Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хууль парламент дахь улс төрийн намуудыг талцуулж, жинхэнэ утгаар нь хуваав. Энэ дундаа хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нам хоёр хуваагдаж, Ерөнхийлөгчийн хуулийг Ардчилсан намын 18 гишүүн дэмжив.
Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ нам нь, бүлэг нь ч Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа хуулийн төслийг дэмжихгүй, ардчилсан парламентын засаглалаа хамгаалаад гарнаа гэж хэлсэн нь хатаж амжаагүй байхад чуулганы хуралдаанд намын гишүүд нь намынхаа даргын эсрэг кнопдов. Угтаа бол Ардчилсан намын даргын хэлсэнчлэн УИХ дахь АН-ын бүлэг ардчилсан парламентын засаглалаа хамгаалахыг хүссэн бол 18-уулаа энэ хуулийг дэмжихгүй байв.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний зориг ногоон намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин Ардчилсан нам бус Үндэсний эвсэл, ХҮН, Иргэний зориг ногоон намууд өмнө нь илэрхийлж байсан байр сууриа хамгаалж, хуулийн төслийг дэмжээгүй бол АН-ынхан хэлсэн шигээ байсангүй. УИХ дахь Ардчилсан нам 42 гишүүнтэй. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 42 гишүүнээс 18 дэмжсэн бол 14 нь дэмжээгүй юм. Сүүлийн үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг намын бүлгийнхээ даргын албан тушаалыг өгөхийг АН-ын гишүүд шаардаад байгаа бөгөөд одоогоор бүлгийн шинэ даргыг томилох асуудал дээр АН хоёр хуваагдаад байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хууль дээр АН дотор албан ёсоор “сөрөг хүчин” бий болж, хоёр талцсан гэдгийг илтгэж байна. Тиймээс О.Цогтгэрэл бүлгийн даргынхаа ажлыг өгөх эсвэл намынхаа эв нэгдлийг хангаж, бодлого шийдвэрээ нэгтгэхгүй бол АН доторх “сөрөг хүчин”-ний тоо улам нэмэгдэх вий.
Ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн АН-ын гишүүд:
- О.Амгаланбаатар-АН
- Ц.Баатархүү-АН
- Ж.Батсуурь-АН
- П.Батчимэг-АН
- Ж.Баярмаа-АН
- Ж.Баясгалан-АН
- Б.Бейсен-АН
- Ш.Бямбасүрэн-АН
- А.Ганбаатар-АН
- Д.Ганбат-АН
- Ц.Мөнхбат-АН
- С.Одонтуяа-АН
- Б.Пүрэвдорж-АН
- Г.Хосбаяр-АН
- Р.Сэддорж-АН
- Б.Түвшин-АН
- Д.Энхтуяа-АН
- Р.Эрдэнэбүрэн-АН
Т.ОД
3,576.02






















































Нэргүй 2026-04-16 80.83.237.26
Алтанхуягийг дагвал алдас болно шүү. Нүүрсний хулгайд гүн шигдсэн хүмүүс байгааг одж харлаа
Нэргүй 2026-04-16 202.179.3.111
2 одтой шийдвэр гэдэг нь гишүүд өөрийнхөөрөө саналаа өгч болохыг зөвшөөрдөг шийдвэр гэж ойлгоод байгаа, 3 одтой гэвэл бүгд үг дуугүй биелүүлнэ гэсэн байхаа. тиймээс энд нэг хуваагдсан талцсан юм байхгүй л байна. Аливаад Хоролмаадаж хандахаа болимоор юм.
Нэргүй 2026-04-16 85.118.165.202
)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-16 202.9.40.159
Зөв л зүйлийг дэмжсэн байна шүү дээ. Ёс зүйтэй байхаас юунд нь айдаг байнаа
Нэргүй 2026-04-16 103.229.123.29
Ер нь АН бүтэхгүй дээ . Хуваагдах хуваагдахдаа олон хуваагдаад тарж төрхөм төрхөмдөө буцсан нь дээр . Харийн тавиул Баярцогт ЕНД болсон гэхээр АН шувтарсан цагаан бумбандаа бууж байгаа юм . Эм си эс – ийхэн нь тэдэндээ , Е г бараадсан нь Е – дөө очиг . Улныхад биеэ дааж 27 , 28 – д оролцоход ялахгүй ч гэсэн ХҮН – ээс цөөн суудал авахгүй гэж тооцоод эртхэн амиа бодсон нь дээр . Зөв явбал 32 -г үзнэ ээ – ертөнцийн маргааш дуусахгүй
Нэргүй 2026-04-16 202.179.3.111
2 одтой шийдвэр гэдэг нь гишүүд өөрийнхөөрөө саналаа өгч болохыг зөвшөөрдөг шийдвэр гэж ойлгоод байгаа, 3 одтой гэвэл бүгд үг дуугүй биелүүлнэ гэсэн байхаа. тиймээс энд нэг хуваагдсан талцсан юм байхгүй л байна. Аливаад Хоролмаадаж хандахаа болимоор юм.
зочин 2026-04-16 66.181.160.89
Зөвөө зөв эртхэн тос усаараа ялгарч байсан нь дээр ..МАНаас албан тушаал горьдсон хэдэн шаарууд нь л байна ..Одоо Учралыг унагаагаад дараагийн засагт хамтрах горьдлого тээгээд шаааж яваа шаарууд
зочин 2026-04-16 103.57.94.238
ЗА ямар ч байсан манай АН-д ёс зүй хариуцлага гэдгийг ойлгож дэмжиж байгаа Зөв гишүүд байгаа л юм байна… гол МАН-аас дэвшсэн Хүүк-ийн санаачилсан хуулийг болохоор л манай Женко Элбэгээ Батбаатар нарыг дагасан нөхөд эсэргүүцэж дайрсан байх… харин Хүүк биш өөр хүний нэрээр хуулийг оруулсан бол бүгд л дэмжих байсан даа…
хүннү 2026-04-16 124.158.120.198
Энэ нөхдүүд МАН-д элсэх хэрэгтэй. Саяны дотоод сонгуулиар МАН-ыхан АН-д орж сонгууль өгсөн. Нөгөө МАН-хныг “ногоон автобусанд” нь суулгаад Мааньтын шоронд хүргэж өгөх юм ярьсан Пүрэвдорж, өөрөө ногоон автобусаар хамт явах нь ээ.
зочин 2026-04-16 103.57.93.61
Өнөө олон ургач үзэл чинь хаачив, Даргынхаа хэлснээр л гараа өргөж байх ёстой юм уу, Ийм ардчилал байдаг юм уу, Үүнийг ардчилал гэдэг юм уу
Нэргүй 2026-04-16 202.179.3.111
2 одтой шийдвэр гэдэг нь гишүүд өөрийнхөөрөө саналаа өгч болохыг зөвшөөрдөг шийдвэр гэж ойлгоод байгаа, 3 одтой гэвэл бүгд үг дуугүй биелүүлнэ гэсэн байхаа. тиймээс энд нэг хуваагдсан талцсан юм байхгүй л байна. Аливаад Хоролмаадаж хандахаа болимоор юм.
Нэргүй 2026-04-16 66.181.160.126
Парламентын засаглалын онол, мөн чанар, зарчимаа мэдэхгүй АН-ын нэр гутаасан урвагчид!
Нэргүй 2026-04-16 202.179.3.111
Парламентын засаглалын онолд чинь хулгай хийсэн, хууль зөрчсөн бол яана гэсэн байдаг юм бэ. Уул нь Монгол улс төрд үүрэлсэн хулгайч нараасаа салчихмаар байна.
Нэргүй 2026-04-16 202.9.40.129
АРД ТҮМНИЙХЭЭ. ТАЛЛД САНАЛ ӨГСӨН АНАМЫН ГИШҮҮД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ХУДАЛДАГДААГҮЙ ЭХ ОРОНЧИД ….
..МУНДАГ БНА
Тэмүүл 2026-04-16 66.181.188.141
улс орноо өөдөө суга татах улс төрийн 3 дахь хүчин хүчин үнэхээр хэрэгтэй байна даа. манан бол яг хэвээрээ байгаа юм байна.
Нэргүй 2026-04-16 103.212.117.139
Хуурамч мэдээ цацаад, АН өөрсдийгөө сурталчилж байна
irgen 2026-04-16 122.201.19.165
AN in sain gishuud bn tynaj bn, uldsen n genko danhiin byynii nohod
Нэргүй 2026-04-16 124.158.109.159
Харин ч бохир луйварчдаар дүүрсэн Парламентаа цэвэрлээд буух бодолтой ардчилсан ерөнхийлөгч Хүрэлсүхээ дэмжнээ. АН-ын Цогтгэрэл гэх үлбэгэр аймхай даргыг хэн ч дагахгүй.