С.Баярцогт: Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг би дэмжиж байгаа

С.Баярцогт: Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг би дэмжиж байгаа

С.Баярцогт: Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг би дэмжиж байгаа

4/11  Ардчилсан намын мэдээллийн цагаар өнөөдөр /2026.04.16/ дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.


Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт:

-Бид намын доторх зохион байгуулалтын асуудлаа бүрэн хийж дууссаны дараа бүлгийн даргын асуудлаа шийдвэрлэнэ. Тавдугаар сарын 15-ны дотор хуралдах ҮБХ-оороо Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, эцэслэх шаардлагатай. Зохион байгуулалтын хувьд иймэрхүү шийдвэрлэх асуудлууд үлдээд байна.

Манай Хяналтын ерөнхий хороо байгуулагдсан бөгөөд дотроо гурван дэд хороотой. Эдгээрийг зохион байгуулж, өнөөдөр хуралдан дэд хороодын дарга нарыг сонгоно. Хяналтын ерөнхий хороо нь манай намын Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, мөн сонгуулийн үйл ажиллагааг хариуцсан гурвалсан чиг үүрэгтэй байгууллага юм.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн тухайд өчигдөр манай намын Улс төрийн зөвлөл дээр гурван гишүүн мэдээлэл хийсэн. Манай нам их нээлттэй нам. Улс төрийн зөвлөлийн бүх гишүүд байр суурийг нь сонссон, мөн хөндлөнгийн судалгааны системийн үр дүнд суурилан Улс төрийн зөвлөл "өргөн барьсан хуульд зохицуулах шаардлагатай асуудал байна. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдоод УИХ-ын гишүүнийхээ тангаргийг ноцтой зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох механизм дутагдалтай байна" гэдгийг ярилцсан. Үүнийг одоо байгаагаар нь бүрэн дэмжвэл Засаглалын тэнцвэр алдагдах хүндрэл гарч магадгүй.

Манай бүлэг олонхоороо эсэргүүцсэн шийдвэр гаргасан. Гэхдээ бүлэг асуудлыг хоёр одтой, гурван одтой гэж эрэмбэлдэг. Өөрөөр хэлбэл, гурван одтой шийдвэрийг гишүүд өөрийнхөө үзэл бодлоос үл хамаарч дагах шийдвэр гаргадаг. Хоёр одтой шийдвэр дээр бүлгийн шийдвэр гардаг гэсэн ч цөөнх болсон нь өөрийнхөөрөө УИХ-дээр байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй байдаг. Даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хоёр одтой шийдвэр гаргасан.

Миний хувьд хэлэлцэх эсэхийг нь дэмжих хэрэгтэй, үүний дараа парламентын бүх намын төлөөлөл багтсан ажлын хэсэг гарч хуулийн үр дагавруудыг тооцох хэрэгтэй. Нээлттэй ярилцах хэрэгтэй. Магадгүй энэ парламент дээр хэрэгжихгүй байж болно. Ирэх парламентад хэрэгжүүлэх боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-16 85.118.165.202

)))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Хөгийн юмаа 2026-04-16 202.9.46.124

парламентийн засаглалаа ингэж сүйрч байхад холын муу хүсэл шунал, холбогдсон хэргийн дарамт хоёртоо дарлагдаад Баталсан Үндсэн хуулиасаа , батлуулсан Усын бага хуралаасаа урвах ч гэж дээ. түр оролон томилогдсон АН-ын ЕНБД -ын үүргээ үтэр түргэн өг. АН- ын үнэ цэнийг биш амин хувийн үнэ цэнээ боддогоо дахин баталлаа.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.183.39

Энэ ийм л н**ш шүү дээ.

Avatar

ИРГЭН 2026-04-16 103.229.123.100

Баярцогт,,,,Чи нээх Иргэдээс оноо авах гэж шал Худлаа дэмжиж байна нтр гээ,,,,дотроо бол дургүй л байгаа шд,,,учир нь Чи авилгачи хулгайчидын дээгүүр бичигдэх Гэмт хэрэгтэн шүү дээ, х***а паспорттой, Хулгайн оффшортой,

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.160.9

Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлсэн гишүүнд гагцхүү сонгогчид нь хариуцлага тооцдог байх зарчмыг Үндсэн хуулинд суулгаж өгсөн!! Жишээ нь: тухайн тойргийн 10 000 сонгогчдын олонх нь уг гишүүнийг эгүүлэн татах шаардлагатай гэж үзээгүй байхад Ерөнхийлөгч урдуур нь ороод "Үгүй ээ, би мэдэж байна" гээд эгүүлэн татах санал оруулах нь зөв үү?? Уул зарчим нь ердөө л энэ шүү дээ!! Хэрэв гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаас өөр аргагүй байдал үүсвэл тойргийн сонгогчдын саналыг аваад олонх нь

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.160.9

Хэрэв гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаас өөр аргагүй байдал үүсвэл тойргийн сонгогчдын саналыг аваад олонх нь эгүүлэн татья гэвэл харин Ерөнхийлөгч УИХ-д санал оруулдаг байж болох л юм!!!

Avatar

Иргэн Ламжав 2026-04-16 202.9.40.208

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх нь их чухал. Ямар заалт нь УИХ-ын бүрэн эрхэд харшлаад байгаа юм бэ? гэдгийг тодорхой ярих нь чухал. Хуулийн төслийн болохгүй заалтыг өөрчлөөд, засаж залруулаад баталж болохгүй юу? Хуулийн төслийг санаачлагчид нь буцаагаад Сонгогч олон түмний санал шаардлагыг хангасан заалтуудыг нэмж оруулж ирэхийг зөвлөж болно шүү дээ. Өөр хувилбараар хуулийн төсөл санаачлан оруулж ирж хэлэлцүүлж болно. Ажлаа хий!

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.179.157

Доромжилж баигаа улсууд нь Тархи тактик 2-г нь гүицэхгүи юмаа гэхэд гар дээрээ тасралтгүи 1000 суниахаа баиг гэхэд 100 суниаж чадах уу?

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.179.157

27 , 28 он тэр чигээрээ Цэнхэртэжээ… Одоохондоо энэ хүнии тархи , туршлага стратеги тактикииг гүицэх Лидер монголд заягаагүи л баина. Идсэн эрүү хувхаирч , идүүлсэн бут урганаа гэж… Саин гутаа гүтэг Ордны таиган хүртэл хүнии нутагиин шоронд хиих гэж гүжир гүтгэлэгиин матаас явуулж аргаа барахдаа ерөнхиилөгч нь халхын шоронд хииж баиж билээ… Нарсанд баих даа .. өдөрт 2-хон зүил хиидэг баисан гэж Хорих 409 ангиин хуяг нар одоо хүртэл ярьдаг . Гаихалтаи өдөрт 1000 -н удаа суниана… Ном угшина …

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.177.237

Ардчилал нэр үлдэж бусад нь хайрцаглагджээ!Энэ нам олигтой боловсон хүчингүй болж дээ!

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-16 202.21.110.94

ЭНЭ НӨХРИЙГ МОНГОЛ УЛС СОЦИАЛИЗМЫН ҮЕЭС ГАДААД, ДОТООДЫН СУРГАЛТЫН БҮХ ЗАРДАЛЫГ НЬ ТӨЛЖ АМЕРИК БОЛОН БАРУУНД ЯВУУЛЖ БЭЛДСЭН. ХАРИУГ НЬ ЭНЭ ХҮН ОЛОН ХУВЬСАГЧТАЙ МАО, КҮНЗИЙН ОНОЛООР БАРЬСАН ЮМ.

Avatar

Нэргүй 2026-04-16 202.126.89.199

Жонхууд булуулсан ч бултайж байгаа хүн дээ.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.183.231

Төслийг дэмжих нь зөв өө. Амжилт

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.184.124

х***а писда

Avatar

Нэргүй 2026-04-16 202.126.88.151

АН үгүй болжээ

Avatar

irgen 2026-04-16 103.212.117.158

Өнгөрсөн 36 жилийн түүхэнд энэ баярцогт гэгч этгээд үргэлж МАН-тай хуйвалдаж АН-ыг элэг дордуулж дан сөрөг хүчин байлгахад үнэлж баршгүй тус хүргэсэн хоёр нүүртэй, зальт улс төрч мөнөөсөө мөн. Энэ н**ш дахин улс төрийн босго алхах эрхгүй этгээд. Энийг генсек болговол АН тэгээд дуус, дуус.

Avatar

Зочин 2026-04-16 66.181.181.53

Шорондоо орж, идсэн ууснаа хуу хураалгаа, Ац минь. ОТ-г гадныханд дээрэмжүүлсэн чинь багадаад байна уу.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.184.237

МҮАН Еоөнхийлөгчийн төслийг дэмжиж мэдэгдэл гаргасан. Үндэсний эвслийг ганц Номт төлөөлөхгүй. Номт нэр ашигладагаа болих хэрэгтэй….

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.180.32

мсэс ч тэнгэрийн умдаг атгав бололтой. Улныхан ч ухаа худагаас хувь хүртэх ч өнгөрөв болтой
Та нар аргагүй шдээ, ухаа худагийг төрд өгч түмэнд хүртээж байснаас мсэсээс авилгаа хэдүүлэхнээ хүртэж байх нь хамгаагүй илүү унацтай л даа

Avatar

ИРГЭН 2026-04-16 66.181.160.87

Аргагүй тусгай даалгаварт элч АН-г бүр устгана. 27,28 оны сонгуульд АН будаа.Юун ялалт, ялагдал үргэлжилнэ.

Avatar

Нэргүй 2026-04-16 202.9.46.198

ЧИНГИС ХААН : " 1 УРВАГЧИЙГ ЭС ШИЙТГЭВЭЭС МЯНГЫГ УРВАХАД ХҮРГЭНЭ"

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.123.242

Хэнээс урвасан гэдэг нь чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж