Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 7.2 хувиар, өмнөх долоо хоногоос 2.5 хувиар тус тус өсжээ. Нийслэлд мах махан бүтээгдэхүүний үнэ долоон хоногийн хугацаанд 1-5.3 хувь хүртэл өссөн үзүүлэлт гарчээ. Тухайлбал,
- Үхрийн мах: 28,545 төгрөг буюу 0.8 хувь
- Хонины мах: 24,984 төгрөг буюу 5.3 хувь
- Ямааны мах: 16,616 төгрөг буюу нэг хувиар тус тус нэмэгдсэн байна.
Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,043 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна.
Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.
Харин аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ. Тухайлбал, үхрийн мах 24,920 төгрөг, хонины мах 21,105 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 2,871 төгрөг, сүү 4,950 төгрөг байна. Түлш шатахууны хувьд орон нутагт АИ-92 бензин 2,818 төгрөг, дизель түлш 4,697 төгрөгийн үнэтэй байна.


3,576.02






















































ИРГЭН 2026-04-19 103.229.123.100
Монголд 650-хан Тэтгэвэр авдаг Ахмадуудыг Төр засаг хаялаа,
Нэргүй 2026-04-19 85.118.165.38
))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Соц 2026-04-19 66.181.183.242
Мах идэх нь олширч магнаг болсон, малчин хүн хээр ганцаардаж хот зүглэх болов. Эхнэр хүүхдүүд нь хотбараандаж сургууль соёл ажил төрөл наад талийв зарим нь мөнгөтэй Хятад иргэн бараалхав.төгсөв
Нэргүй 2026-04-19 202.55.188.86
нэг малчин айл үсрээд хоёр айлыг л махаар хангаж чадахгүй байгаа шдээ