"Хаан шалдан байна"

"Хаан шалдан байна"

Хаан шалдан байгааг хэлээд өгчих хүн дэргэд нь алга. Үлгэр ярих гэсэнгүй шүү. Монголд үнэхээр ийм зүйл болоод байна. Өөрийгөө хаан биш гэж ярьдаг ч хаан шиг аягладаг хамгийн эрх мэдэлтэй нэг хүнтэй болсон. Түүнийг хүрээлэгчид ч хаан мэт шүтэх бөгөөд өөрийгөө Монгол Улсын бүх иргэн 3.6 сая хүнтэй тэнцэнэ хэмээн ярьж эхлэв. “Хааны шинэ хувцас” үлгэрт гардаг шиг л. Хаан болохоо ч өмнө төөрч орхив. Бүр өөрийгөө бага ард түмний дээр орших дээд танхим гэж өргөмжлөн нэрийдэх болсон. Уг нь дээрээ ард түмэнтэй, дээдлэн сахих Үндсэн хуультай, дэргэдээ сөрөг хүчинтэй парламентын засаглалтай улс шүү дээ, энэ Монгол чинь.

Гэвч түүнд үнэнийг хэлэх нэгээхэн ч хүн үгүй байна. Хэлсэн нэгнийг дайсан гэж үзнэ гэхээс айн сүрдсэн дүр үзүүлэх болов. Зөвхөн хүрээлэлдээ удсан тэр бусдыг зандарч загнах нь хэрээс хэтрэв. Бүр цаг хугацаатай албан тушаалтан гэдгээ мэдэрч мэдэхийг ч хүсэхгүй байна. Үг биш үйлдэл нь илтгэнэ. Би хаан болохгүй гэв. Ард түмэн санаачилсан хуулийг нь дэмжээд байгаа гэж хэлсэн. Яг хэн, хаана дэмжээд байгаа юм. Хөдөөгийн хэдэн аймгийн төрийн албан хаагчдыг хүчээр суулгасан уулзалт цуглаанаас ард түмний дундах үнэн үнэртэх ч үгүй. Бас дахин нэр дэвшихгүй гэж хэлсэн. Боломж олдвол, яагаад үгүй гэж.

Өчигдөр Төрийн ордны их танхим дүүрэн түүхийн багш нарыг суулгаж байгаад уураа гаргасан. Уураа гаргасан шалтгаан нь илт. УИХ-ын хурлын гишүүдийн олонх нь түүний түрэмгий хуулийг дэмжиж, жинхэнэ хаан төрүүлэхгүй гэдэг байр суурьтай болж ирсэн.

Парламентад суудалтай таван намаас дөрвийнх нь төлөөлөл дэмжихгүй гэдгээ илэрхийлчихлээ. АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гээд бүгд.

Тэд тооны хувьд Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөх жинхэнэ эрхтэй гишүүд. Өөр хэнтэй ч энэ эрх мэдлээ хуваалцахгүй байх хуультай. Ерөнхийлөгч ч энэ эрхэнд халдах эрхгүй бөгөөд халдсан тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил болно. Ерөнхийлөгч үүнийг мэдэхгүй дээ юу, цэцэн мэргэн шатар зөвлөхүүд нь мэргэн санаа гаргасан уу. Үндсэн хууль зөрчин ард түмнийг төлөөлөн төрийн эрхийг барих эрхтэй УИХ-ын бүрэн эрхэнд халдсан хууль санаачилсан.

Монголд Үндсэн хууль засагладаг шүү гэдгийг түүнд хэн ч хэлж өгөөгүй бололтой. Тэр ийм итгэл үнэмшлээр Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэргээс гадна бүр илүү сайхан шинэ дээлэнд шунах болжээ. Монголчууд хэзээнээсээ олон дээл давхарлаж өмсөхийг цээрлэдэг дээ.

Хурал тэгсхийгээд алга ташилтаар дууссан бөгөөд багш нар эргэн сургуульдаа очоод Ерөнхийлөгчийн үгийг дамжуулах уу. Тэгвэл томчууд жинхэнэ үнэнээс тасарсан хэрэг болж, хүүхдүүд “хаан шалдан байна” хэмээн шоолцгоох байлгүй дээ.

Үнэн хэрэгтээ парламентын олонхыг бүрдүүлж буй дүү нар нь хүртэл түүний хүрээллийнхэн сэдсэн хуулийг дэмжихгүй болсон. Эрх баригч МАН өнөөдөр яг талаараа шахуу хоёр хуваагдчихсан гэдгийг ард түмэн бүгд харж, мэдэрч байгаа. Харин мань хүн ард түмэн намайг дэмжиж байгаа, УИХ-ын гишүүдийг дуртай үедээ эгүүлэн татах хууль бол ард түмний захиалга гэсээр ярьж явах болсон. Тэр өөрөө ард түмнээс тасраад нэгэн арван болж буйгаа анзаарахгүй байна. 2017 оноос хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сэнтийд дараалан заларч, есөн жил төр барилцаж, парламентыг одоогийн мунаглалаар бус сонгогдсон олонхоор атгасан тэр өнөөдөр л ёс зүй нэхэж эхэлж байна. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухаасаа, улс төрөөс явахаасаа  яг нэг жилийн өмнө. Хаанчлал хүсэж буй хүнд хамгийн тохиромжтой хугацаа. Тэр үүнийгээ батлах мэт УИХ энэ хуулийг заавал батлах ёстой гэж үүрэг өгнө лээ. Үүнээс харахад, түүнд ард түмэн шударга ёс гэдэг үгийг залхтлаа сонсож, итгэхээ байсныг шадарлаж буй сайд нар нь хэлж өгөхгүй байна. Тойрон хүрээлэгчид нь түүнийг үнэнээс төөрүүлчихэж. Яг л үлгэрийн мэт түүнийг та одоо сайхан дээлтэй байна, гэхдээ бүр гоё шинэ дээл байгаа. Та тэрийг өмсчихвөл… хэмээн итгүүлчихэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-16 202.21.126.106

браво

Avatar

Нэргүй 2026-04-16 85.118.165.202

;)))))))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.176.197

Энэ балай сайт хэний зххиалгаар юу бичээд бна. Захиалагчаасаа овоо хэдэн юм зулгаажээ. Тэгсэн ч ард түмэн ерөнхийлөгчөө дэмжиж бгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-04-16 35.138.24.104

Битгий худлаа шаагаад баыгаач ! Харин ч уйдаад салахын түүс болж бгаа шүү !!!

Avatar

Баагий 2026-04-16 202.9.47.119

Малнууд минь цаана чинь Казакстан эрчим хүчний 3 том төслөө Оростой хэрэгжүүлэх байснаа болиод солонгос сингапурын компанитай хэрэгжүүлэхээр болж бна. Гол нь цаг хугөцаандаа ашиглалтанд орох ёстой гэсэн бна. Өртөг нь хэд гээч ердөө 2.1 тэрбум доллар. Манайх болохоор ДЦС- н зуух солиход 1 тэрбум , 20-30км зам таихад бараг 8 тэрбум поллараар барина гэж бгаа. Арай их идэж ууж бна уу хүүрнүүд

Avatar

ᠵᠤᠴᠢᠨ 2026-04-16 202.126.91.188

Цаад хөшөөн дээрх бичээсийн 2, 3, 4 дэх үгнүүд юу гэсэн үг вэ.

Avatar

DGG 2026-04-16 66.181.191.48

хөшөөн дээрх үгийг засварлаад оруулчихсан байнм

Avatar

Нэргүй 2026-04-16 59.153.113.65

уих дор хулгайч оргонодог нь зөвүү тийм бол хулгай хийхээ байчихаач хулгай хийгүй бол хэн ч буулгахгүй төрийн сэнтий хууль завхаруулагчдыг орогнуулдаг газар биш

Avatar

Сонгоч 2026-04-16 202.9.46.124

сонгууль санал өгөхдөө л бүгдээрээ хариуцлагатай байя. Ниргэсэн хойно нь хашгичив гэдэг болоод яахаа дээ.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.176.197

Ард сонгоогүй, жагсаалтаар гарч ирснийг юу гэх гээд бна.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.186.69

НОХОЙНУУД ИНГЭЖ БИЧИХ ЯМАР ХЭРЭГ БАЙДАГ ЮМ БОЛ ??

Avatar

Нэргүй 2026-04-16 59.153.113.147

хэ ганц хаан ч биш доошоох бүх ноёд түшмэл зарц барлаг нь хүртэл шалдан байгаа даа

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.123.242

Санаачилсан хуулийн төсөл нь олон жилийн өмнө Баабарын хэлж байсан энэ үгийг хэлүүлж байна.Ердөө л энэ…

Avatar

Нэргүй 2026-04-16 202.9.46.173

импичмент хийж тэр этгээдийг огцруулья

Avatar

Хөгийн 2026-04-16 202.70.43.34

ЕӨК, Парламент, ЗГ, Шүүх гэсэн 4 Засаглагч институтиц 2000 оноос Хоорондоо холилдож биесийхээ ажилд хутгалдаж утгаа алдсандооо….Монголд ер нь Баг, Категори, Ажил үүргийн нарийн хуваарь зохион байгуулалт гэдэг ойлголт Хувьд ч Хувьсгалд ч үгүй. Хаа газар Хийх ажлаа Ойлгодоггүй эргүүтсэн төлөг шиг хүмүүс ажиллах нь гунигтай. ХАБ-ын ажилтан Инженерийн ажил хийх гээд гүйж ч явах шиг хөгийн

Avatar

Нэргүй 2026-04-16 188.162.249.28

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2026-04-16 103.212.162.216

Иргэд илүү хүчтэй байдаг байгаа шүү! ЕӨК бол иргэдээс сонгогддог учраас УИХ гишүүдийг эргүүлэн татах хуулийг иргэдийн хүсэлтээр тавьж байна, батлах ч ёстой!!

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.184.237

Үндэсний эвсэлийг ганц Номт төлөөлөхгүй. МҮАН Еөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжсэн мэдэгдэл гаргасан. Номтын шийдвэр хууль бус…

Avatar

Нэргүй 2026-04-16 103.212.117.139

Монголын барууны намынхан АНУ-ын зааврын дагуу Ерөнхийлөгчийг дөвийлгэж, улс төрийн үймээн самуун дэгдээх гээд байна

Avatar

Иргэн 2026-04-16 202.179.8.118

УИХ гэмт хэрэгтэн хулгайчдын орогнодог газар болсон нь үнэн. бас нэмж хулгай хийнэ, ЗГ-т шургалж сан цөмлөнө. Еөк энэ хуулийг санаачилахгүй бол хулгайчид хэзээ ч өөрсдөө санаачилахгүй. Цаг үеийн шаардлагаар гарч, ёс зүйтэй их хуралтай болтол үйлчлэх ёстой хууль, ард түмэн бид үүнийг хүсэж байна. мөнгөтэй хулгайчуудыг дээрээ гаргачихаад доромжлуулаад байх хэцүү байна.

Avatar

Нэргүй 2026-04-16 202.126.89.222

ЗАВААН ЗЭВХИЙ ЦАРАЙТАЙ ЦООХОР ДЭЭЛТЭЙ ХААН БОЛОХ ЧИН ХҮСЭЛТЭЙ ООРКУУДЫН ШҮТЭЭНЭЭС АРАЙ ГЭЖ САЛСАН ЮМСАН. ОДОО АХИАД НЭГ…

Avatar

зочин 2026-04-16 103.57.93.61

Хүрэлсүх яасан юм, Буруу юу хийв, Иргэдийн итгэлийг хүлээж тангарга өргөж УИХ-д сонгогдсон юм бол та ажлаа хий,улс орноо урагшлуулахын төлөө зүтгэ л гэж байна, Ёс зүйтэй хариуцлага сахилгатай,дэг журамтай байхыг л шаардсан байна,Гэмт хэрэгт бүү орооцолд гэж байна, Хэрэв тангаргаа зөрчвөл зохих хэмжээний хариуцлага хүлээх ёстой л гэсэн байна,,Юу нь буруу юм, Саналаа нэм ,шаардлагатай бол засвар оруул Хэлэлцээд энэ хуулийг батла,Өөрсдөө юу ч хийхгүй ,Зөвхөн дайрна давшлана Гүтгнэнэ гүжирдэнэ

Avatar

зочин 2026-04-16 202.21.120.62

Ерөнхийлөгчийн ард Монголын бүх ард түмэн байгаа шүү.Монголын бүх ард түмний итгэл сэтгэлийг тээж яваа хүн.Эсэргүүцэгчид бол хэмжээшгүй эрх эдлэх гэж хулгай луйвараа монголын жирийн ард түмнээс нуун дарагдуулах гэж хариуцлага хүлээхээс үхтэлээ айж байна.Дээрээ хариуцлагатай байж,гаргасан хуулиа дээдэлвэл төр цэвэршинэ.Хувийн үзэл санаа төрд ноёрхсон байна.Ард түмнээ уланд үздэг болсон байна.Төрийн эрх мэдэл эцэстээ ард түмний гарт шүү дээ.Монголын ард түмэн улны ухаангүй тэнэгүүд биш шүү.

Avatar

зочин 2026-04-16 202.131.250.236

Ерөнхийлөгчийн зөв, дэмжиж байна. Эгүүлэн татах хэрэгтэй гэдгийг ард түмэн хэлээд, хүсээд бн, ард түмнийг буруу тийш залж, хооронд нь яс хаядаг үйлдлээ болих хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.161.95

угийн ш

Avatar

Нэргүй 2026-04-16 59.153.114.121

Боловсролгүй энэ хүнийг харахаад гутах юм.

Avatar

зочин 2026-04-16 103.57.93.61

АН бол бүр анхнаасаа хулгайч луйварчид голдуу, хамгийн үл бүтэх этгээдүүдээс бүрдэж байгуулагдсан,Зах зээлд шилжих шилжилт өөрчлөн байгуулалтыг ашиглан ,иргэдийг хуурч,төрийн эрхэнд гарч ,нийгмийн өмч идэж уух, баяжих таргалах зорилготой хүмүүс л байсан, Хэргээ бүтээсэн,Монголын баялагийн ихэнх нь энэ этгээдүүдийн гарт орсон ,Олигархууд идэж уухыг л бодно Шулж цүдийж аваад л гадаадад гарна,Хүрэлсүх мэт улс орны төлөө зүтгэгсэд бол тэдний хувьд дайсан,гүтгэлэн дайралт хүртэх ёстой хүмүүс,

Avatar

Үзмэрч 2026-04-16 103.57.92.186

хүрэлсүх гадаад улс орон руу их тэнэсэн тэгэхэд тэр улсын ёрөнхийлөгч нарыг хараад хэмжжлшгүы эрх нь гоё санагдаад лбайж ядаж яваа шүү дээ энэ хууллиа батлуулж аваад өөрийнхөө байгуулсан цоргонуудаар 20 гишүүн гоожуулж явуулчихаад намар их хурал бүтэхгүй юм байна ёрөнхийлөгчийн засаглалтай болно гэж загнаад хууль бариад ирвэл битгий гайхаарай монголчуудаа

Avatar

Нэргүй 2026-04-16 59.153.113.178

Харин ч улс орон иргэдийнхээ эсрэг өөрсдийн эрх ашгийг хамгаалж сонгогчдыноо итгэлийг алдаж тэднийэрх ашгийг хасар хаясан суудлаасаа үхэн хатан зууралдсан УИХ-ын гишүүд бүр бандааш ч үгүй байна. Гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бүх ард түмний санал асуулга явуулж эсхүл чадамжгүй болсон УИХ-ыг тараагаач ерөнхийлөгчөө

Avatar

Нэргүй 2026-04-16 43.242.242.59

Саяхан л танай сайт У.Хүрэлсүхийг магтаж Оюун-Эрдэнийг газар доогуур ортол нь муулж байснаа яасан хурдан байр суурьнаасаа буцаж байна вэ. Яс юман дээрээ бол АН энэ хоёр хоёулаа л өрсөлдөгч дайсан нь байсан. Зүгээр л тухайн үед нь нэгнээр нь нөгөөгий нь цохиулах тактик байсан байх. У.Хүрэлсүх 2027 онд албан тушаалаа өгнө.

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.183.195

Монгол улс Улс, Засгийн газар, Нийслэл, аймаг, сум дүүрэг гээд бүх шатандаа дарангуйлал тогтсон. Өөрсдийн бүтээсэн махны машиндаа хирчигдэх нь цаг хугацааны асуудал

Avatar

Иргэн 2026-04-16 202.126.89.92

Төрийн толгойд гарсан новшнуудаа, малнуудаа, та нар энэ улс орноо удирдаад хөгжүүлээд аваад явж чадахгүй байгаа чинь худлаа юм уу!!! Та нарт ямар ч бодлого алга, өөрсдөө л баяжиж хулгай хийж байвал болоо, бас худлаа ярина! Татвар төлөгч бидний хөлсөө урсгаж олсон мөнгийг та нар ямар ч үр ашиггүй зарцуулж бна! Ард түмнээ сайн сайхан амьдруулдаггүй юмаа гэхэд татвараар дарамтлахгүй бол бид өөрсдийнхөө хүчээр ажиллаж амьдармаар бна. Цомхон төрийн бүтэцтэй байхыг ард түмэн шаардаж бна.

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.123.34

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-16 103.229.120.79

Хүүк бро ч морио эмээллчлээ л дээ.

Avatar

Үнэн 2026-04-16 150.228.177.235

ТВ Мэдээллийн хэрэгслээр хэнийг байнга магтаад хэн ч сөрж үг хэлж чадахгүй байна анзаараарай! ТЭР БОЛ ДАРАНГУЙЛАГЧ!!!, ФБ ээр Хүүкийн эсрэг комент бичсэн хөдөөний авгайг цагдаа дуудаад байцаахаар юу болж байна гэж ойлгох вэ? Хүрэлсүх зүгээр л ард түмэн сонгосон төрийн албан хаагч гэдгээ ойлгох хэрэгтэй!!! Одоо хугацаа нь дуусна хүмүүс муулаад байдаг Элбэгдорж шиг сандал ширээтэйгээ зууралдаад байлгүй сайхан амрах хувь заяатайгаа эвлэрэх хэрэгтэй!. Одоо болно, элдвийн хөшөө дурсгал хэрэггүй

Avatar

Зочин 2026-04-16 103.229.122.244

Улс орны эдийн засаг, тусгаар тогтнолын талаар бол хаан шиг босоо удирдлага хэрэгтэй байгаа. Эрх мэдлийн хэт хуваагдал, авилга,албан тушаалын хэрэг,шударга бус байдал нь Монгол улсын хөгжлийг чөдөрлөөд байна.Хүрэлсүхийн хувьд бас л шударга бус асуудалд холбогдсон хүн

Avatar

Нэргүй 2026-04-16 202.55.188.43

швшиг

Avatar

Нэргүй 2026-04-16 124.158.123.242

УИХ 126 болоод, сахил аваад шал дордов гэдэг үгийг санагдуулав. Яваандаа улам дордоно, тэгээд…

Avatar

Буриадууд 2026-04-16 202.126.90.107

58 гишүүн байвал хангалттай

Avatar

Нэргүй 2026-04-16 103.229.123.109

VANXANDI BOOW XXN BOOW G.
XXN BOOW DOLOPJ ALNI SEXSEER ANUSDAX80955877

Avatar

Зочин 2026-04-16 66.181.161.50

Харин тиймээ. Манай энэ одоо өөр юу хийж шараа болхын байгаан.

Avatar

ganaa 2026-04-16 202.55.191.194

parliamentiin erh medel ruu hen ch haldah yosgui

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.160.9

Хүрэлсүх боловсрол, хүмүүжил, хүний яс чанар, ёс суртахууны хувьд Төрийн тэргүүн байх зиндааны хүн биш л дээ, уул нь?!!

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.188.221

Угаасаа л шалдан байсан биз дээ

Avatar

Нэргүй 2026-04-16 202.55.188.46

Их хурлын гишүүд нь эх оронч бус шударга бус хууль батлах гэж сонгогдсоноо мэдэхгүй ажлаа таслаад байхад хулгай хийгээд байхад хууль үйлчлэхгүй байна аргаа бараад хууль өргөн баиьж байнс иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой эргүүлэн тат

Avatar

Нэргүй 2026-04-16 66.181.185.154

Ерөнхийлөгч болсон хүн бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээрээ нам бус болдог боловч удаан хугацаанд системийн хувьд тогтсон МАН буюу Монголын авилгачдын намыг хагаралдуулж, идээ бээрийг нь илчилсэн нь дараа дараагийн сонгуулиудад ашигтай түүхэн чухал үйл явдал боллоо

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТАЛЦАЛГҮЙ, ТАЛЦУУЛАЛГҮЙ АСУУДАЛ БАЙГАА УЧИР УИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛААД АЖИЛЛАХЫГ ЗӨВЛӨЕ. 2026-04-16 59.153.112.125

Ер-чийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг зөвшөөрсөн, үгүй эсэхээс үл хамааран УИХ 5 нам, эвслээсээ төлөөлөл оруулан Ажлын хэсэг байгуулж ажиллуулах хэрэгтэй.Яагаад гэвэл, АСУУДАЛ БАЙГАА УЧИР ШИЙДЭХЭЭС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ.Нэгэнт сонгогчид сонгогдсоны дараа эгүүлэн татах заалт оодоогийн хуулиудад бараг бий.Хэрэгжүүлэх процессийг тодруулах заалтууд нэмээд.Гол нь сонгогдох шатны шүүлтүүрийг сайн тавих.Намууд нэр дэвшүүлэхдээ тавих шүүлтүүр, сонгуулийн хуулиараа тавих шүүлтүүр г.м.

Avatar

Зочин 2026-04-16 66.181.185.154

Шалдан попын хаанд БАГШ нарыг загнах, уураа гаргах эрх байхгүй, байх ч ёсгүй. Даварсан поп гөлтрөг…
Би болон миний эргэн тойрны 10 хүн тутмын 9 нь дэмжихгүй байгаа шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж