг Блэкфрайарс театр байрладаг аж.

Шекспир 1613 онд энэ байшинг худалдаж авах үед Блэкфрайарс нь Лондонгийн нэр хүндтэй, чинээлэг бүсэд тооцогддог байв. Гэвч дараа нь илүү олон янзын хүмүүс амьдрах болсон байна. Энэхүү нээлт нь Шекспирийн амьдралын талаарх ойлголтыг мөн өөрчилж байна. Өмнө нь түүнийг 1613 онд Глоб театр шатсаны дараа төрөлх хот Стратфорд-апон-Эйвон руугаа бүр мөсөн буцсан гэж үздэг байв.

Шинэ баримт нь түүнийг Лондонд үргэлжлүүлэн ажиллаж, амьдарч, жүжгийн зохиолоо бичсээр байсан гэдгийг харуулж байна. Байшин 1665 он хүртэл Шекспирийн гэр бүлийн эзэмшилд байсан. Дараа нь ач охин Элизабет Холл Нэш Барнард нь зарж борлуулснаас жилийн дараа Лондоны их түймэрт бүрэн сүйджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-16 85.118.165.202

!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж