"Эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай"

"Эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай"

"Эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай"

Засгийн газрын хуралдаанаар бизнесийн орчныг дэмжих, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар өнөөдөр /2026.4.15/мэдээлэл хийв.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

– Эмч нарын цалингийн асуудал төөрөгдөл үүсгэсэн. Энэ нь хоёр цалинтай болсон мэт ойлголт бий болгож байна. Үнэндээ эмч нар суурь цалин авдаг бөгөөд мөн нэмэгдэл цалин авдаг. Нэмэгдэл цалинг өмнөх суурь цалингаас тооцож олгодог. Харин хүн амын орлогын албан татварыг үндсэн цалингаас тооцон төлдөг. Ийм нөхцөл байдал үүссэн шалтгаан нь хоёр өөр Засгийн газрын тогтоолтой холбоотой. Эдгээр тогтоолд эмч нарын цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Гурван талт хэлэлцээрийн дагуу сайд нар өөрийн багцдаа багтаан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин 225 дугаар тогтоолд нэмэгдэл цалинг өмнөх цалингаас тооцно гэж заасан.

Өнөөдрийн байдлаар их эмчийн үндсэн цалин 2 сая төгрөг болсон өмнө нь 1.5 сая төгрөг байсан. Нэмэгдлийг тооцвол дөрөвдүгээр сарын 1-нээс авсан цалин дунджаар 800 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин шинэ суурь цалингаас тооцвол зөрүү нь 200 мянган төгрөг байна. Ахлах сувилагчийн хувьд цалингийн зөрүү 275 мянган төгрөг гарчээ.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэгтгэн, нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч энэ мөнгө улсын төсөвт тусгагдаагүй. Учир нь эрүүл мэндийн байгууллагуудын цалинг тусгай багцаар бус, гүйцэтгэлд суурилан санхүүжүүлдэг. Нийтдээ 39 мянган эмч, сувилагч ажиллаж байна. Энэ 150 тэрбум төгрөгийг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа, менежментийн ажлыг хийж байна. Цогц арга хэмжээ авч, салбар дотроо хэмнэлт хийснээр эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгохоор тооцоолж байна. Нэгдүгээрт, лавлагаа шатлалын ачааллыг бууруулах шаардлагатай. Одоогоор нэгдүгээр болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагагүй иргэд ихээр хандаж байна. Үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь анхан шатны үзлэгт хамрагдах боломжтой хүмүүс байна. Иймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавх, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэд өвдсөний дараа бус, урьдчилан сэргийлэх хяналтад орох боломж бүрдэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангийн ачаалал буурч, ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийг хоёр зарчмаар авдаг. Тухайн хорооны хүн амын тоо болон үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр санхүүждэг. Иймд орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотод ирэлгүйгээр, анхан шатны үзлэгийг орон нутагтаа авах боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, эмийн үнийн багцыг оновчтой болгох шаардлагатай. Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд жил бүр 300 тэрбум төгрөгийн эм худалдан авдаг. Гэвч эмнэлэг бүр тус тусдаа тендер зарлаж, өөр өөр үнээр худалдан авалт хийж байна. Жишээлбэл, ижил төрлийн хорт хавдрын эмийг нэг эмнэлэг 1.8 сая төгрөгөөр, нөгөө нь 3.4–3.7 сая төгрөгөөр худалдан авч байна. Хэрэв нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжүүлбэл өртөг буурна. Тооцоогоор 300 тэрбум төгрөгийн 10 хувийг хэмнэх боломжтой. Мөн иргэдэд очих эмийн өртөг буурна. Одоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 669 төрлийн эмийг хөнгөлдөг. Гэвч эдгээрийн дунд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлгүй, олон улсын эмнэлзүйн удирдамжид багтаагүй эмүүд байна. Иймээс зохицуулалтыг сайжруулж, хатуу хяналттай улс орнуудад бүртгэлтэй, чанартай эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ. Харин чанаргүй эмийн хөнгөлөлтийг бууруулж, хэрэглээнээс аажмаар шахан гаргах бодлого баримтална.

"ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ  200 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛСЭН"

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

-Газар тариалан эрхлэгчдийн зүгээс гурван асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүний дагуу Засгийн газар албажуулж, хаврын тариалалтад шаардлагатай түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 7 мянган тонныг бэлтгээд байна. Цаашид үүнийг 10 мянган тонн хүргэхээр төлөвлөсөн. Дараагийн асуудал нь газар тариалангийн сангийн зээлтэй холбоотой. Анх 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт зээлийн олголт удаан, хүртээмж хангалтгүй байна гэсэн шүүмжлэл гарсан тул үүнийг эрчимжүүлэх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 130 тэрбум төгрөгөөс 200 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү санхүүжилтийг арилжааны найман банктай гэрээ байгуулан баталгаажуулсан. Ингэснээр тариаланчдын тулгамдсан асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байна. Газар тариалан, тэр дундаа улаан буудайн тариалалттай холбоотойгоор үрийн буудайн асуудалд анхаарч байна. Өмнө нь үрийн буудай олгохдоо урьдчилгааг 30 хувь байхаар тогтоож байсан бол өнөөдөр хөдөө аж ахуйн удирдах түвшинд хэлэлцэн, урьдчилгааг 15 хувь болгон бууруулсан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас тогтоол гаргаж, өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл баримталж байна. Уг тогтоолын хүрээнд 1 тэрбум төгрөгөөр дөрвөн төрлийн хүнсний ногооны үр худалдан авч, өнөөдрөөс орон нутаг руу хүргэж эхэлсэн. Мөн хүнсний ногооны салбарт ажиллах хүчний дутагдал тулгарч байгаа тул механикжуулалт, техникжүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-15 85.118.165.202

!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Xotoop chuni aimaar bolgoj doromjlyyllaa byreeseer nizlx 2026-04-15 103.212.117.59

@

Avatar

xylgaich gyilagchduin tanxairal gadni orlg 2026-04-15 103.212.117.59

– 666

Avatar

Nyraaltaa xylgaichid ni uursduu zailyylna biz baaxn choice esergyy y 2026-04-15 103.212.117.59

Opon gergyil deever xana Nyraaj, batalgaagyi, mungugyi bolgox gyilagchlyylax zorilgotoi. yu ch geel sydasryy shaxaj,dyyriaml opuguig solino.
cejigtei ys Tseblex baigyylamjtai Xolboj tarxi ygaasan.

Avatar

Нэргүй 2026-04-15 103.212.117.139

Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-04-15 59.153.112.125

Тухайн улсын төрийн албаны тогтолцоо, цалин хөлсний тогтолцоо хоорондоо уялдаатай. Эхлээд цалин хөлсний бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Дараа нь зэрэглэл, шатлалын тоо гэх мэтээ тогтооно. Жишээ нь, нэг шатлалтай болголоо гэвэл, үндсэн цалингаар төрийн албан хаагчийг урамшуулахгүй бодлого гэж ойлгогдоно.Үндсэн цалин, нэмэгдлүүдийн хоорондын харьцаа чбас төрийн бодлого байна.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Нэг салбарыг биш, нийт төрийн албаны цалин хөлсний тогтолцоондоо шинэтгэл хийвэл ононо. 2026-04-15 59.153.112.125

Төрийн албаны хууль1995 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш 30 жил төрийн үйлчилгээний албан хаагчийн сарын үндсэн цалинг сүлжээ, эсвэл жишгээр бодоод ирсэн. Энэ албан тушаалын сарын үндсэн цалингаасаа нэмэгдлүүдээ бодно. ЗГ цалингийн сүлжээ, жишгийг шинээр батласан тогтоолоороо өмнөх сүлжээ, жишиг баталсан ЗГ-ын тогтоолоо хүчингүй болгодог. Бүх юм тодорхой. Юун шинэ, хуучин цалин энэ тэр гээд мунгинаад байгаа улс вэ та нар.

Avatar

Зочин 2026-04-15 103.229.123.167

намайг тагнуулд ажилд авна гэж худлаа ххуураад 8 жил өнгөрлөө Нэг л өдөр сэвхийтэл өөд нь татна гэсэн Одоо болтол бандан тас шүзз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж