Britney хамгаалагчаа шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Britney хамгаалагчаа шүүхэд өгнө

Өнгөрсөн долоо хоногийн томоохон сенсаациудын нэг бол яах аргагүй Britney Spears байлаа. Түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан Fernando Flores гэгч дуучин бүсгүйг сексийн дарамт үзүүлсэн мөн хүүхдүүдээ зоддог байсан хэмээн мэдүүлээд байгаа. Britney түүний энэхүү үйлдлийг “мөнгө салгах гэсэн арчаагүй арга” хэмээн үзэж байгаа ба бүгд худал гүтгэлэг хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр нэр төрд нь халдаж, гутаан доромжилсон хэмээн үзэж бие хамгаалагчдаа хариу зарга үүсгэхээр төлөвлөөд буй гэнэ.
Түүний нөхөр хоёр хүүгийнх нь эцэг Kevin Federline “Хүүхдээ зоддог гэдэг бол огт худлаа гүжирдлэг. Britney хэзээ ч хүүхэддээ гар хүрч байгаагүй” хэмээн баталсан байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж