"Apple Music" дээр Монголын сонсогчид ямар төрлийн дуу, уран бүтээлүүдийг түлхүү сонсож байгааг хамтдаа сонирхоцгооё.
1. Одоогоор Apple Music-ийн Монгол дахь чартад тэргүүлж буй “Dracula (JENNIE Remix)” дуу нь Tame Impala болон JENNIE нарын хамтын бүтээл бөгөөд psychedelic өнгө аясыг K-pop хэв маягтай хослуулснаараа сонсогчдын анхаарлыг ихээр татаж байна.
2. “SWIM” дуу нь BTS хамтлагийн уран бүтээл бөгөөд цацагдаад гуравхан долоо хоног болсон ч аль хэдийн фэнүүдийн давтан сонсох дуртай дууны нэг болжээ.
3. “Raindance” дуу нь Dave болон Tems нарын хамтарсан бүтээл бөгөөд UK рэп болон R&B хэв маягийг хослуулсан, гүн мэдрэмж төрүүлдэг аялгуутай гэдгээрээ онцлогтой.
4. “YUKON” дуугаар Justin Bieber илүү тайван, минимал өнгө төрхөө илэрхийлсэн байна.
5. "Бодлын гүнээс" дуу нь mxrningstar-ийн бүтээл бөгөөд дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг илэрхийлсэн алтернатив өнгө аяс, өвөрмөц найруулгаараа залуусын дунд ихээр сонсогдож байна.
6. “hun (feat. Céline Dessberg)” дуу нь mxrningstar-ийн атмосферик, dreamy хэв маягтай бүтээл бөгөөд Céline Dessberg-ийн оролцоотойгоор илүү өвөрмөц, онцгой хэв маягтай болжээ.
7. “Rich Mongol” дууг MagGod Ginjin болон Cili нартай хамтран бүтээжээ.
8. “6X6” дуу нь The Royal Heartaches хамтлагийн алтернатив рок бүтээл бөгөөд анх цацагдсан цагаасаа хойш одоог хүртэл залуусын дуртай уран бүтээл хэвээр байна.
9. “So Easy (To Fall In Love)” дууг Olivia Dean дуулсан бөгөөд зөөлөн, романтик R&B мэдрэмжийг илэрхийлдэг.
3,576.02

















































Нэргүй 2026-04-16 85.118.165.202
;))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
kkkkkk 2026-04-16 66.181.178.81
Setgel bayasaad, uxaan aldaad, uxeed baix yum alga. Chaavas.