Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд иргэд тэтгэмж авах хүсэлтээ portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан илгээн үйлчилгээ авахад шаардагдах цаг хугацаа, зардлыг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдсэн юм. Уг систем нь хэрэглэгч төвтэй шийдэлд суурилсан бөгөөд мэдээллийг давхардахгүйгээр ашиглах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн аж. Даатгуулагч тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаанд төлсөн байх ёстой бөгөөд ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол, нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр авч байсан иргэн нас барсан бол олгохоор болсон байдаг.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны наймдугаар тогтоолоор баталсны дагуу нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ хоёр сая төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ 3.5 сая төгрөг төсөвлөсөн байдаг.
Нийгмийн даатгалын сангаар дамжуулан нас барсан даатгуулагчийн мөнгөн тэтгэмжийг ар гэрийнхэн хүлээн авдаг бөгөөд жилд дунджаар 12.8 мянган даатгуулагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг гэх статистик бий.
3,576.02






















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
xylgailaad l xylgailaad l yxee. 2026-04-16 103.212.117.59
munguteig ni alaad, mungui ni uguxgyi ni