"Эм гашуун ч өвчинд тустай" гэж ярилцдаг монголчуудын хувьд өвдсөн үедээ эм, тариаг гол аврал гэж үзсээр ирсэн. Гэвч сүүлийн үед Монгол Улс дахь эмийн чанарын асуудал иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Монгол Улс эмийн хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг буюу 80 хувийг импортоор хангаж байна. Харин дотоодын үйлдвэрлэгчид нийт эмийн бүртгэлийн ердөө 20 хувийг бүрдүүлж байгаа нь Монгол Улс эмийн хангамжийн хувьд гадаад зах зээлээс өндөр хамааралтайг илтгэж байгаа юм. Эмийн сан дахь эмийн үнэ иргэдийн амьдрах итгэл найдварыг таслах хэмжээнд хүрсэн байна. Өвдсөн хүн хамгийн сайн эмийг худалдан авч хурдан эдгэхийг боддог.
Гэтэл бодит байдал дээр шаардлагатай эмийн үнэ тэнгэрт хадаж, заримдаа дотоодын зах зээлд олдоцгүй болох нь энгийн үзэгдэл боллоо.
Аргаа барсан иргэд цахим орчинд ‘Энэ эм хаана байна вэ?’, ‘Хаана хямд зарж байна?’ хэмээн бие биенээсээ асууж, эрэл хайгуул болдог. Хил дамнан ах дүү, найз нөхдөдөө захиж авчруулдаг нь нууц биш. Монголын төр иргэдээ ийм л арчаагүй, хүнд нөхцөлд амьдруулж байна.
Эм бол тансаг хэрэглээ биш, хүний амь насыг аврах эцсийн найдвар байх ёстой. Гэтэл Монголд эм үнэтэй, олдоц муу, чанаргүй гэсэн гурван гашуун тодотголтой болжээ. Хамгийн ойрын жишээ дурдахад, зүрхний шигдээсийн эмчилгээнд бүтэн жил уух шаардлагатай цус шингэлэх эм Монголд нэг хайрцаг нь 450 мянган төгрөг. Гэтэл яг тэр эм нь Турк улсад 95 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тухайн эмийг Туркээс Монгол Улс руу явуултал хил дээр хууль бус гээд хурааж аваад устгасан байна. Угтаа эмчийнх нь бичиг, онош нь байсаар байтал шүү дээ.
Эцсийн дүндээ 1.1 сая төгрөгөөр авах боломжтой эмийг Монголын эмийн сангуудаас 5.4 сая төгрөгөөр авахаас өөр аргагүй болж байна гэж иргэн өөрийн цахим хуудастаа бичсэн нь эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт нийцэж буй эсэхийг харуулсан хэрэг болсон юм.
Дэлхийн жишгээр албан ёсны дистрибьютер бол үйлдвэрийн хөнгөлөлттэй үнээр авч, иргэдэд дэлхийн зах зээлийн ханшаар хүргэх ёстой. Гэтэл Монголд эмийг 4-5 дахин нугалж, өвдөж зовсон иргэдийнхээ халаасыг улаан цайм тэмтэрч ирсэн. Эмийн үнийн энэ үндэслэлгүй хөөрөгдөл нь амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьсан иргэдийг өндөр өртөгтэй эм авахаас өөр сонголтгүй байдалд оруулж байгаа нь гашуун үнэн. Эмийн хүртээмж муугаас иргэдийн өвчин улам хүндэрч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.
Үүнээс гадна импортын эмийн чанарын баталгаажилт болон хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгах стандарт, хяналтын механизм нийгэмд ил тод бус байна.
Монгол Улсад 2026 оны гуравдугаар сарын байдлаар нийт 59 улсын 727 үйлдвэрлэгчийн 4018 эм бүртгэлтэй байна. Үүнээс импортын эм 77.3 хувь, үндэсний үйлдвэрийнх 8.6 хувь, уламжлалт эм 14.06 хувийг эзэлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх 485, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх экспортлох 29 байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Монгол дахь эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байгаа нь тогтоогджээ.
Иргэд бэл бэнчиндээ найдах бус, харин төсөв мөнгөө хэмнэх гэж хилийн чанадаас эм эрэлхийлж ирсэн. Мөн эмчийн жор, онош нь тодорхой эмийг гаалийн байгууллага янз бүрийн шалтаг тоочин хурааж, устгалд оруулж байгаа нь иргэдийн эрүүл мэнд, санхүүд шууд халдаж буй асуудал. Гаалийн байгууллага хяналт шалгалтын хүрээнд эмчийн жор, зөвшөөрөлтэй эмийг дур мэдэн устгалд оруулж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэлтэй. Тухайн эм нь Монголд байхгүй, өвчтөнд амин чухал хэрэгцээтэй байхад устгаснаас үүдэх эрсдэлийг хэн хариуцах вэ. Эцсийн дүнд гааль хууль ёсны дагуу ажлаа хийсэн гэх тайлбараар халхавч хийж үлдэх бол иргэн нь эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирох биз.
Нөгөөтэйгүүр, төрөөс эмийн үнэд яаралтай хяналт тавьж, энэ салбарыг цэгцлэхгүй бол эрүүл мэндийн салбар үндсэн чиг үүргээ алдаж, хүний амь нас, эд хөрөнгө дээр дөрөөлсөн бизнес болж хувирчээ. Өвчин зовлонг ашиг олох хэрэгсэл болгож, иргэдийн амьд явах эрхээр дэнчин тавьж буй энэ тогтолцоог төрөөс зохицуулахгүй байгаа нь өөрөө үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартсан хэрэг юм.
Иймд, үндэсний хэмжээнд эрүүл монгол хүнийг бий болгохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд эмийн лаборатори, чанар, стандартын асуудлыг нэгд нэгэнгүй шийдэх ёстой.
3,576.02






















































Зочин 2026-04-16 103.212.116.135
Эм ханган нийлүүлэх , эм үйлдвэрлэх эрх хувийн компаниудад байхад мэдээж ашиг олохын тулд ийм л юм болох нь ойлгомжтой шүү дээ . Үүнийг болиулах гэвэл төр энэ эрхийг өөр дээрээ авах хэрэгтэй болно шүү дээ . Өөр арга байхгүй ээ
наймаачин 2026-04-16 122.201.28.193
би лав бие өвдвөл солонгосд очоод хэвтчихдэг. Хамаагүй найдвартай улс шүү
Нэргүй 2026-04-16 202.9.40.23
мнголд тариа тарьжбгаа гэх хулгаыч хужааманж шааруудыгхаа ям шаасн гт хариуцсн гэх шааруудтай вхамт солихмхэргтэй өчнөөн жилнийлжмхулгайсшаагаад сурцн сэмхий гаруулхулгайчхужаа манжуудтайг холбгдоод хулгайшаачх гээд хулгайга амжуулчхгээд шаарнууд.
Нэргүй 2026-04-16 85.118.165.202
;)))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Иргэн 2026-04-16 66.181.185.80
Энэ ойрхон Улаан үдээс 3 дахин үнэтэй байдаг
Нэргүй 2026-04-16 66.181.182.76
Эрүүл мэндийн яамныхан өөрсдөө бүгд эмийн компани, эмийн сантай байдаг гэж сонссон. Эцсийн эцэст монгол улсыг монголчууд сөнөөж байна. Монгол хүний хэзээ ч дуусахгүй шунал, хувиа хичээсэн үзэл, ёс зүйгүй байдал биднийг ийм байдалд хүргэж байнадаа. Монгол хүн гэдэгтээ ичихээр болсон
Нэргүй 2026-04-16 66.181.182.76
Одоо шинэ сайдын чадвар, зангарагийг энд л харья. мафижсан сүлжээ монголчуудыг цус, нулимс, хөлсийг эцсийг нь хүртэл сорж байгаа
Нэргүй 2026-04-16 103.229.120.241
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-04-16 202.126.91.59
Эм эмнэлгийн хэрэгсэл донор чинь мафижсан сүлжээнд байдаг бздаам
Нэргүй 2026-04-16 103.212.117.139
Витамин, эм тариа, пробиотик, химийн бодис оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ!
Нэргүй 2026-04-16 188.162.249.28
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгуулагдсанаасаа хойш нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2026-04-16 188.162.249.28
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгуулагдсанаасаа хойш нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2026-04-16 66.181.184.51
эм ханганууд нийлж байгаад яамыг үйлдвэрээс нь шууд татах боломжгүй болгосон ш тээ
з 2026-04-16 202.126.89.14
гааль эмийн мафитай хамтарч ажилладаг юм уу
Зочин 2026-04-16 202.126.91.91
монголоор дүүрэн хятадууд тэгээд энэ хятадууд нь бүхий л газрын эзэд байх магадлалтай
Нэргүй 2026-04-16 202.9.40.23
мнголд тариа тариад хэрггүйхужааманжуудд сохр зоос цутгж цөлмүүлж болхгүй наадуул чн тэрүүгээр амьдраад мнгообг эзлээд амьдраад бгаа.
Нэргүй 2026-04-16 202.55.188.94
Хятадын зөөлөн хүчний бодлогод нийцэж байгаа учраас х*******н заавраар томилогддог Монголын төр дэмжиж байгаа юм. Монголчуудыг устгахад х*******н хортой хүнсээр хооллож , өвдөхөөр нь өндөр үнэтэй хуурамч эм өгөх. Хүн алсан эмч нарт хариуцлага тооцохгүй харин цалинг нь нэмж урамшуулж тэтгэвэрт гарахад нь 100 сая гаран ₮ тэтгэмж олгож шагнах зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг.
ыбыб 2026-04-16 192.82.64.140
Мэдрэлтээ л. Бид өөрсдийнхөө тэнэглэл шуналыг эхлээд ярих хэрэгтэй л дээ. кк
зочин 2026-04-16 202.21.107.9
УИХ-ийн хавар явуулсан эмийн сонсгол дээр Монголд эмийн сангуудад байгаа нийт эмийн 80% нь чанаргүй хуурам чгэж яриад байсан байх аа.
Үнэтэйн ч дүүрч гэж бодвол, чанаргүй , хуурамч байдаг нь даанч хэцүү юм даа. Бас хортой, хорт хавдар үүсгэдэг эм санаатайгаар үйлдвэрлэж Монгол руу ашиг олохоор явуулдаг гадаадын байгууллага байж магадгүй гэж хардах үндэслэл байх шиг эээ. Хорт хавдрын тоо Монголд ийм өндөр болоод байгаа нь импортын хүнс, эм хоёртой холбоотой байх магадлал байнауу
Unshigch 2026-04-16 202.131.236.138
Дан хулхи эмнүүд тэд нар үнэтэй аваад ч ямар ч нөлөөгүй
зочин 2026-04-16 103.71.100.181
бүх эмийн байгууллага хувийн хэвшилд ,ашиг л олохыг боддог юм байгаа биз дээ,гайхах юун