Соёлын өв бол тухайн үндэстний түүхэн замнал, оршин тогтнохуйн дархлаа, оюун санааны үнэт өв байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ашиг хонжоо хайсан соёлын биет өвийн хууль бус худалдаа, хадны бичээс, түүхэн дурсгалыг эвдэж гэмтээх зэрэг гэмт хэргүүд тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна.
Тодруулбал, Прокурорын байгууллагын мэдээллээр 2025 онд соёлын өвийн эсрэг 14 хэрэгт 33 хүн яллах дүгнэлт үйлдүүлсэн бол, 2026 оны эхний улирлын байдлаар гэхэд хэд хэдэн тооны хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ.
Археологийн олдвор завших, судар ном хууль бусаар худалдах, түүхэн дурсгалт газрыг санаатайгаар сүйтгэх зэрэг үйлдлүүдэд шүүхээс мөнгөн торгууль оногдуулж, олдворуудыг улсын орлого болгон хурааж байна.

Соёлын өвийг хамгаалах тогтолцоо болон иргэдийн хүлээх үүргийн талаар Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаагаас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2025 оны байдлаар 37 орчим хэрэг бүртгэгдсэн мэдээлэл бий. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж буй гол шалтгаан нь юу вэ?
–Манай байгууллага бол соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах чиг үүрэгтэй судалгааны байгууллага. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг ихэвчлэн биет өвд чиглэдэг. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг байгалийн болон нийгмийн гэж хоёр ангилж болно. Байгалийн хүчин зүйлд цаг уурын нөлөөлөл цас, бороо, нар, салхи болон гал түймэр хамаардаг бол нийгмийн хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа хуулиар хориглосон үйлдлүүд юм.
Судлаачийн өнцгөөс харахад иргэдийн дунд соёлын өвийн боловсрол дутмаг байгаа нь гэмт хэрэг нэмэгдэх гол шалтгаан болж байна.
Иргэд өөрийн хийж буй үйлдлийг хууль бус гэдгийг мэдэхгүйгээр соёлын өвийг олж авах, худалдаалах зэрэг зөрчилд холбогддог. Сүүлийн жилүүдэд соёлын өвийг хууль бусаар олж авах, зуучлах, худалдаалах гэмт хэрэг давамгайлах болсон.
-Эдгээр гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг вэ?
–Соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд цагдаа, тагнуул, гааль, прокурор, шүүх зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтран ажиллаж байна. Түүнчлэн 2020 онд Соёлын яам байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгжүүд бий болж, хамгаалалтын тогтолцоо илүү өргөн хүрээнд ажиллах нөхцөл бүрдсэн. Бид судалгааны байгууллагын хувьд соёлын өвд юу сөргөөр нөлөөлж байгааг тогтоож, хуулийн байгууллагууд гэмт хэргийн сэдэл, давтамжийг тодорхойлон ажилладаг.
-Соёлын өвийг хадгалж хамгаалах нь улс орны хувьд ямар ач холбогдолтой вэ?
-"Хүн өөрийн зүйлийг өөрөө л хайрладаг" гэх үг бий. Соёлын өвд монгол үндэстний түүх, соёл, урлагийн бүхий л үнэт зүйлс хадгалагдаж байдаг. Энэ бол бидний оршин тогтнохуйн дархлаа, өвөг дээдсээс үлдээсэн үнэт өв учраас түүнийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
-Иргэд соёлын өвийг олсон тохиолдолд хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар иргэн соёлын өв олсон бол 14 хоногийн дотор харьяа засаг захиргааны нэгжийн соёлын асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Суманд бол соёлын төв, дүүрэгт бол соёлын ордон, аймгийн түвшинд Соёл урлагийн газарт тус тус бүртгүүлнэ. Мөн цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх хэрэгтэй. Соёлын өв нь ердийн бараа бүтээгдэхүүн биш тул зах зээлийн үнэ гэж байхгүй. Харин эзэмшигч нь төр засагт тухайн өвийг худалдан авах үнийн санал гаргах боломжтой.
Хамгийн гол нь соёлын өвд тооцогдсон эд зүйлийг улсын хилээр гаргахыг хатуу хориглодог.
Гаалийн байгууллага хяналтаа сайжруулж, хууль бус үйлдлийг шуурхай илрүүлж байна. Илрүүлсэн эд зүйлийг шинжээчдийн зөвлөлөөр оруулж, соёлын өв мөн нь тогтоогдвол улсын орлого болгон хурааж, холбогдох музейд шилжүүлдэг. Соёлын өв гэдэг нь зөвхөн хээрээс олддог зүйл биш, үе дамжин уламжлагдаж ирсэн эд зүйлс ч үүнд хамаарна. Иргэд өвлөж авсан соёлын өвийг хоорондоо солилцох, улсад худалдах санал гаргаж болох ч заавал бүртгэлжүүлсэн байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.
3,576.02






















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
;)))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-16 202.9.40.23
х***а манжууд худлаа шаагаад хужаатаы харьцхггүйболмнгол сүйрчхюм яриад худлаа шаагаад худла яртад шаагаадбгаахужааднүүрсзархгүйболдуусчх юмшигяриадхудлаа шдэ харинихужаатай харьцхгүйбол мнгол илүү хурдн хөгжнхужаад хамгюмаа хулгайлуулсн хужаатай харьцаагүй улс орнууд хөгжөөд бн мнголыгихөгжлийгихужаа хулггайлаад бнихужаа манжууд хулгайлаад бн.