Австралийн "Viva’s Corio" газрын тос боловсруулах үйлдвэрт Лхагва гаригт /2026.04.15/ томоохон гал гарчээ. Дэлхий даяар эрчим хүчний хямралтай байгаа үед энэхүү осол нь Австралийн хангамжийг эрсдэлд оруулаад байна. Тус боловсруулах үйлдвэр нь Викториа мужийн шатахууны 50 хувийг, Австралийн нийт шатахууны 10 хувийг үйлдвэрлэдэг. Хүн шархдаж гэмтээгүй боловч гал бүрэн унтраагүй хэвээр учир агаарын чанарт нөлөөлж байна.
Гэсэн ч үйлдвэр хэсэгчилсэн байдлаар ажиллаж байгаа бөгөөд аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон нисэх онгоцны түлш, дизель түлшийг бага хэмжээгээр үйлдвэрлэж байна. Австралид сүүлийн хэдэн долоо хоногт дизель түлшний үнэ хоёр дахин өссөн. Шатахуун түгээх станцууд хомсдолтой байгаа тул иргэд яаран сандран худалдан авалт хийж байна. Мөн нисэх онгоцны түлшний үнэ өссөн тул зарим авиа компани нислэгээ танах арга хэмжээ авчээ.
Тус улсын Эрчим хүчний сайд Крис Боуэн "Австралийн шатахууны нийлүүлэлт Ираны дайн эхэлснээс хойш хүнд байдалтай байна. Энэ гал түймэр үнэхээр цагаа олсонгүй. Энэ бол муу мэдээ. Гэхдээ гал түймрийн нөлөөллийг тодорхойлоход цаг хугацаа шаардагдана" гэв.
Викториа мужийн Гал унтраах албаны мэдээлснээр, гал түймрийн шалтгаан нь тоног төхөөрөмжийн доголдол байсан бололтой.
"Viva’s Corio" газрын тос боловсруулах үйлдвэр өдөрт 120 мянга орчим баррель газрын тос үйлдвэрлэдэг. Мөн 1100 гаруй ажилтантай. Гал гарах үед үйлдвэрт 50-100 орчим ажилтан байсан бөгөөд ослын газраас аюулгүй гарч чаджээ.
Одоогоор үйлдвэрлэл бус аюулгүй байдал л үйлдвэрийн гол асуудал болоод буйг гүйцэтгэх захирал Скотт Вяатт хэллээ. Мөн "Галд шатахуун үйлдвэрлэх хоёр нэгж өртсөн. Бусад нь гайгүй. Бид аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлж эхэлнэ" гэв.
3,576.02





















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
))))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom