БЗС-гийн зээл, хүүгээ төлөөгүй САЙД нар

БЗС-гийн зээл, хүүгээ төлөөгүй САЙД нар

БЗС-гийн зээл, хүүгээ төлөөгүй САЙД нар

Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын зээлийн сан/БЗС/-г эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь хоосолсон асуудал нийгэмд дуулиан тарьж, эргэн төлүүлэх хүчтэй шаардлага тавигдаж байв. Мөн Засгийн газрын энэхүү тусгай сангаас зээл авсан хүмүүсийн нэрийг олон нийтэд ил болгосон. Боловсролын зээл авсан хүмүүс дотор улстөрчид болон түүний үр хүүхэд, ах дүүс олноороо багтсан байсан нь Засгийн газрын тусгай санг эрх мэдэлтнүүд цөлмөдөг тогтолцоог өөрчлөх ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Гэвч өнөөдөр ч бахь байдгаараа зээл болон хүү нь эргэн төлөгдөөгүй хэвээр байна. Жишээ татвал, шинээр байгуулсан Засгийн газрын долоон сайд БЗС-д зээлээ эргэн төлөөгүй, зээлийн зөрчилтэй байна. Тэдний гурав нь үндсэн зээлээ төлсөн боловч хүүгээ төлөөгүй байгаа юм. Ингээд сайд нарын мэдээллийг хүргэе.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Тэрбээр 2003-2005 онд НАМЗХ-ны бүрэлдэхүүнд багтан Голландын Маастрихтийн менежментийн их сургуульд БЗС-гийн 6000 ам.долларын зээлээр суралцсан байна. Түүний хувьд зээлээ төлөөгүй ч 2013 онд гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг заалттайгаар зээлээс чөлөөлөгдсөн бөгөөд үндсэн зээл 6000 ам.доллар болон зээлийн хүү болох 75.2 сая төгрөгийг төлөөгүй байна. Түүний ажилласан жилийг 2013 оны 185 дугаар тушаалаас харахад, хоёр жил ХХААЯ-нд ГХА-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн гэснээс гадна “Мөнхийн үсэг” ХХК-д ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Гэрээ ёсоор бол захиалагч байгууллагад сурсан мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээлийн хүүг төлөх нөхцөлтэй ч одоог хүртэл зээлээ тэглүүлж, зээлийн хүүгээ төлөөгүй байна. Учир нь 2012 оноос өмнө БЗС-гийн зээлээр суралцсан бүх хүмүүс зээл, зээлийн хүү төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан бөгөөд тэдний нэг нь Б.Батцэцэг сайд юм.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

Тэрбээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 32 мянган ам.долларын зээлийг Боловсролын зээлийн сангаас авсан байна. Гэвч түүний хувьд дээрх их сургуульдаа суралцаж, төгсөөгүй мөртлөө 2018 онд Ц.Цогзолмаа сайдын үед тушаал гаргуулж, зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн нь шударга бус гэх асуудал хөндөгдөж байгаа юм. Тэрбээр 2023 онд үндсэн зээлээ төлсөн ч зээлийн хүү болох 32 сая төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй байна.

Энэ талаар БЗС-гийн ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа мэдээлэхдээ “ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нь анх суралцахаар явахдаа БЗС-ийн сонгон шалгаруулалтын журам зөрчсөн, Сургалтын төлбөрийн зээлийг хувийн дансаар авсан, сургуулиа төгсөөгүй байж зээлээ тэглүүлсэн, Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зэрэг асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Тэрбээр Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь ил болсон. Түүний хувьд 2012-2014 онд гадаадад БЗС-гийн 32 мянган ам.долларын зээлээр сурсан бөгөөд 2024 оны зургадугаар сарын 27-нд буюу сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр зээлээ төлсөн байна. Гэхдээ тэрбээр үндсэн зээлээ төлсөн ч зээлийн хүү төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан ч хүүгээ огт төлөөгүй байгаа юм. Учир нь Г.Дамдинням сайд ШУТИС-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа сангаас зээлээр суралцах эрх авсан байдаг. Мөн гэрээний заалт нь төрд бус захиалсан байгууллагад таван жилээс дээш ажиллах үүрэгтэй атал төгсч ирээд ШУТИС-д таван жил ажиллаагүй тул зээл, зээлийн хүүгээ хамт төлөх ёстой.

Г.Дамдинням энэ талаараа хэвлэлд яриа өгөхдөө “Би энэ асуудалд олон удаа тайлбар өгч байсан. Би 10 жилийн өмнө ажилгүй байхдаа боловсролоо дээшлүүлэхээр гадаадын их дээд сургуульд суралцсан. Нийгэмд БЗС-гийн зээлийг дарга нар хувааж авлаа гэж шүүмжилдэг. Би бол энгийн айлын хүүхэд. Аав маань жолооч, ээж минь тогооч мэргэжилтэй. Би сургууль соёлын мөр хөөж өдий зэрэгтэй явж байна. Миний хувьд сангаас зээл авсан нь үнэн. Тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан учраас Л.Гантөмөр сайдаар ажиллаж байсан маш зөв зээл. Эхлээд дэлхийн шилдэг их сургуульд өдрийн ангид элссэн байх ёстой. Дараа нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, амжилттай суралцаж, төгссөн байх ёстой. Их сургуулиа төгсч ирээд БЗС-нд бүртгүүлж, улсад таван жил ажилласан байх ёстой” гэсэн байдаг.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр мөн л 6000 ам.долларын зээлээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хамтаар Нидерландын Хаант улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан үндсэн зээлээ төлсөн ч зээлийн хүүгээ огт төлөөгүй байна. Тэрбээр 2003 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа тус газрын захиалгаар сурсан ч түүний намтраас харахад, МХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилласан буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа юм.

Ж.Энхбаяр гэрээ ёсоор бол захиалагч байгууллагад сурсан мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээл зээлийн хүүг төлөх нөхцөлтэй ч одоог зээлийн хүү болох 75.2 сая төгрөгийг төлөөгүй байна.

Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн нэг жилийн нийт орлогоо 2.2 тэрбум төгрөг, гэр бүлийн нийт гишүүдийн орлогоо 483 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр дөрвөн нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийтэд 4.9 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Түүний хувьд нэг автомашинаа 250 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн малгүй, эзэмших эрхтэй хоёр газартай бөгөөд 200 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 3.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 12 тэрбум төгрөгийн авлагатай бөгөөд хоёр компанид хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшдэг байна.

Шадар сайд Т.Доржхандын эхнэр:

Шинэ Засгийн газрын Шадар сайд Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээлийг БЗС-гаас авсан. Түүний хүү Кембрижийн их сургуулийг 2020 онд төгсч, 2021 онд АНУ-ын Иелийн их сургуульд магистр хамгаалсан байна. Түүний хүүгийн зээл асуудал хөндөгдсөний дараа 2023 онд зээлээ төлж барагдуулсан.

Харин түүний эхнэр У.Сийлэн 2002 онд НХХЯ-ны захиалгаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээлээр сурсан ч Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2021 оны А/312 дугаартай тушаалаас харахад төгсч ирснээс хойш "Монре" даатгалын компанид ажиллаж байгаа юм байна. Т.Доржханд сайдын эхнэр У.Сийлэн гэрээ ёсоор бол захиалагч байгууллагад сурсан мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээл зээлийн хүүг төлөх нөхцөлтэй ч зээлээ тэглүүлсэн төдийгүй зээл, зээлийн хүүг алийг нь ч төлөөгүй байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн дүү:

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү болон эхнэр нь Боловсролын зээлийн сангаар суралцсан байдаг.  Түүний төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар суралцсанаас гадна эхнэр М.Сэржмядаг нь 2004 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцсан.

Тодруулбал, М.Сэржмядаг нь 2005 онд ХЗДХЯ-ны захиалгаар 2004 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцсан бөгөөд Л.Энх-Амгалан сайдыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх үед нь 2017 оны А/88 тоот тушаалаар эхнэрийнх нь зээл тэглэгдсэн байна. Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг "Интергрупп" ХХК-д ерөнхий захирлын албыг хашдаг БЗС-тай байгуулсан гэрээ ёсоор бол захиалагч байгууллагад сурсан мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээл зээлийн хүүг төлөх нөхцөлтэй ч зээлээ тэглүүлсэн. Харин тус сангийн асуудал хөндөж 2023 оны хавар О.Сийлэгмаатай сошиалаар нэлээн маргасны эцэст 2023 оны зургадугаар сард үндсэн зээлээ төлсөн ч зээлийг хүүг одоо болтол төлөөгүй байна.

Л.Энх-Амгалангийн дүү Л.Ганбаатар ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид удирдлагын менежер мэргэжлээр БЗС-гаас зээл авч суралцсан. Л.Ганбаатар БЗС-тай байгуулсан гэрээ ёсоор бол захиалагч байгууллагад сурсан мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээл зээлийн хүүг төлөх нөхцөлтэй ч зээлээ тэглүүлсэн төдийгүй зээл, зээлийн хүүг алийг нь ч төлөөгүй байна.

 Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшингийн охин:

Г.Амартүвшин дэд сайдаар томилогдохоос өмнө буюу 2025 оны намраас охин нь АНУ-д Беркли  их сургуульд химийн мэргэжлийн чиглэлээр сурч эхэлсэн бөгөөд дэд сайдаар томилогдсоны дараа 2025 оны арванхоёрдугаар сард нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэрээг цуцлах талаар БЗС-гаас мэдэгдэж байсан ч сангийн удирдлага солигдсоны улмаас энэ гэрээ үргэлжилж, 2026 оны гуравдугаар сарын 31-нд 91,3сая төгрөгийн зээл үргэлжлүүлэн авсан байна.

Г.Амартүвшин дэд сайдын охин А.Эсэнцэнгэл одоогоор нэг жилийн дотор 183 сая төгрөгийн зээлийг БЗС-гаас авсан бөгөөд дээрх хуулийн дагуу “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд төрөөс зээл авахгүй байх" заалтыг зөрчсөн буюу сантай байгуулсан гэрээг цуцалж, зээлээ төлөөгүй байна.

Г.Амартүвшин нь 2022 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү юм. Түүний хувьд 2004-2008 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Европын газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт атташе ажиллаж байсан бөгөөд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.

Тэрбээр 2021-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 43 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 183 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 200 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Автомашин, мал, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй гэж мэдүүлсэн байна. Харин 27 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Перфишенси менежмент", "Би Хэалти сапплайс", "Сэнтрал экпресс СиВиЭс", "Мацүзакаяа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:

С.Амарсайхан сайдын хүү 2020 онд Англи Бристолийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 27 мянган ам.долларын зээл авч, 2021 онд зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uzionuul 2026-04-17 122.201.31.182

НААД ЭНХАМГАЛАНГАА ЗАЙЛУУЛ! БУЗАР ХУЖААНУУД ЗАЙЛ!! БУЗАР ХУЖААНУУД ХАРААГДСАН! ХӨӨЕ БАТЦЭЦЭГЭ ЧИ ЭНЭ МОНГОЛЫГ БИТГИЙ ХУЖААНУУДААР ДҮҮРГЭЭД БАЙ! ЗАЙЛ ЧИ?

Avatar

Uzionuul 2026-04-17 122.201.31.182

ТӨЛҮҮЛ! БУЗАР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ЗАЙЛУУЛ!! ИХЭНХ НЬ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ЮМ БАЙНА! БУЗАР ДЭЭРЭМЧДИЙГ ЗАЙЛУУЛ! УЧРАЛАА? ЯАХААРАА БУЗАР ДЭЭРЭМЧИД БҮР САЙДЫН АЛБАН ТУШААЛ ДЭЭР СУУЧИХСАН ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙДГИЙН? НААД БАТЦЭЦЭГЭЭ? ДАМДИННЯМАА? ДЭЛГЭРСАЙХАНАА?? Б.ЭНХБАЯРАА? С.АМАРСАЙХАНАА? ДОРЖХАНДАА? НОМТОЙБАЯРАА? ЗАЙЛУУЛ! УЧРАЛАА?

Avatar

Uzionuul 2026-04-17 122.201.31.182

ТӨЛҮҮЛ! БУЗАР ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БҮГД ЗАЙЛ!! ЗАРИМ НЬ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ЮМ БАЙНА! БУЗАР ДЭЭРЭМЧДИЙГ ЗАЙЛУУЛ! ЯАХААРАА БҮР САЙДЫН АЛБАН ТУШААЛ ДЭЭР СУУЧИХСАН ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙДГИЙН? НААД БАТЦЭЦЭГЭЭ? ДАМДИННЯМАА? ДЭЛГЭРСАЙХАНАА? Б.ЭНХБАЯРАА? ЗАЙЛУУЛ! УЧРАЛАА!

Avatar

Иргэн 2026-04-17 103.57.95.40

Чухал царайлсан чухам луйварчид мөндөө!! Хэн гоё сайхан, шудрагын дүр эсгэнэ тэр хамгийн новшийн хүн байдаг, эдгээр нохдууд яг мөн!!

Avatar

Нэргүй 2026-04-17 103.212.116.228

Новшууд баяжих тусам төрийн сан нэртэй ард түмний татвараар бүрддэг хөрөнгийг өр ширэнд унагаад ч хамаагүй цөллөх юм аа! Энэ хулгайчуудыг үнднэсээр нийгмийн тогтолцоогоор цэвэрлэхгүй бол монгол улсыг идэж дуусгаад дараа ард иргэдээ амьдаар зарж идэх бузрууд шүү!

Avatar

Үнэн Үнэн Үнэн 2026-04-17 103.57.95.101

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД.Иим луйварчдыг сонгохоо больцгооё.

Avatar

Нэргүй 2026-04-17 85.118.165.38

🙂 Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Ман хулгайчд 2026-04-17 202.179.25.255

НОВШНУУДЫГ СОНГОСОН ҮХЭР

Avatar

иргэн 2026-04-17 103.229.123.13

БЗС-ийн сан биш БАЯН ДАРГА НАРЫН БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ САН болчихсон юм байна. Улны ард маниуст хамаа ч үгүй юм байна. ЖДҮ ч гэсэн дээ, мөн л БАЯН ДАРГА НАРЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ САН болсон. Жилийн 3% хүүтэй авдаг, ард маниус шуугиад ийм зээл байдаг юм байна гээд дараа жилийнхээс ард бид авъя гэхээр мөнгө дууссан гэсэн. Хурдны замын тендерт шалгарсан гэх гадаад компанид бургас тайрангуут ямар сайн компани вээ, 500 тэрбум, ажил түр зогссон уу, хаяаа дахиад 50 тэрбум өг,

Avatar

иргэн 2026-04-17 202.126.88.165

ёрөнхий сайд Учрал 1 сар ч болоогүй байхад цэвэрхэн байсан буудал дээр бохир түц буулнаж эхэллээ арай ядан тавтай зогсох баас шээс тамхи үнэртэхгүйтбсан чинь албан тушаалаа ашиглаад нямбаатар даргын жил хөөцөлдсөн ажилыг будаа болголоо та 14 хоноод ахиад цахилгааны үнэ нэмнэ удахгүй 5 сард дулаан нэмнэ яаж амьдрах вэ 126 цөөлөөч ямарч хэрэггүй гишүүдээр юугаа хийх вэ та чинь гарч ирэхдээ их л сайхан юм амлаад бсан биз дэ

Avatar

Нэргүй 2026-04-17 203.91.115.51

Өөрсдөө төлж болдоггүй юмуу.Социалд сайн тавиад өг.Олон жирийн иргэдийн боломжийг хулгайлсан бна шүү.Доржханд гэж их худлаа чалчсан н**ш ямар л боломж ямар л сан байна бүгдийн хусах юмаа .Зээл төл дараагийн жирийн иргэдэд боломж олго

Avatar

Зочин 2026-04-17 66.181.161.187

ЕРӨНХИЙ САЙДАА НААД САЙД НАРААРАА ЗЭЭЛИЙГ Л ТӨЛҮҮЛЭЭД ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛЭЭЧЭЭ

Avatar

Зочин 2026-04-17 103.229.123.106

хулгайч нарыг ил тод зарласандибаярлалаа төлөхгүй бол хүүг нь нэмдэг болгоё хэвлэл мэдээлэлээр олон давтамжтай зарладаг бол энэ Энх-Амгалан сдаа чинь хамаатан садныхаа бсзээлиыг тэглэх гэж сайд болоод бна

Avatar

Хуульч 2026-04-17 202.9.40.109

Энэ тэрбумтан бизнесменүүд өөрийн болон хүүхэд, гэр бүлийнхээ сураглтын мөнгийг төлөхгүй юм бол яах гэж бизнес эрхэлдэг юм бэ? Энэ бол авлигаар зээл авдгийн тод жишээ.

Avatar

Ол 2026-04-17 194.36.146.1

гарчигтай чин зөрж бгаа нь Амарсайханы хүүхэд зээлээ төлсөн бнаштээ, ашиг сонирхлоо бүү харуул ккк

Avatar

Нэргүй 2026-04-17 59.153.113.184

өрөө төлчих л дөө, хүүрүүдээ

Avatar

Зочин 2026-04-17 66.181.184.68

Сийлэгмааг ад үзэж ажиллаас нь чөлөөлсөн нь ийм л учиртай байж дээ хөөрхий.

Avatar

Мгл 2026-04-17 202.126.88.195

залуучууддаа боломж олгоход сэтгэл гаргацгаа.
энэ жэнхбаяр гэж хулай луйварын нух болгоноор шургаж явдаг хуукын голог зайлаарай

Avatar

Зочин 2026-04-17 66.181.189.164

Хүүкийн ойр хүрээний сайд гишүүд байна. Мань мангар улсаа тоноод бай гэдэг юм болов уу.

Avatar

Зочин 2026-04-17 202.9.47.16

Бидний манлайлагч лидер гэх хүмүүс маань ийм ёс суртахуунгүй, шударга бус байгаа нь үнэхээр харамсалтай байна.Энэ чинь ард түмний нүдэн дээр ил байгаа баримт шүү дээ. Ийм хүмүүс төрд байхад ард түмэн итгэлийг хүлээж чадахгүй Иймэрхүү шударга бус байдал Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болж байна. Eр нь Монгол улсад шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2026-04-17 103.57.93.34

биднийг манлайлагч гэж хэлсэн юм? больж үз.

Avatar

Нэргүй 2026-04-17 192.82.64.248

энэ дурдагдаад байгаа хүмүүс бүгд хувийн бизнестэй, хэдэн тэрбумын хөрөнгөтэй, уг нь ийм юмаар дутах хүмүүс биш л байнадаа, эхнээсээ гажигтай юм явчхаар, бүгд л албан тушаалаараа ашиглаад унадаг юм байна, тэгээд олигтой нэхвэл төлөх л байх

Avatar

Зочин Ичиж амьдараачээ БЗСангийн зээлээ төлөөчээ Улс орноо бодож ард түмний боломжийг олгоочээ. 2026-04-17 103.229.122.229

зочин
Ичиж амьдараачээ БЗСангийн зээлээ төлөөчээ Улс орноо бодож ард түмний боломжийг олгоочээ.

Avatar

иргэн 2026-04-17 192.82.66.11

ЭНЭ ГХ-НЫ САЙД БАТЦЭЦЭГ БҮХ ШИД НЬ БҮРДСЭН ХУЛГАЙЧ ЮМАА,ерөхийлөгч л эрхлүүлээлд байна гэж ярьдаг ч ортой бна,бас хэрүүлч. өөр оронд бол аль эрт огцрох байсан даа.

Avatar

Би бас та 2026-04-17 183.177.110.38

энэ одоо ариун явдал уу тэгээд

Avatar

Ёс зүй 2026-04-17 66.181.165.234

Улсын мөнгөөр курс төгсчөөд тэрийгээ төлөхгүй сайд хийгээд яваад байх

Avatar

Нэргүй 2026-04-17 202.70.43.34

Сайдууд нь БЗС-нгаа “Тонон дээрэмдэнэ”, Орон нутагт газрын дарга нар нь мөн л ирсэн Хуваарь, Шалгалтын материалууд дээр “ажиллана” …Ай хөөрхий Монгол улс ч бүх Шатандаа завхарсан ялзарсан улс даа

Avatar

Нэргүй 2026-04-17 202.70.43.34

Гарч ирсэн Улс төрч бүхэн Худалч Хулгайчийг барих, эсвэл Агуу Их Сайхан ЗҮйлс бүхнийг Хийгч Бүтээгч Оролцогч Удирдагчийн ДҮРД Тоглосоор л ..Үр дүнд нь Улс нь Хэзээ Ч Хөгждөггүй Улс боллоо хөөрхий …..

Avatar

сан ш****г лалрууд 2026-04-17 202.70.40.217

Кабинетээрээ нийлж сан ш****г лалрын гарууд. Эх орныхоо төлөө юм хийж нэр хүндээ багахан ч гэсэн цэвэрлэ дээ лалрууд минь. Тэргүүн Энхбаяртангууд минь, хогийн самраа минь

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.160.9

Энх-Амгалан бол төрөөс мөнгө горьдохооргүй маш баян хүн шүү дээ!!! Төрийн өмч гэж эзэнгүй юм байдгийн жишээ энэ л дээ!!!

Avatar

Зочин 2026-04-17 59.153.114.117

Боловсролын зээлийн сангийхан мөнгө л ярихаас чанартай сайн хүхний нөөц бэлдэх тухай огт ярьдаггүй Хүнд сурталт шаардлагаараа хүний аминд хүртэл хүрч байна Чехэд сурч байсан оюутан срнгосон мэргэжил гь хүнд байсан юм уу солих хүсэлт гаррасанд татгалзаж тэр амиа хорлосон байна Наад зээлээ больж цөөн сурлага сайн хүүхлэд бүрэн тэтгэлэг өгөх хэрэгтэй Монгол чадахгүй бол галаадынх байгаа ш дээ

Avatar

Зочин 2026-04-17 59.153.114.117

Болоьсролын яам нааад зээлээ боль Хүмүүст төрмйн боол мэт хандаж мөнгө хүүлж л байж Захиалсанд байгууллагадаа ажилаагүй гэж амьдралаас тасарсан пм ярихаа боль Бодит жишээ ярьья Нэг хүүхэд мэргэжлээрээ сайн сураад магистр хамгаалаад ирж Хааана ч ажилд аьаагүй байна Эцэг эхийнхээ. Хашаа байшинг барьцаавлсан байж Ажилд ороогүй гэж өр нэхэглэж одоо эуэг эх нь хашаа байшингаа зарж өрөө төлөөд рудамжинд гарсан баыгаа

Avatar

Нэргүй 2026-04-17 202.9.46.173

Батцэцэг болиочээ

Avatar

R 2026-04-17 103.229.120.151

энэ Энхбаяоууд чинь яасан ширэн нүүртэй юм бэ ичиж үхмээр

Avatar

Нэргүй 2026-04-17 66.181.185.154

ӨЛӨН ЦАРАЙЛСАН ШИМЭГЧ П И З ДАНУУДЫГ… ИЙМ ЮМНУУД АВИЛГЫГ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРООР НЬ АВСАН НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2026-04-17 211.36.143.58

ДАМДИННЯМ , Б.ЭНХБАЯР ХОЁР БОЛ УГААСАА Л ИЙМ АРЧААГҮЙ АМЬТАД ГЭДЭГ НЬ БҮХ ЮМАН ДЭЭР ЯМАГТ ХАРАГДАЖ БАЙДАГ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИНГУУД ЮМ БАЙНА

Avatar

Zochin 2026-04-17 192.82.64.133

Yur n bol te, BZS-iin zeeleer surch ireed, chigleleeree ulsdaa ajillasan, turiin alband ajillasan jileesee shaltgaalj zeel n haagddag zohitsuulalttai. Banknii zeelees ylgaatai

Avatar

Нэргүй 2026-04-17 211.36.143.58

тэгээд луйвардаж болно гэсэн үг юм уу???!!!!

Avatar

Нэргүй 2026-04-17 202.21.107.24

МАН далд ор

Avatar

Нэргүй 2026-04-17 211.36.143.58

Бүгд ёс зүйн хариуцлага хүлээж одоогийн албан тушаалаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж , улсыг хохиролгүй болгож зээл зээлийн хүүг үг дуугүй төлөх ёстой!!!!! Харин эдгээр луйварчдыг дахин төрийн ямар ч шатны албан тушаалд бүх насных нь туршид дахин оролцуулахгүй байх шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагаас нь гаргаж шившиглэх хэрэгтэй!!! ЧААВААС ДАА БАТЦЭЦЭГ , ЭНХАМГАЛАН, Ж.ЭНХБАЯР юу дутаав дээ

Avatar

Болд 2026-04-17 66.181.180.48

ЭНХ-АМГАЛАН БОЛ ХУДЛАА ПОП ЦАРАЙЛСАН ХОГЫН ГАР ШҮҮ ДЭЭ. НЭГ ИХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН НӨХӨР БОЛОВЧ ЦААНАА ШУНАЛЫН БЭРД.

Avatar

Зочин 2026-04-17 66.181.185.154

АВИЛГАЧ ХУЛГАЙЧИД ТЭР ЧИГЭЭРЭЭ ДҮҮРЧЭЭ… НӨГӨӨ БОДЬИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ НУУЖ ДАРАГДУУЛСАН АВИЛГАЧ ХАЛТАР ХАР ЭНХБЕРИЯ ЦОХИЖ ЯВНА ШҮҮ КИНОО КИНО

Avatar

R 2026-04-17 202.55.188.119

Одоо боломжтой баян эрх мэдэлтэй улс төрчид болсон юм чинь гаслахгүй сурсан бол мөнгийн төлчөөч дээ, бусадад боломж олго

Avatar

Нэргүй 2026-04-17 202.70.43.34

Монголоо гэж САЙХАН улс шүү нэээрэээ …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж