76:1
126:1 Том ахын дүү

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийг танилцуулж байна.


Хэнтийн угшилтай л бол бор халзан хониноос бусдыг төрийн чухал албанд томилж байсан Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдон, ямар том артайгаа харуулсан улстөрч бол УИХ-ын гишүүн М.Ганхүлэг юм. Нас бага, цус шингэн “бацаан” Монгол Улсын дэд сайд болж томроход МАН-ын гишүүд нь хүртэл өөрсдөө гайхацгаасан. “Л.Оюун-Эрдэнийн томилгоо энэ мэтээр цадиггүй үргэлжилбэл улсаа ч нурааж мэднэ шүү” гэдгийг сануулах хүн олон байв. Хаа очиж, М.Ганхүлэгт авах нэг чанар байсан нь ардаа том асаалттай “танк”-тай гэж томролгүй, хариуцсан ажилдаа эзэн болж чадсан. Нэг үгээр хэлбэл, “Би тэрний хүн шүү” гэж ихэрхэж пээдэлзэлгүй хариуцсан ажилдаа эзэн болохыг хичээж ирсэн байдаг.

Том ахын хайранд тэр Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч зэрэг алба залгуулсан.

Мөн том ах түүнийг зөвхөн дэд сайдын алба хашуулснаар карьерыг нь өндөрлүүлэхийг хүссэнгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх квот олгосноор өнөөдөр тэр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийнхныг төлөөлөн УИХ-д сууж байна. УИХ-ын 2024 оны сонгуульд тэрбээр 42, 248 мянган санал авснаар парламентад сонгогджээ. УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг нь нийт 146, 663 сонгогчтой бөгөөд 18 нам, эвслийн 76 нэр дэвшигч долоон мандатын төлөө өрсөлджээ. Тойрог томорсноор анх удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч нарын хувьд хүнд давааг давах шаардлага тулгарсан ч тэр ялж чадсан.

Хэний мориор газар дөхсөнөө хэзээ ч битгий мартаарай гэх үгийг үйлдлээрээ нотолж улс төр хийж байгаа дүү ч гэж тодорхойлж болно. Нэг хэсэг Монголыг эзэгнэх шахам байсан Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэл дуусч газарт буухтай зэрэгцэн МАН дотор түүний гутлын улыг долоох шахам гүйж явсан олон улстөрч нүүр бууруулсан. Харин М.Ганхүлэг дэргэд нь үлдсэн цөөн гишүүний нэг. Товчхондоо урваж шарваагүй дүү ч гэж хэлж болно.

Тэрбээр УИХ дээр гал авалцуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сөрж зогсож байгаа МАН-ын 68-ын бүлэг дэх цөөнхийх төлөөллийн нэг юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Ганхүлэг“парламентын ардчиллыг үгүй хийх эрсдэлтэй төсөл” гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн нь хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад тавих боломжтойг ч жишээ аван тайлбарласан. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг “Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжихгүй байгаа. Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн рүү хамааралгүй асуудлаар дайрдаг хэлбэр лүү орлоо, хуулийг янз бүрийн хэлбэрээр тайлбарладаг боллоо. Бид дотооддоо асуудлаа шийдээд явах бүрэн боломж байгаа гэж харж байгаа. Монгол Улс одоогоор парламентын засаглалтай байна.

Мөн бид 1992 оноос хойш есөн удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 446 УИХ-ын гишүүн сонгосон байгаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох асуудлыг хэрхэн авч үзэж байсан юм бэ гэдэг мэдээллийг өгье. 1992 онд Д.Бямбасүрэн, 2012 онд У.Хүрэлсүх, 2018 онд Д.Гантулга, 2020 онд Д.Сумъяабазар, 2023 онд Ж.Мөнхбат, Х.Нямбаатар нар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний ажлаа өгч байсан байна.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг 16 хүн дээр оруулж ирсэн.

2007 онд Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, 2018 онд Т.Мурат, Д.Гантулга, Б.Батзориг, 2019 онд Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Султан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж  хэлэлцүүлэхэд түдгэлзэх шаардлагагүй гэж үзсэн.

Харин 1999 онд Д.Энхбаатар, Д.Баттулга, Ц.Батчулуун, 2020 онд Н.Номтойбаяр, 2023 онд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж УИХ-аас шийдвэрлэж байсан.  Хуульгүй юм уу, зохицуултгүй зүйл байхгүйг эндээс  харж болно” гэж тайлбарласан юм.

Мөн МАН-д өнгөрсөн жил хэн намын дарга болох вэ гэдэг сунгаа өрнөж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын дунд зодоон болоход “Намын дүрмээрээ ялалт авч ирсэн Л.Оюун-Эрдэнэ явах ёстой. Гэтэл бид ялагдсан хүнээ Ерөнхий сайд болгочихоод явж байгаагаа бодох ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн нь бий.

МАН-д 19 настайдаа элсэж, 10 жилийн дараагаас улс төрийн чухал алба залгуулж ирсэн түүний улс төрийн карьер 2028 оноор дуусах уу, эсвэл үргэлжлэх үү гэдэг нь өөрөөс нь ихээхэн шалтгаална.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийг төгссөн түүний хувьд хэр баргийн аавын хүүд олдоогүй эрх мэдэлд хүрч чадсан азтай, бас одтой түшээ юм.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 57 сая төгрөг бол 14 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 459 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. 185 сая төгрөгөөр үнэлэх мал, 98 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 25 сая төгрөгтэй, 188 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2008 онд Хэнтий аймаг, Хан Хэнтий цогцолбор сургууль
  • 2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2013-2015 онд “Шинэ дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер
  • 2015 оноос “Ашдын Түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2022 онд Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2020 оноос Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2020-2022 онд Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга
  • 2022 оноос Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал
  • 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2022 оноос Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч
  • 2022-2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-14 43.242.242.59

Залуучууд л цаашид эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах учиртай. Үеэ өнгөрөөсөн шахаад ч тос гарахаа больсон, настай хөгшин улс төрчид, сайд дарга нар залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Залуучууд нь Монгол улсдаа амьдарч гэр бүл бол үр удмаа монголдоо үлдээж Монголын түүхийг үргэжлэл болох учиртай. Залуу гишүүн бусад залуучуудад үлгэр болж байгаад баярлаж байна. Ажлын амжилт хүсье.

Avatar

Ganba 2026-04-14 88.183.144.162

altaar bursen ch chinii huduu arilahgyu e , mangar tsarait min .Doodoh ni buur ch umhii bgaa daa.

Avatar

Нэргүй 2026-04-14 85.118.165.197

!!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

fds 2026-04-14 209.227.151.79

Iim yum baisniig odoo l medej baina. Odii boltol haaguur zolbintoj yavsan yum bol.

Avatar

Нэргүй 2026-04-14 103.229.122.75

28 онд шууд катуд. удахгүйтх хурал тарж …?

Avatar

УИХ гишүүн гэхшиг 2026-04-14 66.181.183.242

ийм гүлэгнүүдийг хараагүй сонсоогүй

Avatar

Ардчилал 2026-04-14 202.126.88.101

Унгарт АРДЧИЛСАН ЗАСАГ Ялж.

Avatar

Нэргүй 2026-04-14 202.126.88.101

Ардчилалын Ориг Эх Оронд Амьдарч үзэхсэн

Avatar

Нэргүй 2026-04-14 103.212.116.125

ene nusaak henii chacga um?

Avatar

Буриадууд 2026-04-14 202.126.90.93

Хэнтийхэнийг бүү боорло та чиний толгой дээр цахиур хагалах ЗАЛУУ даа хө

Avatar

Мухулай 2026-04-14 202.131.225.242

Тоогдох гэж хичээх тусам чинь чиний үнэ цэнэ унаж байна, Ганхүлэгээ. Өөрийгөө таниулах ийм хоцрогдсон арга барилаас одоо салах хэрэгтэй. 2028 оны сонгуулийг бус, амьдралын бодит сургуулийг эхлээд бод. Сургуулийн ширээнээс даргын суудал руу үсрэх гэж яарах хэрэггүй. Гадаадад очиж сур, хүний нутагт хар ажил хийж, өөрийгөө сорь. Тэнд л чи эх орныхоо үнэ цэнэ, тусгаар тогтнолын утга учрыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадна! Залуу байна даа, эхлээд өөрийгөө бүтээж, дараа нь дарга болох тухай бод.

Avatar

Нар 2026-04-14 202.126.90.93

гадаад руу хөөдөг заадаг нь чи юм уу райгүй байлгүйдээ

Avatar

Нэргүй 2026-04-14 66.181.177.114

Хэнтийгийн х***а угшилтай гаруудын нэг бх.

Avatar

Нэргүй 2026-04-14 202.126.90.93

х**

Avatar

Зочин 2026-04-14 103.229.123.51

Бандааш Гантулгын бага дүү юу?

Avatar

Нэргүй 2026-04-14 188.162.249.4

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!???????!!!!???!!???!???!!!???!!

Avatar

Зочин 2026-04-14 122.201.31.243

Хаха мөнгө авч бичсэн нь илт байна даа. Дэд сайд байхдаа яаж мөнгө гуссан талаар бичихгүй яасан юм. Оюутан байхдаа намын төлөө хэдэн оюутан зөөж доль үсэрч байсныг нь бичилдээ. Төлбөртэй бичилт байгаа нь тодорхой байна даа

Avatar

Зочин 2026-04-14 103.229.123.106

том ахын дүү гэхээр Ухнаагийн нөгөө Отгонбаяр гээч биш юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж