Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Ойрх Дорнодын дэд бүтцэд халдсан довтолгоо болон бусад саатлуудын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт гуравдугаар сард огцом буурсан. Тус агентлагийн Мягмар гаригт (2026.04.14) гаргасан тайланд дурдсанаар өдөрт тээвэрлэгддэг газрын тосны хэмжээ 10.1 сая баррелиар буурч, нийт 97 сая баррель болсон байна.
Мөн Ормузын хоолойгоор дамжих урсгал энэ сарын эхээр хязгаарлагдмал хэвээр байсныг онцолжээ. Түүхий нефть болон боловсруулсан бүтээгдэхүүнийг оролцуулсан нийт тээвэрлэлтийн хэмжээ өдөрт дунджаар 3.8 сая баррельд хүрчээ. Хямрал эхлэхээс өмнө нь буюу хоёрдугаар сард энэ үзүүлэлт өдөрт 20 сая баррелиас давж байсан байна. Агентлагийн мэдээлснээр Азийн нефть-химийн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулжээ.
Мөн дэлхийн газрын тосны эрэлт энэ жил дунджаар өдөрт 80 мянган баррелиар буурах төлөвтэй гэж тооцоолсон байна.
Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл дэлхий даяар эрчим хүчний нийлүүлэлтийн ноцтой тасалдалд бэлтгэх шаардлагатай гэж тус агентлаг анхааруулсан байна.
3,576.02




















































Нэргүй 2026-04-15 202.9.40.23
Манжууд санаатай манжлж х***а манжууд хулгай илрх илрээд ирхээр худлаа манжлж шааж оросууд хужаатай хамтрн гэж худла яриа гаргж урсглж чиглл урвуулж ашглж аргаа бархаараа эцсиын арга хэрглж кмнист блхоор хамтрнгэж худлаа шаажманжхужаагуудхулгайж шаасна илрхээр худлаа шааж бамбай хань шааж хамгаалуулх гэж айхтр атгаг бэртгчн зантайдуусхгүй сэдврүшааждунд-с завшх гэсн хужааманжуудын гаршсн арга.
Нэргүй 2026-04-15 85.118.165.202
~~ Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom