С.Ням-Очир гурав дахиа ялаад байна

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир гурав дахиа ялаад байна

Японы Токио хотноо үргэлжилж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Ням-Очир, Г.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа, эмэгтэй 57 кг-д Т.Баттөгс нар зодоглож байгаа юм.

Яг одоогийн байдлаар манай бөх С.Ням-Очир зооны аваргын төлөө барилдах гэж байна. С.Ням-Очир эхний тойрогтоо австралийн бөхийг цэвэр, дараагийн тойрогт Швейцарийн бөхийг юко, улмаар Грекийн бөхийг цэвэр ялснаар зооны аваргын төлөө Египетийн жүдочтой өрсөлдөхөөр шалгарч үлдээд байна.

Энэ жинд барилдсан манай Г.Пүрэвдоржийн хувьд эхний тойрогтоо Тажикстаны бөхөд вазари үнэлгээгээр ялагдсан бол эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Ц.Мөнхзаяа эхний тойрогтоо Их Британийн бөхөд, Венесуэлийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Т.Баттөгсийн хувьд Азербайжан, Францын бөхийг эхний хоёр тойргийн барилдаанд ялсан ч гуравдугаар тойрогтоо Австрийн бөхөд цэвэр ялагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж