Ираны цөмийн хөтөлбөр 20 гаруй жилийн турш олон улсын хатуу хяналт, хориг арга хэмжээ болон дипломат хэлэлцээний хөлд дарагдаж ирсэн. Харин Израиль цөмийн зэвсэгтэй гэж өргөнөөр үзэгддэг ч энэ талаар албан ёсоор батлаагүй, мөн үгүйсгээгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Израиль цөмийн үйл ажиллагааныхаа талаар ил тод байх тал дээр бараг ямар ч олон улсын шахалт, дарамттай тулгардаггүй.
Сүүлийн 10 сарын хугацаанд Израиль болон АНУ Ираны эсрэг хоёр удаа дайн хийсэн. Тэд Иран улсыг цөмийн зэвсэг бүтээх чадварт тун ойртсон гэж мэдэгдсэн ч тодорхой нотолгоо танилцуулаагүй. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард болсон 12 хоногийн мөргөлдөөн болон энэ жил болсон нэг сарын турш үргэлжилсэн тулалдаанд 2,600 гаруй иран хүн амиа алдаж, дэлхийн эрчим хүчний ноцтой хямралыг үүсгэсэн юм.
Энэ нөхцөл байдлын улмаас Иран болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийг дэмжигч хүмүүс "давхар стандарт" нөлөөлж байна гэж үзэж байна.
Тэд Иран болон Израильд өөр өөр хандаж байгаа нь буруу гэж мэдэгддэг аж. Ажиглагчдын хэлснээр энэхүү ялгаа нь зөвхөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (NPT) зэрэг олон улсын эрх зүйн хүрээнд төдийгүй, дэлхийн улс төр болон хүчний харьцаанд ч илэрч байна. Иймээс дараах гол асуултууд гарч ирнэ. Израилийн цөмийн зэвсгийн талаар бид юу мэддэг вэ? Яагаад Ираны цөмийн хөтөлбөрийг маш нарийн хянадаг вэ? Мөн яагаад дайснуудын хооронд давхар стандарт байна гэж үздэг вэ?
Израилийн цөмийн зэвсгийн талаар бид юу мэддэг вэ?
Ажиглагчдын үзэж буйгаар Израиль нь Ойрх Дорнодод цөмийн зэвсэгтэй гэж үзэгддэг цорын ганц улс бөгөөд энэ нь “ил нууц” гэж хэлж болох зүйл юм. Гэсэн хэдий ч Израиль олон арван жилийн турш цөмийн зэвсэгтэй эсэхээ тодорхой батлаагүй бөгөөд үгүйсгэх ч үгүй байх бодлогыг баримталж ирсэн. 2018 онд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас тус улс цөмийн зэвсэгтэй эсэх талаар шууд асуухад тэрбээр "Израиль бүс нутагт цөмийн зэвсгийг анхлан нэвтрүүлэхгүй гэж үргэлж мэдэгдэж ирсэн бөгөөд тийм зэвсэг нэвтрүүлээгүй" гэж хариулсан.
Шинжээчдийн үзэж буйгаар Израилийн цөмийн хөтөлбөр 1950-иад онд анхны ерөнхий сайд Давид Бен-Гурионы үед эхэлсэн аж.
Тэр үед Израиль гадаадын тусламжтайгаар, ялангуяа Францын дэмжлэгтэйгээр цөмийн технологи хөгжүүлж эхэлжээ. Негевийн цөлд байрлах Димонагийн цөмийн байгууламжийг цөмийн зэвсэгт ашигладаг плутони үйлдвэрлэдэг гэж удаан хугацаанд сэжиглэсээр ирсэн. Шинжээчдийн тооцоолсноор Израиль ойролцоогоор 80-200 ширхэг цөмийн цэнэгт хошуутай байж магадгүй боловч яг тоо нь тодорхойгүй хэвээр байна.
Израилийн нууцлалын бодлогод томоохон цохилт болсон нэгэн үйл явдал 1986 онд болсон. Димонагийн байгууламжид ажиллаж байсан техникч Мордехай Вануну реакторын талаарх мэдээлэл болон гэрэл зургуудыг Их Британийн "The Sunday Times" сонинд өгсөн байна. Үүний дараа Израилийн агентууд түүнийг баривчилж, нууцаар шүүн, 18 жилийн хорих ял оноожээ.
Израиль мөн 1970 онд хүчин төгөлдөр болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (NPT)-д гарын үсэг зурахаас татгалзсан байдаг.
Иймээс Израиль тус гэрээний гишүүн орнуудын адил олон улсын шалгалтад хамрагдах үүрэг хүлээдэггүй."NPT" нь цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох, цөмийн зэвсгийг бууруулах, мөн цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглахыг дэмжих зорилготой олон улсын гэрээ юм. Одоогийн байдлаар НҮБ-ын 191 гишүүн улс энэхүү гэрээнд нэгдсэн бөгөөд тэдгээрийн дотор Израилийн удаан хугацааны өрсөлдөгч Иран улс багтдаг.
Шинжээч Шон Росткерийн хэлснээр, Израиль цөмийн чадавхтай эсэхээ тодорхой батлахгүй, үгүйсгэхгүй байх бодлогыг зориуд баримталдаг. Түүний үзэж буйгаар энэ арга барил нь Израильд цөмийн зэвсгээ ил тод зарлахтай холбоотой улс төрийн болон хууль эрх зүйн дарамтаас зайлсхийхийн зэрэгцээ саатуулах байр сууриа хадгалахад тусалдаг гэжээ. Росткер мөн Израиль ойрын хугацаанд "NPT"-д нэгдэх магадлал бага байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бид юу мэддэг вэ?
Ираны цөмийн хөтөлбөр 1950-иад онд тухайн үеийн удирдагч Реза Шах Пехлевийн үед АНУ-ын дэмжлэгтэйгээр эхэлсэн. Харин 1979 оны Исламын хувьсгалын дараа энэ хөтөлбөр ихээхэн өргөжсөн. Иран нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (NPT)-ийн гишүүн улс юм. Тус улс цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зориулалттай, тухайлбал эрчим хүч үйлдвэрлэх болон анагаах ухааны хэрэглээнд зориулагдсан гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Мөн Иран 1974 онд Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-тай гэрээ байгуулж, НҮБ-ын тус агентлагт цөмийн үйл ажиллагаагаа хянуулах боломжийг олгосон. Үүнээс хойш Ираны цөмийн хөтөлбөрийг Исламын хувьсгалаас өмнө болон дараа нь тогтмол шалгаж ирсэн.
Иран 2015 онд АНУ болон бусад хэд хэдэн улстай хамтран Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөө (JCPOA), өөрөөр хэлбэл Ираны цөмийн хэлэлцээрт нэгдсэн. Энэ хэлэлцээрийн хүрээнд Иран ураны баяжуулалтаа хязгаарлаж, олон улсын шалгалтад хамрагдахыг зөвшөөрсөн.
"JCPOA" хэлэлцээрийн гол заалтууд нь:
- Ураны баяжуулалтыг 15 жилийн хугацаанд 3.67 хувиар хязгаарлах бөгөөд энэ нь цөмийн зэвсэг хийхэд хангалтгүй түвшин юм.
- Уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог бууруулах,
- Олон улсын өргөн хүрээтэй хяналтыг зөвшөөрөх, үүнд ураны уурхай болон боловсруулах байгууламжийг 25 жилийн хугацаанд шалгах зэрэг орно.
Энэхүү хэлэлцээрийн дагуу "IAEA"-ийн байцаагчид Ираны цөмийн байгууламжуудад өдөр бүр шалгалт хийж, тус улс үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянаж эхэлсэн. Байцаагчдын мэдээлснээр Иран уг хэлэлцээрийг дагаж мөрдөж байсан. Гэвч 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ энэхүү хэлэлцээрээс гарсан. Энэ нь Иран тухайн үе хүртэл хэлэлцээрийг мөрдөж байсан гэж "IAEA" мэдэгдсэн байхад болсон үйл явдал юм.
АНУ хэлэлцээрээс гарсны дараа Иран дахин нэг жилийн турш хэлэлцээрийг мөрдөж байсан гэж "IAEA" мэдээлсэн.
Үүний дараа Иран уран баяжуулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна. АНУ Ираныг цөмийн зэвсгийн аюул заналхийлэл үйлдэж магадгүй гэж үздэг нэг шалтгаан нь Иран ойролцоогоор 60 хувиар баяжуулсан 400 килограмм уран хадгалж байгаа гэх мэдээлэл юм. Энэ мэдээлэл нь 2025 оны "IAEA"-ийн тайланд үндэслэгдэн гарчээ. Цөмийн зэвсэг хийхэд ураныг 90 хувиас дээш түвшинд баяжуулсан байх шаардлагатай байдаг аж. Улмаар АНУ Ирантай хийх хэлэлцээний үеэр тавьсан гол шаардлагын нэг нь энэхүү 60 хувийн баяжуулсан ураныг зайлуулах явдал байв. 2025 онд болсон 12 хоногийн дайн болон энэ жил болсон сүүлийн үеийн цохилтуудын үеэр АНУ болон Израиль Ираны цөмийн байгууламжуудыг онилж, тэдгээрийн ихэнх хэсгийг устгасан гэж мэдэгдсэн билээ.
Цөмийн зэвсгийн асуудлаар Израиль болон Иранд өөр өөр стандарт хэрэглэж байна уу?
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар цөмийн зэвсгийн асуудал дээр Израиль болон Иранд барууны орнууд өөр өөрөөр ханддаг гэж үздэг. Палестины шинжээч Ахмед Нажар нь АНУ болон бусад томоохон тоглогчид Израилийн цөмийн хөтөлбөрт хандах хандлагыг Ираны хөтөлбөртэй харьцуулахад илт “давхар стандарт”-тай байна гэж үздэг олон шинжээчдийн нэг юм. Түүний бодлоор энэ ялгааг олон улсын дүрэм журам бус, харин улс төрийн ашиг сонирхол тодорхойлж байна.
Нажарын үзэж байгаагаар, Израиль нь барууны орнуудтай ойр холбоотой тул хатуу журам, хяналтаас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдсөн мэт байдаг. Харин Иран нь ихэвчлэн “дайсан” гэж үзэгддэг тул олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дарамтад илүү ордог.
Тэрбээр олон улсын дүрэм журмуудыг зарим тохиолдолд тодорхой улс, орныг хатуу мөрдүүлдэг бол бусад тохиолдолд чимээгүйгээр үл тоомсорлодог гэж үзэж байна.
Нажар мөн Израилийн олон жилийн турш баримталж ирсэн цөмийн зэвсэгтэй эсэхээ тодорхой батлахгүй, үгүйсгэхгүй байх бодлого нь ил тод байдлын талаар санаа зовоох асуудал үүсгэдэг гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зөвхөн Израиль цөмийн зэвсэгтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд хэрэв байгаа бол ямар нөхцөлд ашиглаж болох талаар ч тодорхой бус байдаг. Бусад орнуудтай харьцуулахад Израиль ижил төрлийн хариуцлагын механизмд хамрагддаггүй.
Нажар ойрын хугацаанд энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэхгүй байгаа юм. Түүний үзэж байгаагаар дэлхийн улс төр болон хүчний харьцаанд томоохон өөрчлөлт гарахгүй л бол бодит өөрчлөлт гарахад бэрх юм. Тэрбээр мөн стратегийн ашиг сонирхол олон улсын хуулийг тууштай мөрдөхөөс илүү чухал хэвээр байгаа цагт Израилийн цөмийн бодлого олон улсын хатуу хяналтаас ихэвчлэн ангид хэвээр байх магадлалтай гэлээ.
3,576.02






















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
;)))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Ovgon 2026-04-16 192.82.65.103
энд давхар стандарт байхгүй, хоёр улсын хооронд ганц л ялгаа байгаа юм. Израйль бусад улс орон үндэстнийг устгах ёстой гэж заналхийлж, сурталчилдаггүй. Энэ нь бусдад аюул учруулдаггүй гэсэн үг. Харин иран улс олон улс орныг түүний дотор израйль улсыг газрын хөрснөөс арчиж устгах ёстой гэж ил тод мэдэгддэг. Энэ нь бусад улсын оршин тогтнох эрхэд халдаж заналхийлж байгаа үйлдэл. Тиймээс л Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг олон улс эсэргүүцэж байгаа юм.
Zochin 2026-04-16 192.82.64.133
evii dee
з 2026-04-16 202.126.89.14
израйлийг дэмжигч
Мн 2026-04-16 202.126.89.46
Израйлийг дэмжигч эргүү а**с долоогч
Нэргүй 2026-04-16 82.149.82.11
Сүүлийн жилүүдэд хэн нь хэнийгээ бөмбөгдөөд байгаа билээ. Израйль л хөрш орнууд руугаа довтолж геноцид үйлдээд байгааг дэлхий бараг тэр чигээрээ эсэргүүцэж байгаа шүү дээ.