Номхон далайн диваажин гэгддэг Тувалу арал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх системийн тогтворгүй байдал, түлшний хангамжид учирч болзошгүй эрсдэлийг харгалзан онц байдал зарлалаа. Арлын засаг захиргаа энэ шийдвэрээ олон нийтийн сайн сайхан байдлыг хамгаалах, чухал үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах, үндэсний тогтвортой байдлыг хадгалах зорилготой зохицуулалттай, шуурхай арга хэмжээ гэж тайлбарлажээ.
10 мянга хүрэхгүй хүн амтай тус улс газрын тосны импортоос ихээхэн хамааралтай байдаг.
Тодруулбал, Тувалу улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг импортын газрын тосонд зарцуулдаг. Гэтэл Ираны дайнаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хангамжийн тогтворгүй байдал Тувалуд шууд нөлөөлж байна. Онцгой байдал зарлах нь засгийн газарт түлш, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, түүнчлэн тээвэр зэрэг хангамж, үйлчилгээг хянах боломжийг олгодог аж.
Дашрамд дурдахад, Тувалу нь дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг бөгөөд 25.9 км2 талбайг хамрах есөн аралтай. Тус улсыг аялагчид төдийлөн зорьдоггүй бөгөөд 2023 онд л гэхэд ердөө 3000 жуулчин хүлээн авчээ.

3,576.02

















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
;)) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom