УИХ: Ерөнхийлөгчийн төслийг 57 гишүүн дэмжив

LiveУИХ: Ерөнхийлөгчийн төслийг 57 гишүүн дэмжив

УИХ: Ерөнхийлөгчийн төслийг 57 гишүүн дэмжив

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.16/ 10.00 цагт эхэлнэ.


 

13 : 22
2026-4-16

"Зарим газар нутгийн нэршлийг өөрчилж батлуулахаар тусгасан байна"

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 газар зүйн нэр бүхий жагсаалтыг баталсан байдаг. Тодруулбал, Баян-Өлгийн аймгийн зарим газар нутаг Орос, Тува зэрэг нэр дээр батлагдсан. Мөн Сүхбаатар аймгийн зарим газар нутгийн хувьд хэлзүйн хувьд  алдаатай байсныг монгол хэл дээрх оноосон нэрээр өөрчлөн батлуулахаар тус хуульд тусгасан гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Газар усны нэрийг өөрчлөх гээд байгаа асуудал боловч үүний цаана үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал байна. Ялангуяа Сүхбаатар болон Баян-Өлгий аймгийн тодорхой газруудын нэр өөрчлөгдөхөөр байгаа юм байна. Ихэвчлэн хил орчмын бүс нутагт байгаа нь анхаарал татаж байна. Энэ асуудлын тухайд иргэдэд сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн тухайн газар нутагт амьдардаг иргэдийн санал чухал. Тэд олон жил ярьж заншсан байгаа. Тэдний саналыг хэрхэн тусгасан бэ?

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга н.Энхманлай: 

-Улсын хил орчмын бүсэд энэхүү хоёр аймгийн газар зүйн нэрийг тодруулах мэдээллийн сан бүрдүүлэх ажлуудыг хийсэн. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийг шинээр тогтоож байгаа хэсгүүд бол Монгол Улсын баруун захын томоохон уул, гол нэрүүдийг 2003 оны УИХ-ын тогтоолоор батлагдаагүй үлдсэнийг тогтоож өгсөн. Тухайлбал, Монгол Улсын баруун талын захын цэг Майнт уулыг 2003 оны тогтоолоор батлаагүй үлдээсэн. Тиймээс үүнийг батлах нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын хувьд маш чухал. Улсын хил орчмын тухайд хоёр улсын асуудал учир аль болох өөрчлөлт оруулахгүй байх зарчмыг баримталж байгаа. 

 

 

10 : 53
2026-4-16

"Ардчиллынхаа эсрэг Ардчилсан намтай байгаад харамсч байна"

УИХ-ын чуулганы хуралдаан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуухаасаа өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан хуультай холбоотой байр сууриа илэрхийлэхгүй бол болохгүй нь. Ганц хүний засаглал, дарангуйлал руу орж байгаад харамсаж байна УИХ-ын дарга аа. Парламентынхаа эсрэг УИХ-ын даргатай байгаад харамсаж байна. Ардчиллынхаа эсрэг Ардчилсан намтай байгаад харамсаж байна. Дээрээс нь өөрсдийнхөөрөө саналаа өгч чадахгүй байгаа ах нараасаа эмээж байна. Ерөнхийдөө Монгол Улсад бүх зүйл зарчмынхаа дагуу явж чадахгүй байгаагийн илрэл боллоо.

Хэлэлцэж байгаа асуудлын тухайд ер нь Монгол Улсад шинжлэх ухаанаа хөгжүүлэх юм уу, үгүй юм уу. Дэлхийд байхгүй жишгээр шийдвэр гаргаад явж байна. Ардчилсан орон хэзээ ч ийм шийдвэр гаргадаггүй. Энэ хууль батлагдсанаар шинжлэх ухаанд зарцуулж байгаа нэг хувь яаж өөрчлөгдөх юм. Бусад орнууд ДНБ-нийхээ багагүй хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Хоёрдугаарт, улсын зардлаар хийсэн судалгаа мэдээллүүдийг нэгдсэн платформд оруулна гэж байгаа нь сайшаалтай. Судалгааны их сургуулиудыг бол дэмжиж байгаа. Гэхдээ бодит байдал дээр судалгааны сургуулиудгүй байгаа. Тэгэхээр судалгааны сургууль болгох ажлыг хийж байгаа нь ямарт шалтгаантай юм. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ нэг хувьд хүргэнэ. Суурь түвшин  0,11, 2025 оны зорилтот түвшин 0.12 гэсэн ч хүрсэн түвшин 0 байсан. Дээр нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9.8 дээр их дээд сургууль, ШУА судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлгийг нэг хувийн татвартай холбоотойгоор чөлөөлөхөөр ийм заалт орсон боловч үүнтэй холбоотой журам нь одоо болтол гараагүй байгаа. Энэ журмыг хэзээ гарах вэ гэдгийг бас Байнгын хорооны хуралдаанууд дээр асуугаад хариулт авч чадаагүй. Эдийн засгийн хөгжлийн яам хариулт өгнө үү.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ-ий нэг хувьд хүргэнэ гэсэн зорилтыг яаж хангахаар ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: 

-Өнгөрсөн жил 2026 оны төсвийг батлахдаа Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулж хийдэг судалгааны зардалд 10 тэрбум төгрөг баталсан. Оруулж ирсэн төсвийг нь хассан. Маш хариуцлагагүй үйлдэл. Бид шинжлэх ухаанд ингэж хандаж байна. Энэ салбарын нийт зардал 156 тэрбум төгрөг байгаа юм. 66 хүрээлэн бий. Эрдэм шинжилгээний ажилчдын цалин улсын дундаж цалингаас 1,7 дахин бага байна. Удахгүй Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэх гэж байна. Бид үүнд шинжлэх ухаан технологийн зардлыг багадаа 3-4 дахин нэмэх саналыг оруулсан. Ингэж төсвийг нь нэмэхгүй бол үндсэн судалгаагаа хийж чадахгүй байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Бусад улс орнуудад өрсөлдөөнт зах зээлд шинжлэх ухааны байгууллагууд нь өөрсдөө өрсөлдөх чадварын байгууллагууд болдог. Тухайлбал, Узбекстан улс Цахиурын хөндий рүү гараад дундад Азийн орнуудын технологийн маш том ХАБ байгуулаад явж байгаа. Манай Шинжлэх ухаан технологийн хууль маш давжаа хууль. Өөрөөр хэлбэл, Монголдоо л нэг байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулах гээд байгаа юм шиг боловч яг боломж өрсөлдөх чадвараа тэлсэн тухайн байгууллага нь санхүү хийгээд төрийн дэмжлэг мөн бизнесийн байгууллагуудтай хамтрах зах зээл дээр бодит боломж үр дүн, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлт авчрах тал дээр маш давжаа байна. Өрсөлдөх чадвар гэдэг агуулгатай уях шаардлагатай. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Бид шинжлэх ухаан технологийн асуудлыг ярихдаа нэг зүйлийг орхигдуулаад байна. Одоо байгаа их, дээд сургуулиудынхаа байр суурийг хуулийн нэр томъёонд цэгцэлж чадахгүй байна. Одоо хүртэл зарим их, дээд сургууль төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нэртэй байна. Өнөөдөр яригдаж байгаа тэр тендерээс хэн чөлөөлөгдөх вэ гэхээр нэр ангиллаараа бол хүрээлэнгүүд илүү байна. Энэ нь Төрийн өмчийн байгууллага болж байгаа юм. Гэтэл судалгааг зөвхөн төрийн өмчит байгууллагууд хийдэггүй. Олон улсын байгууллагууд маш олон хөндлөнгийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийдэг. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудад хамаарахгүй байна энэ хууль. Ер нь сүүлийн үеийн хуулиуд төрийн өмчит хуулийн этгээдэд давуу байдал олгож байгаа нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Энэ бол буруу жишиг. 

 

10 : 14
2026-4-16

"Санал хураалтад 101 гишүүнээс 55 гишүүн зөвшөөрч, 56.4 хувиар дэмжив" 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлгээс завсарлага авч, дуусч байна. Тухайн хуулийн зарим заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн асуудал байна. Зарим гишүүд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, засч сайжруулах байр суурийг илэрхийлж байна. Энэ хуулийн үндсэн баримталж байгаа бодлого нь УИХ-ын гишүүнийг ёс зүй зэрэг хэмжиж болохгүй зүйлээр дүгнэж, ҮХЦ болон шүүхийн байгууллагаас УИХ-д хүргүүлснээр энэ тогтоол хүчинтэйд тооцно. Ард түмний төлөөллийн мандатыг үндсэндээ улс төрийн шүүхээр шүүх боломж, хаалгыг нээж өгч байна. Энэ бол хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй заалт юм гэдгийг олон гишүүн хэлсэн. Ардчилсан намын өөрийнх нь үзэл баримтлалд тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн ардчилсан ёс, Үндсэн хуульд парламентын засаглалаа бататгахыг чухалчилна гэж заасан. Тэгэхээр Ардчилсан намын мандатаар сонгогдсон гишүүд өөрсдийнхөө үзэл баримтлалынхаа зарчмыг сахиж, өөрийн итгэл үнэмшлээрээ асуудалд хандахыг хүсч байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл -үүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явуулна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Бэлэн болсон 88 гишүүн байна. Бэлэн бус 13 гишүүн байна. Нийт 101 гишүүн оролцож байна. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Идэрбат, С.Замира, Н.Алтанхуяг, С.Лүндэг, А.Ундраа, Ч.Номин, Б.Найдалаа, Х.Тэмүүжин, Б.Хэрлэн Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар бэлдээрэй. 

Нэлээд чухал асуудал хэлэлцэж байгаа. Ард иргэд, олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх, асуудлаа хурдан шийдэж, хууль зөрчдөггүй байгаасай гэж хүсч байгаа. Тийм болохоор санал хураалтдаа бүрэн оролцъё. Нийт 93 гишүүн бэлэн болсон байна. Би санал хураалтыг хариуцлагатай болгох асуудлыг ярьж байна. Эхлээд ирцийн санал хураалт явуулъя. Одоо ирцэндээ ороогүй гишүүд санал хураахад боломжоор хангаагүй гэдэг асуудал хэлэхгүй биз дээ гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь энэхүү төслийг "Үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Тодруулбал, санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 55 гишүүн буюу 56.4 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

10 : 02
2026-4-16

"Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа"

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн Б.Заяабал, Д.Пүрэвдаваа нарт төрсөн өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хамгийн эхэнд Б.Баярбаатар, А.Ундраа, Л.Энх-Амгалан, Б.Бейсен, О.Хосбаяр нар ирж, ирцэндээ орсон байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. 

Төрийн болон орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026 оны 4 дүгээр сарын 9-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хуулийн төслийг татан авах тухай бичиг ирүүлснийг уншиж танилцуулъя. Ингэснээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн барьсан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг буцаан татлаа. 

 

08 : 54
2026-4-16

Чуулганы хуралдаанаар 4 асуудал хэлэлцэнэ

ПҮРЭВ ГАРАГ /2026.04.16/

 

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·     “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·       Бусад

10.00

“Их хуралдай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.160.111

ардчилал гэсэн хий хоосон тэнэг үгээ лалруууд бөгсрүүгээ чих

Avatar

Нэргүй 2026-04-16 85.118.165.202

;))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Del 2026-04-16 202.55.188.119

данх Нара нар хэзээ ялагдаж сурах юм болдоо

Avatar

Нэргүй 2026-04-16 27.123.212.86

Ардчилал гэж байхгүй, худлаа цаасан малгай та бүхэнд өмсгөсөн юм гээд дэлхий даяар яриад байгаа юм бус уу? Энэ тохиолдолд бид өөрсдийгөө үнэн зөвөөр таниж мэдээд хаагуур яаж явахаа тодорхойлоод тэрнийхээ төлөө ухаан уралдуулж байвал зүгээр мэт.

Avatar

Нэргүй 2026-04-16 203.91.115.56

хулхи ерөнхийлөгч бас түгжил гэж бгаа

Avatar

irgen 2026-04-16 122.201.19.165

hurdan erunhiilugchiin barisan hyyliig batalj, ene oyuk, genko, nara, geh gydamjnii humuug UIH s garaj sain huneel solimoor bn. iim humuus bidnii amidraliig shiidej bgad haramsaltai bn

Avatar

Нэргүй 2026-04-16 202.126.91.59

Хүүкэд базуулвал тэгээд дарангуйлалруу марш арчаагүй парламент

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.109.159

Парламентат есыг хамгаалж бэхжүүлэхийн тулд Жэнко – Данх мэтийн улаан луйварчдыг УИХ -аас зайлуулж цэвэрлэх ёстой. Ерөнхийлөгчөө дуу нэгтэй дэмжиж байна.

Avatar

тий 2026-04-16 202.126.93.115

Монгол төрийн босго өндөр байх ёстой. Цүнх баригч, лүйварчидаар дүүрч болохгүй.

Avatar

Иргэн 2026-04-16 103.242.47.214

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс яагаад ухраад байгаан? Иргэд бидэнд энэ хууль л ус агаар шиг хэрэгтэй байгааг яагаад үл тоож байнаа. Та нарын сандал ширээний зодооноос залхаж гүйцлээ. Ядахдаа татварын хуульдаа өөрчлөлт оруулж иргэд аж ахуйн нэгжийн ачааг багасгаад өгөөч.

Avatar

иргэн 2026-04-16 202.126.91.10

ёрөнхийлөгчийн барьсан хууль дэмжигдсэнд баяртай бна оюуэрдэнэ гэдэг нөхөр ёрөнхтйлөгчээ байнга муулах юм хэнч биш галч байхад нь улс төрд оруулж дэмжиж бшх албан тушаалд очсон биз дэ өнөадөр тийм сайнёсайд бсан бол эх орон ард түмэн нь сайхан амьдрах нь яасан амьдрал улам хүнд болж бна үхсэнээ хийж 126 гишүүнтэй болгосон эд нар юу хийж бна хоорондоо хэрүүл хийнэ биё биёнээ муулна чадвар алга хэнч мэдэхгүй ямар сжургууль төгссөн юуихийж бүтээсэн хэн ч мэдэхгүй татвар төлөгчийн мөнгийг үрж өн

Avatar

Нэргүй 2026-04-16 103.168.34.62

ГЭМТ ГИШҮҮД ТАТГАЛЗАНА ГАДНЫ ТАВИУЛ ГАДНЫ ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛЭГЧ ГИШҮҮД Л ТАТГАЛЗАНА. ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХ ЁСТОЙ !!! ЭНГИЙН ИРГЭД ГЭМТ ҮЙЛ ХИЙВЭЛ ЯЛ АВДАГ, УИХ-ын ГИШҮҮН УЛСАА ХОРЛОН ХЭМЖЭЭНИЙ ГЭМТ ҮЙЛ ХИЙЧИХЭЭД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН АРД БҮГЭЖ ҮЛДДЭГ !!! ЭНЭ БАЙДЛЫГ ЗАСАХЫН ТУЛД ЭНЭ ХУУЛИЙГ ЗААВАЛ БАТЛАХ ЁСТОЙ !!!

Avatar

Зчн 2026-04-16 175.195.229.95

Маш зөв, өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй хууль.
Парламент хулгайчдаар дүүрч болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.109.159

Энэ хуулийг батлахгүй бол ардууд НААДАМ хүртэл дахин дахин эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй. Ардаа хамгаалдаг Ардчилсан ерөнхийлөгч Хүүкийг дэмжинээ.

Avatar

иргэн 2026-04-16 103.229.123.100

Манай Улс төрчид, Парламентийн гишүүд ,,,,,Авилгачи, Хулгайчидын эсрэг ямар нэг Хууль, журам, тогтоол гарахаар л Ардчилсан нийгэм, Хүний эрх, нтр гэж их ярих юм, Ардчилсан нийгэм чинь Төрийн өндөр Албан тушаалтан, Улс төрчид, Парламентийн гишүүд Дураараа дургиж болдог, УИХ нь Гэмт хэрэгтэнгүүдыг хамгаалалтанд авах ёстой тийм Төрийн байгууллага гэж бодоод байдаг шиг байгаан

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.184.237

Харбины гэрээг ил болгох шаардлагатай бол Хятадын ЗГ-т таваих тэд ч ил болгоход туслана.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.184.237

Маш зөв. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих хэрэгтэй. ОЭ, Жэнко нар түүнд барьцаалагдсан гишүүд улс орны эсрэг байна. Дандаа мушгин буруу тийш чиглүүлнэ….Энд ямар ч ардчиллын эсрэг юм байхгүй. монголд АН байргүй Цогтгэрэл АН биш устгасан….

Avatar

Нэргүй 2026-04-16 202.21.104.83

Хамгийн түрүүнд гахай хоншоортой авгайгаа эргүүлэн татаарай төрийн үнэлэмжийг байхгүй болгож байгаа хүн шүү

Avatar

Нэргүй 2026-04-16 59.153.113.178

УИХ-ын гишүүниыг эргүүлэн татах хуулийн төслийг УИХ батлахгүй бол чадамжгүй зөвхөн өөрсдийгөө хамгаалсан гэмт хэргийн бүлэглэл болох УИХ-ыг тараах ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-04-16 66.181.185.154

ЮМНЫ НААД ЦААД УЧРЫГ ТУНГААХГҮЙ УРИА ТУНХАГЛАЛААР ХАЛХАВЧИЛСАН ПОПОРСОН, ХӨӨСӨРСӨН ХУДАЛ ХУУРМАГЫН АСУУДЛААР УЛС ТӨР МЭДЭХГҮЙ… МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН ТАЛТ ЭХ СУРВАЛЖААС АВДАГГҮЙ… МЭДЛЭГГҮЙ ИРГЭД МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДЭЭД ЭРДЭМ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛДЭГ ЮМ УУ ЯАДГЫН БОЛОМЖГҮЙ БОЛ ҮР ХҮҮХДЭЭ Л МЭДЛЭГТЭЙ БОЛГОХОД АНХААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж